ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №72

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №72 Хадгалах
2021-11-29, 13:15

Коммунист нийгэмд шилжихийн өмнөх Хятад орон барууны гэрэл зурагчдын дуранд...

Манж Чин гүрний сүүл үе буюу 1860-1911 онд барууныхан өмнөд хөршийн нутагт чөлөөтэй нэвтэрч эхэлсэн юм. Чухамдаа тус орны ард иргэдийн амьдрал, нийгэм, соёл зэрэг нь этгээд сонин хэрнээ нууцлагдмал санагдсан учраас олон судлаачид, худалдаачдын анхаарлыг татсан нь тэр аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр аялагч нарын дарж үлдээсэн Чин улсын үеийн ховор зургуудаас хүргэхээр бэлтгэлээ.  

Коммунист нийгэмд шилжихийн өмнөх Хятад орон барууны гэрэл зурагчдын дуранд... Хадгалах

Элдэв зураг (70 фото) №737

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 737 дахь дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна.

Элдэв зураг (70 фото) №737 Хадгалах
2021-11-26, 18:23

Хоёр өөр зураг эвлүүлчихсэн мэт харагдавч үнэндээ нэг газар, нэг мөчийг буулгасан сонирхолтой зургууд

Олон хүнд заяагаад байдаггүй сайн зураг авах чадвар нь хуримтлуулсан туршлага болон төрөлхийн мэдрэмжийн нийлмэл үр дүн байдаг. Тэгвэл доорх зургуудыг ихэвчлэн мэдрэмжтэй зурагчин төгс өнцгийг олж буулгасан эсвэл жирийн хүмүүс санамсаргүй байдлаар тохироог нь бүрдүүлж авсан байх юм. Хэн ч харсан олон өөр зургийг эвлүүлчихсэн мэт санагдах эдгээр зургуудыг үнэндээ нэг л газар, нэг л цагт буулгасан гэхээр итгэмээргүй.

Хоёр өөр зураг эвлүүлчихсэн мэт харагдавч үнэндээ нэг газар, нэг мөчийг буулгасан сонирхолтой зургууд Хадгалах

Инстаграм дээрх төгс зургуудын "хөшигний цаадах" хөгжилтэй нууцыг дэлгэсэн нь...

Ихэнх хүмүүс сошиал хаягтаа зураг оруулахдаа нэлээд нухацтай хандаж, олон зурагнуудаас хамгийн төгс гэснээ сонгох гэж багагүй хугацааг зарцуулдаг.  Хэдий дэлгэцийн цаанаас харахад өөгүй сайхан харагдавч тэдгээр зургууд яг үнэндээ харагдаж байгаа шигээ болов уу? Ингээд та бүхэнд сайхан зургийн төлөө чадах бүхнээ хийдэг хүмүүсийн "хөшигний цаадах" мөчүүдээс хүргэж байна.

Инстаграм дээрх төгс зургуудын "хөшигний цаадах" хөгжилтэй нууцыг дэлгэсэн нь... Хадгалах

Энгийн зүйлсээс гайхамшгийг олж харж чаддаг гэрэл зурагчин Эрик Коганы бүтээлүүд

Амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн гэдгийг батлах мөчүүд олон тохиолдох ч харамсалтай нь хүмүүс тэдгээрийг анзаарах нь ховор. Тэгвэл өдөр тутмын амьдралдаа зөвхөн тэдгээрийг эрэн хайж, уран бүтээлийн сэдвээ болгодог гэрэл зурагчид бий. Гярхай байдал, бүтээлч сэтгэлгээ, урлагийн мэдрэмж хосолсноор ямар сонирхолтой үр дүн гардгийг дараах зургууд харуулна.

Энгийн зүйлсээс гайхамшгийг олж харж чаддаг гэрэл зурагчин Эрик Коганы бүтээлүүд Хадгалах

Алдартнуудын зургийг "хямд зардлаар" элэглэдэг Орос эрийн хөгжилтэй мөчүүд

Инстаграм дээр 60 мянга гаруй хүмүүсийн анхаарлыг татаад байгаа хошин шогийн мэдрэмжтэй орос залуу Юрий Истерика-ийн бүтээлүүдээс та бүхэнд хүргэе. Тэрээр гадаадын болон эх орныхоо олны танил хүмүүсийн зургийг энгийн мөртлөө хөгжилтэй аргаар элэглэдэг нь олон хүмүүсийг хөгжөөж чаддаг. Ялангуяа тэрээр хүн бүрийн гэрт байдаг гарын доорх материалуудыг зураг авалтдаа ашигладаг нь хамгийн инээдтэй. Жишээ нь үнэтэй бугуйвчийг ногоо үрэгчээр сольж, даашинзын оронд хүнсний тор, халзан толгойг амтат гуагаар орлуулжээ.

Алдартнуудын зургийг "хямд зардлаар" элэглэдэг Орос эрийн хөгжилтэй мөчүүд Хадгалах

"Амьдрал ийм л байна..." - Бүх охидод тулгардаг асуудлуудыг хөгжилтэйгөөр харуулсан комик зургууд

Румынд төрсөн, өдгөө Канадын Монреаль хотод амьдардаг залуу уран бүтээлч Кассандра Калин (Cassandra Calin) орчин үеийн охидын өдөр тутмын амьдралд тохиолддог асуудлуудыг хөгжилтэй комиксоор илэрхийлж, цахим орчинд алдартай болжээ. Хэдий бүх эмэгтэйчүүд адилхан биш ч эдгээр асуудлуудтай тулгарч байгаагүй эмэгтэй хүн ховор болов уу?

"Амьдрал ийм л байна..." - Бүх охидод тулгардаг асуудлуудыг хөгжилтэйгөөр харуулсан комик зургууд Хадгалах

Амьдралын сайхныг жижигхэн зүйлсээс ч олж болохыг харуулсан өхөөрдөм бөгөөд гэгээлэг зургууд

Хүний амьдралын хугацаа бүхэлдээ саад бэрхшээл, гуниг зовлон, хагацал шаналлаар хэмжигдэхгүй. Хэнээр ч хэлүүлэлтгүй та бидний сайн мэдэж байгаачлан бидний амьдарч буй орчлон ертөнцийн хором мөч бүр аз жаргалтай, баяр баясалтай байдаггүй ч аливаа бүхэн зэрэгцэн орших нь амьдралыг илүү баялаг болгож өгдөг аж. Ингээд та бүхэнд хүний амьдрал хэчнээн гайхалтай болохыг батлах сэтгэл хөдөлгөм сайхан түүхүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Амьдралын сайхныг жижигхэн зүйлсээс ч олж болохыг харуулсан өхөөрдөм бөгөөд гэгээлэг зургууд Хадгалах

"Халзан" амьтдын хөгжилтэй төрх - Та эдгээрийг ямар амьтад болохыг тааж чадах уу?

Хөгшрөлт эсвэл өвчнөөс болж үс унах явдал зөвхөн хүнд биш амьтдад тохиолддог гэнэ. Байгаль дээр амьтны үс хэсэгчилж болон бүтнээрээ унах эмгэгийг "алопекиа" гэж нэрлэдэг бөгөөд шалтгаан нь ихэвчлэн аминдэмийн дутагдал, генийн мутаци, бактерийн халдвар зэргээс үүддэг байна. Түүнчлэн зарим үүлдрийн муур, нохдыг хүмүүс зохиомол үржүүлгийн аргаар үсгүй болгосон байдаг.  Тэгвэл доорх амьтад таны бодлоор бидний харж дассан жирийн хөвсгөр найзуудтай адил хөөрхөн байж чадаж байна уу?

"Халзан" амьтдын хөгжилтэй төрх - Та эдгээрийг ямар амьтад болохыг тааж чадах уу? Хадгалах

Хүүхэлдэйн киноны баатруудыг "амьдруулдаг" Испани артистын шинэхэн бүтээлүүд

Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн үзэж өссөн, одоо ч сонирхон үздэг хүүхэлдэйн киноны баатрууд амьд мэт дүр төрхтэй болжээ. Гайхалтай уран бүтээлээрээ интернетэд танигдсан Испанийн дижитал артист "Tati Moons"-ийн ур чадвар улам сайжирсныг дараах шинэхэн зургуудаас нь харж болно.  Тэрээр хүүхэлдэйн киноны баатруудын нүүр царайг нь илүү бодит болгодгоос гадна хувцас хэрэглэлийг нь орчин үеийн хэв маягт оруулахыг чухалчилдаг байна. Ингээд та дуртай хүүхэлдэйн киноныхоо баатрыг ямар төрхтэй болсныг хармаар байвал анхаарлаа хандуулаарай!

Хүүхэлдэйн киноны баатруудыг "амьдруулдаг" Испани артистын шинэхэн бүтээлүүд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №71

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №71 Хадгалах
2021-11-22, 14:49