Секс-шоп дэлгүүрийн ажилтан

2012-12-07, 01:33
78,871
Та бүхэнд мөн л энгийн бус нэгэн мэргэжлийн талаар хүргэе. Секс-шопын дэлгүүрийн ажилтан эмэгтэй энэхүү дэлгүүр яагаад заавал эмэгтэй хүнийг ажилд авдаг талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн юм. Хүн бүр, тэр болгон энэхүү дэлгүүрт ороод байх шаардлагагүй боловч зарим нэг хүмүүс шаардлагтай хэдий ч орж чадахгүй ичих тохиолдол байдаг болов уу. Тэгвэл 15 минут ичсэний үр дүнд хүний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болдогийг тэрээр өгүүллээ.
Секс-шоп дэлгүүрийн ажилтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Ажилчид
Секс-шопт ажилд орохыг хүсвэл та хоёр нүүртэн биш байхад л хангалттай. Харин бусад зүйлүүдийг танд заагаад л өгчихнө. Секс-шопын ажилчдын 90% нь эмэгтэйчүүд байдаг байна. Эрэгтэйчүүд байдаг боловч үйлчлүүлэгчид нэлээд гомдол гаргадаг байна. Жишээлбэл: Муухай харьцаатай, эсвэл худалдан авагчид руу сээтэн хаяж байна гэх мэт. Яагаад ч юм хиймэл бэлэг эрхтэн гэсэн үгийг л сонсоход тэдэнд ямар нэгэн үл мэдэгдэх сэтгэл хөдлөл илэрч, яг л өсвөр насны хүүхэд шиг сэтгэдэг байна. Манай нэгэн ажилтан залуу “хиймэл бэлэг эрхтэн худалдаж авсан хүнд дахин жинхэнэ эрхтэн худалдаж авахгүй биз”-хэмээн үргэлж санал болгодог байсан.

Урт хугацааны туршид манайд 54 настай эмэгтэй ажиллаж байсан. Секс-шопт ажиллахад нас, гадаад төрх, хөхний хэмжээ зэрэг нь огт хамаарахгүй. Харин ч хэтэрхий задгай хувцасласан хүмүүс үйлчлүүлэгчдийн дургүйцлийг хүргэдэг байна.



Биеэ хэрхэн авч явах вэ?
Дэлгүүрийн уур амьсгалын хувьд үйлчлүүлэгч энд ямар ч тав тухгүй байдлыг мэдрэх ёсгүй. Хэн ч түүнд хандаж янз бүрийн ёс бус үг хэлэх, ёжлох эрхгүй. Мөн үйлчлүлэгчээс ямар нэгэн асуулт асууж байгаа тохиолдолд хэзээ ч чанга хэлж болохгүй. Бүх зүйл итгэлцлийн үндсэн дээр явагдана. Хагас жилд нэг удаа манайд борлуулалтын үйл ажиллагааны сургалт болдог. Миний хувьд хүмүүс секс-шоп болон хүнсний бүтээгдэхүүний дэлгүүрийг битгий ялгаж байгаасай гэж хүсдэг. Үнэндээ аль алинд нь л хэрэгцээтэй зүйлсийг зардаг.



Эрэгтэй үйлчлүүлэгчид
Эрэгтэйчүүд энэхүү дэлгүүрээр илүү их үйлчлүүлдэг бөгөөд ихэнхидээ зарагдаж буй барааг сонирхох зорилгоор орж ирдэг. Хэн нэгнээс туслалцаа авахыг хүсдэггүй. Ганцаараа лангууны ард зогсон сонирхдог бөгөөд “Танд юугаар тус болох вэ? хэмээн асуусан тохиолдолд юу ч ойлгохгүй байгаа мэт туслалцаа хэрэггүй ээ” -гэж хариулах эсвэл яаралтай гарж явдаг байна. Миний ойлголтоор зарим хүмүүс секс-шопт музей үзмэр үзэх гэж байгаа мэт орж ирдэг.

Хамгийн зоригтой эрчүүд 45-60 насны хүмүүс байдаг. Тэд өөрсдийн найз бүсгүйчүүд, эхнэртээ янз бүрийн эротик хувцас, тосон түрхлэг болон сэрлийг нэмэгдүүлэх хэрэгсэл зэргийг худалдан авдаг байна. Тэд энэхүү зүйлд илүү мөнгө, цаг зав зарцуулахаас төвөгшөөдөггүй. Харин тэдний байдлаас харахад тухайн үйл явц нь бус харин дүр ноогдуулж тоглох нь их чухал бололтой. Залуучууд янз бүрийн садо-мазо хэрэгслүүдийг худалдан авдаг. Жишээлбэл: гав, ташуур, тэлээ гэх мэт. Фрейдын онолоор: "Эрчүүдийг ажил дээр нь загнаж, тамладаг бол тэд хариугаа гэртээ ирж авдаг байна". Гавны түлхүүрийг заавал орны хажууд байлгах, бэлгийн харилцаанд орохын өмнө хэрхэн болих талаараа заавал ярилцаж тохиролцох ёстой хэмээн зөвлөдөг. Учир нь заавал таашаал авсны дүнд хүн дуу авиа гаргахгүй шүү дээ.

Бэлэг эрхтэн томруулах багажийг хүн бүр асуудаг боловч хэзээ ч авдаггүй юм. Тэд худалдаж авахаасаа айдаг.Хэрэглэх заавар нь ихэд аймшигтай санагддаг боловч үнэн хэрэгтээ тийм ч хэцүү биш. Жишээлбэл: Энгийн нэгэн уртасгагчийг тэлээний хамт л ашиглана. Энэхүү багаж нь вибратортай бөгөөд вибраторын нөлөөллөөр үр дүн нь харагдах аж. Хэрвээ хэтрүүлэхгүй л бол ямар нэгэн үр дүнд хүрэх л болов уу. Үнэнийг хэлэхэд энэхүү багаж нөлөөлсөн ч гэж сонсоогүй, багажийг хэрэглэснээс болоод тасарсан ч гэж сонсоогүй юм байна.



Эмэгтэй худалдан авагчид
Эмэгтэйчүүд ирэхдээ бүгд л нэг төрхтэй “бэлэг эрхтэн” гэж хэлж чадалгүйгээр гараад явдаг. Тэд ихэвчлэн тойруулж хэлдэг бөгөөд жишээлбэл “хайрын эрхтэн”, “багаж”, “бяцхан хүү”, эсвэл зүгээр л “тэр” гэж хэлдэг. Мөн бүгд маш томыг хүсдэг бөгөөд хамгийн том эрхтэнг гаргаж харуулахад “Ийм том хэрэггүй шүү дээ”-хэмээн уулга алддаг. Хэсэг хугацаанд тээнэгэлзэж бодсоны эцэст тэд хэвийн хэмжээний эрхтэн худалдаж авдаг юм. Хэллоуин эсвэл Валентины баярын өмнө багт хувцас хүмүүсийн сонирхлыг ихэд татаж эхэлдэг. Харин эдгээр баатрууд нь жил бүр өөрчлөгддөггүй хэвээр байх бөгөөд сувилагч, цагдаа, Плейбой-ийн туулай, муур эмэгтэй зэрэг багууд ихэд алдартай. Харин зарим тохиолдолд үйлчлүүлэгчид гацаанд орох асуултууд асуудаг. Танайд Цасан ширхгийн баг, хослол байна уу? Эсвэл танайд яншуйн хослол байна уу? хэмээн асуудаг.

30-аас дээш насны эмэгтэйчүүд хамгийн таатай худалдан авагчид юм. Тэд өөрсдөдөө хэрэгтэй гэсэн бүх зүйлийг худалдан авдаг. Ийм эмэгтэйчүүд аль хэдийн интернэтээр хайлт хийчихсэн, найз нөхдөөсөө асуучихсан байдаг учраас юу хэрэгтэй байгаагаа сайн мэддэг ажил хэрэгч хүмүүс байдаг. Тиймээс 5-10 минутын дотор сонголтоо хийж чаддаг байна. Харин заримдаа ажиглаж байхад өөр өнгөтэй байгаа юу? хэмээн асуух тохиолдол байдаг. Үнэндээ вибратор ямар өнгөтэй байх нь хэнд хамаатай юм бэ хэхэ.



Асуудал тулгарах үед
Ховорхон тохиолдолд янз бүрийн асуудлууд гардаг. Жишээлбэл зарим нэг хүмүүс дэлгүүр дотор гар хангалга хийж байгаад баригддаг бөгөөд мэдээж хамгаалагч түүнийг хөөж гаргах болно. Дэлгүүр маань хамгаалалт их сайтай. Хаа сайгүй хяналтын камер, яаралтай үед дуугарах дуут дохиолол хүртэл бий. Нэг удаа нэгэн хөгжилтэй явдал болсон юм. Манай нэг үйлчлүүлэгч санамсаргүй байдлаар үнэртүүлэгч лааг унагаачихсан чинь хиймэл эрхтнүүдийн гадна талынх нь уутнууд шатаж эхэлсэн. Харин яаралтай дуут дохио нь тусламжтайгаар аюулыг ямар ч хохиролгүйгээр давж гарсан бөгөөд хэрвээ бүх эрхтнүүдийг гаргах шаардлага гарсан бол хүмүүс хэрхэн хүлээж авах байсан бол оо.

Бүр биеэ хэрхэн зөв авч явахаа мэдэхгүй үйлчлүүлэгчид маш цөөн. Зарим нэг нь орж ирээд “Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд хаана байна. Бэлдмэлийг уугаад тэр жирэмсэн болохгүй нь баталгаатай биз дээ”- гэх мэт. Гэвч харахад тэрхүү залуу 14 настай биш бололтой. Хэрвээ манай дэлгүүрт 9-р ангийн биологийн ном зардаг байсан сан бол би шууд л бэлэглэх байлаа. Жирэмслэлтээс хамгаалах гель, тос байдаг боловч хэзээ ч 100%-ийн баталгаа гаргаж өгөхгүй.



Бүтээгдэхүүнүүд
Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн нь вибратор болон секс хүүхэлдэй. Ихэвчлэн энэхүү хоёр зүйлийг худалдан авахаар үйлчлүүлэгчид ирдэг. Үнэтэй бол чанартай гэсэн дүрэм энд үйлчлэхгүй. Хэрвээ та энгийн мэдрэмж авахыг хүсч байвал энгийн стандарт бүтээгдэхүүнүүдийг сонгох хэрэгтэй бөгөөд хэрвээ энгийн бүх зүйлээс залхаж өөр ямар нэгэн шинэ мэдрэмж мэдрэхийг хүсч байвал хурдан чичиргээтэй, өвөрмөц нугаралттай гэх мэт өөрт тохируулж авахад л хангалттай. Би үйлчлүүлэгчдийгээ ганцхан зүйлийг мэдээсэй гэж хүсдэг. Таны өнөөдрийн авсан зүйл дэлхий даяар хэзээ ч цацагдахгүй. Харин таны амьдрал өөрчлөгдөх ч юм бил үү. Битгий шоолоорой. Би ийм хэд хэдэн түүх мэднэ. Үйчлүүлэгчид ирээд юу ч болохгүй байна, юу ч хүлээж авч чадахгүй нь хэмээн үнэнээ хэлээд өөрт хэрэгцээтэй зүйлээ авч туршсаны эцэст амьдрал нь өөр болдог. Бэлгийн харилцаанаас бүх юм шалтгаалдаг бөгөөд ажил амьдрал, сэтгэл санааны байдал хүртэл хамаарна. 15 минут ичсэний төлөө та амьдралаа бүхэлд нь өөрчилж ч магад...

Үүнээс гадна хошуутай эрэгтэй дотуур хувцас эсвэл эрхтний хэлбэртэй асаагуур гэх мэт зүйлүүд сайн зарагддаг. Эдгээр зүйлсийг худалдан авахын тулд ихэвчлэн залуу охид ирдэг байна. Тэд найз нөхдөөрөө тоглохыг хүссэн, эсвэл хурим хийх гэж буй найздаа авч өгдөг байна. Харин залуу хосууд ихэвчлэн тоглоом худалдаж авдаг байна. Би нэг найздаа төрсөн өдрөөр нь дарахаар авиа гаргадаг түлхүүрийн оосор бэлэглэсэн юм. Тэр анхандаа ихэд баярласан боловч нэг өдөр метронд явж байхдаа халааснаасаа гаргахаа мартчихжээ. Тэрээр эд ачаалалтай үед явж байсан учир нэлээд эвгүй байдалд орсон гэнэ лээ.

Зарж буй бүтээгдэхүүнүүнээ бид өөрсдөө туршиж үздэггүй боловч зааврыг маш нарийн судалдаг. Ховорхон тохиолдолд үйлчлүүлэгчид хэрэгтэй зүйлээ хэлж чаддаг. Хүн болгон ямар нэгэн зөвөлгөө хүсдэг боловч харамсалтай нь тэдний хүсэлтийг мэдэлгүйгээр ямар ч зөвөлөгөө өгөх боломжгүй байдаг. Зарим нэг зүйлийг өөрсдөө худалдан авдаг бөгөөд манайд секс савлуур байдаг. Анхандаа байнга энэхүү савлуураас бид унадаг байсан боловч одоо харин бага багаар туршлагажаад унахаа больсон шүү. Өдрийн цайны цагаар “сексийн талаар” ном уншдаг. Энэхүү номын дагуу өсвөр насны сурагчдад хичээл заавал зүгээр гэж бодож байна. Учир нь тэд маш олон асуудлаас ангижирч чадах байсан болов уу. Магадгүй та намайг сексийн донтон гэж бодож магадгүй ч мэргэжил бүр өөрийн гэсэн онцлогтой. Миний мэргэжил хүнд шинэ мэдрэмж өгдгөөрөө илүү давуу талтай бөгөөд би үүгээрээ бахархдаг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()