ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн цэнгэг устай нуур

Дэлхийн хамгийн цэвэр цэнгэг нуурыг Цэнхэр нуур гэж маш энгийнээр нэрлэдэг. Энэхүү нуур нь Шинэ Зеландын Өмнөд Альпийн уулсын хооронд орших хөндийн Нельсон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалттай бүсэд байрладаг. Гайхамшигтай Цэнхэр нуурын ёроолыг 80 метрийн гүнд хүртэл харах боломжтой юм. 

Дэлхийн хамгийн цэнгэг устай нуур Хадгалах

Исламын шашинтнуудад яагаад архийг хатуу хориглох болсон бэ?

Исламын шашинд аливаа согтууруулах ундаа, тэр ч байтугай дотор нь архи байсан аяга тавгийг хүртэл хэрэглэхийг хориглодог. Үүнийг нэрлэх "hamr" гэсэн тусгай үг байдаг бөгөөд энэхүү хоригийг зөрчсөнтэй холбоотой нүглийг "haram" гэж нэрлэдэг. Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үзэл нь Ислам шашинтай нэгэн зэрэг гарч ирсэн гэж олон хүн үздэг боловч үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Исламын шашинтнууд Мухаммедын сургаалыг дагаж аажмаар өөрсдийгөө архинаас гаргасан байдаг аж.

Исламын шашинтнуудад яагаад архийг хатуу хориглох болсон бэ? Хадгалах

Тоохгүй өнгөрөөж болохгүй БЗХӨ-ний шинж тэмдгүүд

Бэлгийн замын халдварт өвчин гэдэг бидний бодсоноос ч түгээмэл зүйл юм. Харамсалтай нь хүмүүс энэ төрлийн өвчлөлийн талаар сайн мэдлэггүй учраас олон жилийн турш эдгээлгүй явж, мөн цааш тараах аюултай байдаг. Эрсдэлийг бууруулахын тулд юуны түрүүнд бэлгэвч хэрэглэх, түүнчлэн доор дурдсан шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

Тоохгүй өнгөрөөж болохгүй БЗХӨ-ний шинж тэмдгүүд Хадгалах

Өдөр бүр шүршүүрт орох нь таны биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

Өдөр бүр шүршүүрт орох нь өглөөний кофе уух, шүдээ угаахтай адил нийтлэг зүйл боловч энэ зуршлыг хаях нь зүйтэй гэж шинжээчид үзэж байна. Америкчуудын бараг гуравны хоёр нь өдөрт 1-2 удаа шүршүүрт ордог гэсэн тооцоо бий. Мэдээж дасгал хийсний дараа эсвэл халуун өдөр шүршүүрт орох нь цэвэрхэн, сэргэг байхад тусалдаг боловч хүний биед далдуур зарим нэгэн сөрөг нөлөөг үзүүлдэг аж. 

Өдөр бүр шүршүүрт орох нь таны биед ямар нөлөө үзүүлдэг вэ? Хадгалах

Хятадууд манго жимсийг орон даяар шүтээн болгон залсан түүх

Эрт дээр үед хүмүүс олон янзын амьтан, ургамал, байгалийн үзэгдлийг шүтдэг байв. Орчин үеийн ертөнцөд ийм зүйл аль хэдийн улиран өнгөрсөн гэж итгэдэг олон хүн байдаг ч үнэндээ хүн төрөлхтөн огтхон ч өөрчлөгдөөгүй бололтой. Зарим нэг нь 1968 онд сансар огторгуйн аялалд гарч, атомыг задлан цөмийн цахилгаан станц барьж байхад Хятадад хүмүүс жимсийг дээдэлж, тахин шүтсээр байжээ. Өнөөдөр ямар ч супермаркетаас худалдаж авч болох энгийн манго жимсийг Дундад иргэн улсын хэдэн зуун сая хүмүүс шүтээн болгон залсан бөгөөд үүний цаад шалтгаан нь тэдний агуу удирдагч Мао Зедун (Mao Zedong) байсан аж. 

Хятадууд манго жимсийг орон даяар шүтээн болгон залсан түүх Хадгалах

Израиль улсыг хэн байгуулсан бэ?

Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун Азийн орон Израиль (ישראל) нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлог бүхий жижигхэн нутаг дэвсгэртэй. Өнөөгийн Израйлийн хүн амын дийлэнх хэсгийг еврей үндэстнүүд бүрдүүлдэг бол Арабын мусульманчууд, Христийн шашинтнууд болон Друзе, Самари зэрэг үндэстэн, шашинтнууд зэрэгцэн оршдог байна. Олон зуун жилийн турш тэнүүчилсэн хэдэн зуун мянган еврей цагаачид эцэст нь түүхэн эх орондоо буцан ирж, энэхүү улсыг байгуулжээ.

Израиль улсыг хэн байгуулсан бэ? Хадгалах

Сонгодог уран зургуудыг ашиглан өнөөгийн нийгмийг шүүмжилдэг Итали залуугийн бүтээлүүд

"Crudeoil 2.0" нэрээрээ олонд танигдсан Италийн уран бүтээлч сонгодог урлагийн сод бүтээлүүдийг өнөө цагийн нийгмийн хандлага, хэвшмэл ойлголтуудтай нэгтгэж, медиа ертөнцийг хатуу шүүмжилсэн бүтээлүүд гаргадгаараа алдартай. Тэрээр энэхүү төслөө эхлүүлээд хэдхэн сарын нүүрийг үзэж байгаа ч хэдийнээ мянга мянган хүмүүст хүрээд амжсан байна. Тэрээр залуу хойч үеийнхэндээ сонгодог урлагийн гоо сайхныг мэдрүүлэхийн хажуугаар хүн төрөлхтнийг улам живүүлж буй олон нийтийн сүлжээг ашиглахдаа хянамгай байхыг хүмүүст анхааруулахыг зорьдог гэнэ.

Сонгодог уран зургуудыг ашиглан өнөөгийн нийгмийг шүүмжилдэг Итали залуугийн бүтээлүүд Хадгалах

Дуучид тоглолтын үеэр яагаад чихэвчтэй байдаг вэ?

Урлаг, энтертайнментын салбарт бусад хүмүүсийн ойлгодоггүй хачин сонин зүйлс олон бий. Тэдгээрийн нэг нь амьд тоглолтын үеэр бараг бүх дуучид чихэндээ чихэвч зүүсэн харагддаг. Дуу дуулахдаа тэд яагаад энэ зүйлийг хэрэглэдэг юм бол гэж та гайхаж байсан уу?

Дуучид тоглолтын үеэр яагаад чихэвчтэй байдаг вэ? Хадгалах

Дэлхийн эргэлтийг удаашруулсан Хятадын алдарт "Гурван хавцлын далан"

Хүний төрөлхтний явуулж буй элдэв үйл ажиллагаа бидний хүрээлэн буй орчин, тэр ч байтугай дэлхийн экологийн системд хүртэл нөлөөлж байгаа нь нууц биш. Гэхдээ хүний ​​гараар бүтсэн зарим объект дэлхийн хөдөлгөөнд нөлөөлөх чадвартай байдаг аж. Жишээлбэл, хятадуудын Хөх мөрөн дээр барьсан аварга далан дэлхийн эргэлтийг удаашруулж чаджээ. 

Дэлхийн эргэлтийг удаашруулсан Хятадын алдарт "Гурван хавцлын далан" Хадгалах

Кесарын хагалгаагаар төрсөн хүүхэд бусад хүүхдээс ямар онцлогтой байдаг вэ?

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд хийсвэр гэгддэг кесарын хагалгаагаар төрөх явдал маш түгээмэл болсон билээ. Энэ мэс ажилбарын тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй олон цуурхал байдгийн нэг нь уг аргаар төрсөн хүүхдүүд төрөл бүрийн эмгэгтэй болдог гэсэн ойлголт юм. Энэ үүднээс та бүхэнд кесарын хагалгааны тухай бодит баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Кесарын хагалгаагаар төрсөн хүүхэд бусад хүүхдээс ямар онцлогтой байдаг вэ? Хадгалах

Агуу философич Шопенхауэрийн боловсруулсан "Ямар ч маргаанд ялах 5 арга"

Германы гүн ухаантан Артур Шопенхауэр (Arthur Schopenhauer) бараг хоёр зууны өмнө "Маргаанд ялах урлаг" нэртэй ном бичсэн нь өнөөдөр ч хуучраагүй байгаа билээ. Тэрээр номондоо хэрхэн өөрийн зөв болохыг батлах, өрсөлдөгчөө хэрхэн мэтгэлцэж дийлэх талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Уг сонгодог бүтээлд нийт 34 зөвлөгөө байдаг бол өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн шилдэг тавыг нь хүргэхээр бэлтгэлээ. 

Агуу философич Шопенхауэрийн боловсруулсан "Ямар ч маргаанд ялах 5 арга" Хадгалах

Хар нүхнээс эрчим хүч гарган авах боломжтой юу?

Хар нүх бол асар их масстай, гэрэл гадагшлуулдаггүйн дээр хүчтэй таталцал бүхий сансрын биет гэдгийг бид мэднэ. Ямар нэгэн биет болон гэрэл ойртох төдийд л тэр бүгдийг нь сорон авдаг. Тиймээс түүнд асар их энерги нуугдаж байгаа нь мэдээж. Хар нүх рүү унавал юу ч үгүй алга болно гэсэн айдас төрүүлэм бодол бидэнд байдаг хэдий ч, энэхүү үлэмж энергитэй биеэс их хэмжээгээр энерги үйлдвэрлэн өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой гэвэл та итгэх үү? Тэгвэл шинжлэх ухааны үндэслэл дээр тайлбарласан сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Хар нүхнээс эрчим хүч гарган авах боломжтой юу? Хадгалах