ЧӨЛӨӨТ ЦАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сэтгэл санаа тавгүй, онцгүй өдрийг эерэг болгож өөрчлөх 5 арга

Бидний олонх амьдралынхаа туршид онцгүй өдөртэй нүүр тулж үзсэн билээ. Тодорхой нэг нөхцөл байдлаас үүдэж санаа зовних асуудал бидэнд олон тохиолддог. Юу ч болоогүй эсвэл яагаад байгаагаа ойлгохгүй цухалдаж бухимдах мөчүүд ч цөөнгүй бий. Үүнээс болж тухайн өдөр тэр чигтээ үр бүтээлгүй өнгөрч, эргэн тойрондоо байгаа хүмүүс эсвэл хамт олондоо таагүй энерги цацах сөрөг үр дагаврууд гарах нь элбэг шүү дээ. Тэгвэл онцгүй өдрийг эергээр өөрчлөх арга байдаг юм болов уу? 

Сэтгэл санаа тавгүй, онцгүй өдрийг эерэг болгож өөрчлөх 5 арга Хадгалах

Олны өмнө гарахдаа сандрахгүй байх 10 алхам

Залуус өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлэхийг хичээж, улам бүр боловсролтой, өөртөө итгэлтэй болсоор байна. Харин та олон хүний өмнө гарахаараа сандарч, хэрхэн тэдэнд илтгэл тавих, өөрийн бодлоо хуваалцах вэ? хэмээн санаа зовж сууна уу? Тэгвэл та бүхэнд илтгэл, урлагийн үзүүлбэр гэх мэтээр олны өмнө гарахдаа сандрахгүй, тайван байхад тус хүргэх 10 аргыг танилцуулж байна.

Олны өмнө гарахдаа сандрахгүй байх 10 алхам Хадгалах

Та найз бүсгүйдээ базуулсан болохыг илтгэх 6 шинж тэмдэг

Найз охинтой болох үед мэдээж залуучууд амьдралын хэв маягаа тодорхой хэмжээнд өөрчлөх шаардлагатай болдог. Гэхдээ зарим эрчүүд найз нөхөд, хобби, бүр аав ээждээ ч өөрийн хүслээрээ цагаа зарцуулах эрхгүй болох нь бий. Энэ тохиолдолд та найз бүсгүйдээ бүрэн базуулсны илрэл гэж ойлгож болох аж. Бид та бүхэнд эмэгтэй хүн найз залуугаа бүрэн хяналтдаа оруулсан болохыг илтгэх шинж тэмдгүүдийг хүргэж байна. 

Та найз бүсгүйдээ базуулсан болохыг илтгэх 6 шинж тэмдэг Хадгалах

Хэрхэн таалагдсан залуугаа урхидах вэ?

Таалагдсан хүнээ хэрхэн өөрийн болгох талаар маш олон зөвлөгөө байдаг ч энэ бүхэн туршилтаар 100% батлагдаагүй гэхэд болно. Гэхдээ сэтгэл зүйч Юлия Никаса энэ тал дээр багагүй зөвлөгөөг өөрийн уншигчдад хүргэсэн байна. Ингээд таалагдсан залуугаа хэрхэн урхидах талаар зөвлөгөөг танд хүргэе.

Хэрхэн таалагдсан залуугаа урхидах вэ? Хадгалах

Дааврын тэнцвэртэй байдлыг хэрхэн хадгалах вэ?

Эмэгтэйчүүдийн хувьд даавар гэдэг маш чухал зүйл байдаг бөгөөд дааврын тэнцвэрт байдал алдагдсанаар сэтгэл санаа тавгүйтэх, жин нэмэх, турах гэх мэт эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Дааврын тэнцвэрт байдал нь бидний хэрэглэж буй хоол хүнснээс ихээхэн шалтгаалдаг аж. Ингээд хэрхэн дааврын тэнцвэртэй байдлаа хадгалах, тэнцвэржүүлэх талаар зөвлөгөөг бид танд хүргэе.

Дааврын тэнцвэртэй байдлыг хэрхэн хадгалах вэ? Хадгалах

Найз охиндоо заавал хэлэх хэрэгтэй урмын үгс

Хүн гэдэг эргэн тойрны хүмүүсийнхээ сайшаал магтаал, урмын үгээр услагдаж амьдардаг амьтан. Ялангуяа хайртай хүнээсээ магтаал сонсохоос илүү сайхан зүйл байхгүй. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг энгийн нэг магтаал сонсоод сэтгэл догдлон баярлана гэж үгүй. Тиймээс танд найз охиндоо магтаалын үгийг хэрхэн хэлэх талаар зөвлөгөө бэлтгэлээ.  

Найз охиндоо заавал хэлэх хэрэгтэй урмын үгс Хадгалах

Хэвлий хэсгээрээ хэрхэн туранхай харагдах вэ?

Мэдээж хүн бүр төгс галбиртай биш. Зарим хүмүүс өргөн ташаа, тонтгор өгзөгтэй болохыг хүсдэг бол зарим хүмүүсийн хувьд хэвлийн таргалалт нэлээд асуудал болдог. Хэдийгээр удаан хугацааны бэлтгэл, зөв хооллолтын тусламжтай унжсан гэдэснээсээ салах боломжтой ч яг одоо сайхан харагдахыг хүсэж байгаа бол яах вэ? Үүний хариулт маш амархан. Энгийн хувцаслалтын ачаар та галбирлаг харагдах боломжтой.

Хэвлий хэсгээрээ хэрхэн туранхай харагдах вэ? Хадгалах

Таныг муу эхнэр гэдгийг илтгэх 6 шинж

Харамсалтай нь бидний бүх үйлдэл, зуршил гэрлэлтийг бэхжүүлдэггүй. Өдөр бүр өөрөө ч мэдэлгүйгээр гэр бүлийнхээ аз жаргалд аюул учруулж болзошгүй юм. Гэр бүл салахад хүргэдэг олон зүйл байдаг. Жишээлбэл: хэрэв та хайртай хүндээ анхаарал хандуулахын оронд хэт их шаардлага тавьдаг гэх мэт. Бидний зарим үг, үйлдэл нь ханиа үүрд хөндийрүүлж, түүнд дургүйцэл, уур уцаарыг төрүүлдэг. Харилцааны шинжээч Сюзан Винтерийн хэлснээр уг асуудлын талаарх мэдлэг нь эерэг өөрчлөлтийн эхний алхам юм. Хэрэв та өөртөө үнэнч байж, алдаагаа хүлээн зөвшөөрч чадвал гэр бүлийнхээ сэтгэл санааны эрүүл мэндийг сэргээхэд нэг алхам ойртох болно.

Таныг муу эхнэр гэдгийг илтгэх 6 шинж Хадгалах

Хоолны дэглэмтэй холбоотой хүмүүсийн дунд байдаг нийтлэг төөрөгдлүүд

Сүүлийн үед дэлхийн хүн ам эрүүл мэнддээ ихээр анхаарч эхэлсэн бөгөөд ялангуяа эрүүл зөв хооллолтыг эрхэмлэх болсон. Гэвч эрүүл зөв хооллох шийдвэрийг гаргаж буй хүмүүс эхэндээ багагүй асуудалтай тулгардаг. Жишээлбэл: Өдөрт хэдэн удаа хоол идэх? Ямар бүтээгдэхүүнээс татгалзах? Ямар бүтээгдэхүүнийг хүнсэндээ нэмэх? гэх мэт. Тэгвэл энэ бүх асуултад мэргэжлийн хоол зүйчийн өгсөн зөвлөгөөг бид танд хүргэе.

Хоолны дэглэмтэй холбоотой хүмүүсийн дунд байдаг нийтлэг төөрөгдлүүд Хадгалах

Өдөр тутмын амьдралд хэрэглэдэг эд зүйлсийн нууцлаг хэрэглээ

Бидний амьдарч буй дэлхий шинэ содон зүйлээр баялаг бөгөөд зарим нэг зүйлсийн талаар бид одоог хүртэл мэддэггүй гэнэ. Хэдийгээр бид далайн гүний амьдрал, орчин үед тулгарч буй асуудлын талаар ярьдаг ч өдөр тутам хэрэглэдэг энгийн жижиг зүйлсийнхээ тухай төдийлөн мэддэггүй аж. Ингээд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ч зориулалтыг нь сайн мэддэггүй зүйлстэй танилцацгаая.

Өдөр тутмын амьдралд хэрэглэдэг эд зүйлсийн нууцлаг хэрэглээ Хадгалах

Эмэгтэйлэг байдлыг тодотгох орчин үеийн хувцаслалтын хэв маягууд

Орчин үед залуучууд энгийн малгайтай цамц болон жийнс өмсөхийг илүүд эрхэмлэх болсон билээ. Энэ нь биед эвтэйхнээс гадна залуучуудын хувьд загварлаг харагдах боломжийг олгодог. Гэвч сүүлийн үед эмэгтэйлэг хувцаслалт трэнд болж байгаа бөгөөд охид бүсгүйчүүд эмэгтэйлэг, ялдам харагдах хүсэлтэй болсон. Ингээд бид танд сүүлийн үед ихээхэн газар авч буй загварын трэндийг танилцуулъя.  

Эмэгтэйлэг байдлыг тодотгох орчин үеийн хувцаслалтын хэв маягууд Хадгалах

Батга гарахад нөлөөлдөг арьс арчилгааны 7 алдаа

Бид арьсаа хангалттай сайн арчилж байгаа ч мэр сэр батга гарах тохиолдол байдаг. Батга гарахад хачирхалтай зүйлс нөлөөлөх магадлалтай гэнэ. Жишээлбэл: хэрвээ та нүүрээ шүдээ угаахын өмнө угаадаг бол батга гарах нөхцөл болдог гэнэ.  Ингээд батга гарахад нөлөөлөх арьс арчилгааны 7 алдаатай танилцацгаая.

Батга гарахад нөлөөлдөг арьс арчилгааны 7 алдаа Хадгалах