Библийн хориотой зүйлс

Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа билээ. Тэр дундаа ямар шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрхийн асуудал юм. Үүнийгээ дагаа бас нэлээд олон хориотой дүрэмж журмын доор амьдардаг. Тухайлбал: хүн алах, хулгай хийх гэх мэт олон хориотой зүйлс байгаа. Тэгвэл дэлхийн ихэнх хүмүүсийн шүтээн, амьдралын мөрдлөг болсон Библид хориотой маш олон зүйл байдаг гэнэ. Хэрвээ эдгээр зүйлийг зөрчвөл үхэх ялтай гэнэ шүү. Ямар зүйлийг Библи тэгэж их хоридог юм болоо?...

Библийн хориотой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Шивээс
Тийм ээ. Шивээс бол Библид хориотой нэгэн зүйл юм. Бараг л дэлхийн тал хувь нь үхэх ялтай болж таарах нь ээ. Библид: “Биен дээрээ ямар нэгэн зүслэг болон бичээсийг хийхийг хориглоно” (Leviticus 19:28)




2. Сахлаа засах болон засалт хийх
Христийн шашны хүмүүст сахал засах болон засалт хийх хориотой байдаг байна. Учир нь Христийн номлолд гадаад төрхөө бус харин дотоод төрхөндөө илүү анхаарал тавих хэрэгтэй хэмээн номлодог байна. Leviticus хэмээх номд хориотой зүйлийн талаар бичсэн байдаг. Тэнд - “Өөрийнхөө толгойг эргэн тойронд нь бүү хус. Мөн сахал үснийхээ үзүүрийг бүү гэмтээ” –гэж бичсэн байдаг аж. (Leviticus 19:27)




3. Зурхай болон үзмэрч
Та хэзээ ч үзмэрчид очиж байгаагүй эсвэл хэзээ ч зурхай уншиж байгаагүй гэвэл үгүй байх. Учир нь бидний өдөр тутмын хэрэглээний сонинд зурхай байдаг шүү дээ. Зарим нэгэн зүгээр л сонирхох төдий л уншдаг. Гэтэл Библид “Хэзээ ч битгий үзмэрч дээр оч. Өөрийгөө эдгээр зүйлээр бүү бузарла” хэмээн (Leviticus 19:31) өгүүлсэн байдаг байна.




4. Тахир дутуу хүмүүс
Бүх тахир дутуу хүмүүс үүнд багтахгүй. Жишээлбэл: Нэгэн дайны дэлбэрэлтийн үеэр дайчны бэлэг эрхтэн таслагдсан эсвэл түүний хэсгээс нь гэмтсэн бол тэр хүн бурхантай харьцах эрхгүй байдаг гэнэ. “Бэлэг эрхтэнгүй, эсвэл түүний хэсэг нь үгүй бол тэр хүн Бурхантай харьцаж чадахгүй” (Deuteronomy 23:1)




5. Зодооны үеэр нөхөртөө туслаж буй эмэгтэй
Бид эмэгтэйчүүдийг зодолдохдоо ялахын тулд хэрхэн зодолддогийг мэднэ. Үсдэх, самардах, эмзэг газар руу нь цохих гэх мэт. Тэгвэл хоёр эрэгтэй хүн зодолдож байхад эхнэр нь тэднийг салгахаар очих нь хориотой гэнэ. “Хэрвээ эхнэр чинь туслахаар ирж өрсөлдөгчийг тань дийлэх мэт санагдаж байвал түүнийг холдуулаарай” (Deuteronomy 25:11-12)




6. Гахайн мах, туулайны мах гэх мэт
Христчин бүхэн мусульман болон еврейтэй адилхан гахайн мах, туулайны мах идэх ёсгүй гэж бодож байна уу? Үгүй ээ. “Салаа туурайтай болон хэвдэг амьтдын махыг идэх хориотой байдаг гэнэ. Тэгвэл гахайг авч үзье. Хэдийгээр гахай хэвдэггүй ч тэр салаа туурайтай амьтан. Тэмээг авч үзье. Хэдийгээр тэмээ салаа туурайгүй ч хэвдэг амьтан. Эдгээр төрлийн амьтдын махыг идэх эсвэл үхсэний дараах биед нь хүрэх хориотой. Таны хувьд эдгээр амьтад цэвэр бус юм” (Leviticus 11:3-8)




7. Далайн гаралтай бүтээгдэхүүн
Гол болон нууранд байх хайрсгүй болон өдгүй бүх л төрлийн сэлдэг амьтныг идэх хориотой. Тэдний махыг бүү ид тэдэнд бүү ойрт. (Leviticus 11:10-11)




8. Дахин гэрлэх
“Хэрвээ эрэгтэй эхнэрээсээ салаад өөр хүнтэй гэрлэх гэж байгаа бол энэ нь эхнэрээ араар нь тавих гэсэн үг бөгөөд эмэгтэй нь мөн нөхрөөсөө салж өөр хүнтэй гэрлэхээр болсон бол мөн л нөхрөө араар нь тавьж байгаа хэрэг болох гэнэ”. Араар нь тавих гэдгийг нүгэл гэдгийг та сайн мэдэх биз. (Mark 10:11-12)




9. Онгон биш нөхөрт гарах
Орчин үед нөхөртөө онгон очиж буй охид ховор л болов уу. ”Хэрвээ онгон биш хүнтэй гэрлэхээр бол эцгийнхээ гэрийн өмнө авчирч хүмүүс тэр эмэгтэй рүү чулуу шиддэг гэнэ. Энэ нь өөрийн эргэн тойрон дахь муу муухайг арилгаж байнаа гэсэн үг юм”. (Deuteronomy 22:20-21)




10. Бямба гаригт ажиллах
Бямба гариг буюу “Шабат” өдөр ажиллах хориотой байдаг гэнэ. Бүх хүмүүс зөвхөн Даваа-Баасан гаригуудад 9-17 цаг хүртэл ажилладаг гэж хэлэхгүй. Магадгүй та Баасан гаригт ажил дээрээ санамсаргүй оройтоход энэ нь нүгэл болох н ь ээ. Учир нь “Шабат” өдөр Баасан гаригийн орой нар жаргах үед эхэлдэг гэнэ. “Амралтын өдөр ажил хийж байгаа хүн шийтгүүлэх ёстой” (Exodus 31:14-15)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()