Хамгийн өвөрмөц аргаар загас шардаг тогооч

2013-12-20, 01:59
25,656
65-настай Энэтхэгийн ерөнхий тогооч өөрийн загас шардаг өвөрмөц аргаараа Дэлхий даяар алдартай болоод байгаа гэнэ. Ийнхүү алдарт хүрэх болсон гол шалтгаан нь тэрээр буцлаж буй 200°С тосонд гараа дүрж чаддаг байна. Дүрснийхэн дараа гар нь ямар ч түлэгдэлт бэртэл авдаггүй аж.
Хамгийн өвөрмөц аргаар загас шардаг тогооч
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Би энэ ажлыг 25 жилийн турш хийж байна. Энэ бол зүгээр л туршлага юм. Би нэг удаа санаандгүй байдлаар гараа тосонд дүрчихсэн юм. Тэр үед ямар ч гэмтэл бэртэл аваагүй байсан бөгөөд дахин гараа дүрж үзсэн. Хоёр дахь удаагаа ч гэсэн бэртэл аваагүй. Ингээд би халаасан тос миний биед сөргөөр нөлөөлдөггүй болохыг ойлгосон” -хэмээн тогооч Прем Сингх хэлжээ.

www.caak.mn

Орой бүр Сингхийн ресторанд олон түмэн цуглардаг бөгөөд хамгийн гол нь хэрхэн гараа тосонд дүрэхийг нь харах гэж ирдэг байна. Ийнхүү тэд Сингхийн үйлчлүүлэгчид болдог аж.

www.caak.mn

Сингхын эцэг нь 1960 онд Хуучин-Делид "Ганеша" хэмээх бяцхан кафе нээж байсан байна. Энэ үед тэд зөвхөн шарсан загас зарж байсан бөгөөд кафе Сингхын мэдэлд шилжсэнээр олон төрлийн амттангуудыг нэмж борлуулах болжээ. Тогоочийн хэлж байгаагаар тэрээр өдөрт 100кг орчим шарсан загас зардаг гэнэ. Үүнээс гадна Энэтхэгийн уламжлалт хоолнуудыг ч зардаг байна.

www.caak.mn

Олон жил ажилласны дүнд Сингха маш олон үйлчлүүлэгчтэй болсон бөгөөд Дэлхийн өнцөг булан бүрээс түүний хоолыг амтлахаар зочид очдог гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

“Онгоцны буудал дээр буугаад л хамгийн түрүүнд ирдэг газар маань Сингхагийн ресторан юм” -хэмээн нэгэн байнгын үйлчлүүлэгч нь хэлжээ. Сингхийн ресторан эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр хүүтэйгээ хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

www.caak.mn

Сингхийн том хүү Дипак хэлэхдээ: "Бид энд 60 гаруй жилийн турш амьдарч байна. Бидний эцэг, өвөөтэй маань хамтран бизнесээ эхлүүлж байсан. Харин одоо бид үүнийг эцэгтэйгээ хамтран хийж байгаа бөгөөд өргөжин тэлэх зорилготой байна” -гэжээ.

www.caak.mn

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()