Мэргэжлийн бус ажилчид

2012-06-21, 19:47
19,141

Энэхүү мэдээллээр мэргэжлийнхээ дагуу ажил олж чадаагүй ч хөдөлмөрийн хүнд хэцүү салбарт ажиллаж буй хүмүүсийн талаарх юм. Хэдийгээр дээд мэргэжилтэй ч ажил олж чадахгүй байгаа хүмүүс ганц Монголд гэлтгүй дэлхий даяар байгаа гэдгийг энэхүү мэдээнээс харж болох юм. Тэдний ажил нь таалагдахгүй байгаа ч тэд ажил олсондоо өөрсдийгөө азтай гэж тооцдог. Учир нь судалгаагаар дэлхийд 15-24 насны 75 сая орчим хүн ажилгүй байна гэсэн дүн гарчээ.

Мэргэжлийн бус ажилчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. 28 настай Марчин Любовск хэмээх энэхүү залуу Варшав хот дахь “Аркад” дэлгүүрт байрлах  “McDonald’s”-д ерөнхий менежерийн орлогч ажилтай. Тэрээр Варшавын Их сургуулийн орос хэлний мэргэжилтэн чиглэлээр төгссөн. Марчин түргэн хоолны салбарт ажилладаг бөгөөд магадгүй ажилласаар л байна байх.

www.caak.mn (17 
фото)


2. Франческа Балди, 32 настай тэрээр Римд 7 сартай хүүхдийн асрагч хийдэг. Балди нь 5 жил Пизийн Их Сургуульд сурсан бөгөөд уран зохиол болон философийн чиглэлээр докторын зэрэгтэй төгссөн. Тэр багшийн ажилд орж чадна гэдэгтээ итгэлтэй байсан болвовч 5 сарын турш хүүхэд асрагч хийж байна.

www.caak.mn (17 
фото)


3. Карл Мой Охот, 27 настай, Киберийн захад хүнсний ногоо болон жимс жимсгэнэ худалдаалдаг. Окот нь сэтгэл судлал болон химийн хичээл судлаж байсан бөгөөд сэтгэл судлаачын мэргэжилтэй. Тэр 4 жилийн турш ажил хайж байгаа боловч сүүлийн 8 сар ийнхүү зах дээр наймаа хийж амьдарч байна.

www.caak.mn (17 
фото)


4. Стивен Эндрюс, 24 настай, Калифорнийн Санта-Монискед байрлах “Sunny blue” хэмээх ресторанд зөөгч хийдэг. Эндрюс нь 4 жил Кабрилло-ийн коллежид сурж нийгмийн ухааны чиглэлээр төгсчээ. Тэр Лос-Анжелосд киноны салбарт ажил олж хийхээр ирсэн боловч одоо энэ чиглэлээр амжилт олж чадна гэдэгтээ итгэл муутай байгаа гэжээ.

www.caak.mn (17 
фото)


5. Франческо Фогма хэмээх энэ 37 настай эрэгтэй Римийн төв дэх талбайн цэвэрлэгч хийдэг. Зургаан жил сурсны эцэст тэрээр химийн докторын зэрэгтэй төгссөн. Фогма судлаач болохын хүсч байсан ч одоогоос 2 жилийн өмнөөс эхлэн талбайн цэвэрлэгч хийж байна.

www.caak.mn (17 
фото)


6. Софьян Моуссаон, 26 настай, Альжирийн нэгэн кафед зөөгч хийдэг. 1945 онд санхүүгийн чиглэлээр Их сургууль төгсжээ. Тэр аудиторын ажил хийхийг хүсэж байсан боловч одоо жил гаруй зөөгч хийж байна.

www.caak.mn (17 
фото)


7. Манолис Оуранос 30 настай, Афин дахь нэгэн бяцхан хоолны газар тогооч хийдэг энэ залуу Афины техникумд 4 жил сурсны эцэст нийтийн харилцааны чиглэлээр төгсжээ. Тэр төрд ажилд орохыг хүсч байсан боловч ажлын байр олдоогүй нь улмаас одоо тогоочоор ажиллаж байна.

www.caak.mn (17 
фото)


8. Дарья Витасович, 28 настай энэ эмэгтэй нь Хорватын “Загреб” барны менежер хийдэг. Тэрээр Есүсийн Их сургуульд сурж 7 жилийн дараа философич, шашны чиглэлээр төгссөн. Тэр багшийн ажил олж хийнэ гэдэгт итгэж байсан ч одоогоор 4 жилийн турш менежер хийж байгаа юм.

www.caak.mn (17 
фото)


9. 26 настай Денис Оньянго Оланг \баруун гар талд\ хэмээх энэ залуу Киберт байрлах Найроб буудалд тогоочийн туслах хийдэг. ХАА болон Кеньятта-ийн Их Сургуульд хими болон статистикийн чиглэлээр сурж төгссөн. 2 жил амжилтгүй ажил хайсны эцэсг ийнхүү тогоочийн туслах болжээ.

www.caak.mn (17 
фото)


10. Теренс Каманда, 25 настай, Дурбан дахь “Буланд” кафены зөөгч. Тэр Зимбабве-д 18 сар Худалдааны сургуульд сурж маркетингийн чиглэлээр диплом авсан байна.

www.caak.mn (17 
фото)


11. Керим Сакак 29 настай, Зеницийн “Босни боли Герцеговин” дэлгүүрийн худалдагч. Сакак нь 4 жил Сараевын Их сургуульд сурж цагдаа мэргэжлээр төгссөн. Тэр мэргэжлээрээ ажил олж чадаагүй учир дэлгүүрийн зөөгч болжээ.

www.caak.mn (17 
фото)


12. Жессика Маза, 28 настай, Калифорнийн Санта-Моникед “Новея” кафены зөөгч. Тэрээр 5 жилийн турш сурч зураач болон бизнесийн менежер чиглэлээр төгсчээ. Гэсэн хэдий ч түүний хувьд зөөгчийн ажил нь зураачаас илүү орлоготой аж.

www.caak.mn (17 
фото)


13. Ваэл Або Эль Сауд 25 настай, Египетэд амьдардаг энэ залуу фермер хийдэг. Ваэл нь худалдааны мэргэжилтэн. Тэр банкны менежерээр ажил хайгаад олдоогүй учир 5 жил фермер хийж байна. Харамсалтай нь түүний ажил улирлын чанартай юм.

www.caak.mn (17 
фото)


14. Абель Сантьяго, 21 настай, Калифорнийн Санта-Моникед худалдагч. Тэр жилийн турш хуулийн сургуульд сурж байсан ч одоогоор худалдагч хийж байна. Мексикт очиж дахин суралцах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

www.caak.mn (17 
фото)


15. Валид Ахмед эль-Сайед 31 настай, Каирын Тахрирын талбайд ундаа зардаг. 2004 онд тэрээр нийгмийн ухааны чиглэлээр төгссөн. Тэр бараг 7 жил худалдагч хийж байгаа бөгөөд сургууль төгссөнөөсөө хойш тогтвортой ажил олж чадаагүй билээ.

www.caak.mn (17 
фото)


16. Таня Леон, 29 настай, Испанид автобусны үйлчлэгч. Леон 2006 онд сэтгэл судлаачаар төгссөн. Тэр сэтгэл судлаачын ажил олж чадна хэмээн найдаж байсан боловч одоог хүртэл үйлчлэгчээр ажилласаар л байна.

www.caak.mn (17 
фото)


17. Алмин Дзафик 30 настай, Сараевын Их сургуулийг инженерийн чиглэлээр төгссөн тэрээр нэгэн кафед зөөгч хийдэг. Сүүлийн 4 жилийн турш өөрт тохирох ажил хайж байгаа тэрээр 2 жил зөөгч хийж байна. Тэр өөрийгөө Босни-с Герцегов руу явах хэрэгтэй гэж үзэж байна. Герцеговд хүссэн ажилд орж чадах эсэх нь эргэлзээтэй.

www.caak.mn (17 
фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()