Есүсийн нас барсан тухай баримт

2014-04-13, 00:10
22,941
Олон жилийн туршид Есүсийг загалмайд цовдлогдохдоо гар нь хоёр тийшээгээ дэлгээстэй байсан хэмээн үзсээр ирсэн. Харин сүүлийн үеийн судалгаагаар түүний гарыг толгой дээр нь байсан гэж тодорхойлоод байгаа аж.
Есүсийн нас барсан тухай баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрдэмтэд гарыг нь толгойных нь дээр хадаж цовдлох нь маш харгис хэрцгий хэмээн үзсэн байна.

Олон Улсын судлаачид Турины нас барагсдын цагаан нөмрөгийг судалж үзсэн бөгөөд ийнхүү харахад "Y" хэлбэртэй дүрс байсан гэнэ.

Турины цагаан нөмрөг нь түүхийн хамгийн их судлагдсан олдворуудын нэг боловч эрдэмтдийн санал одоог хүртэл зөрөлдөж байгаа аж. Зарим эрдэмтэд үүнийг дундад зууны үеийн домог хэмээн үзэж байгаа бол зарим нь харин үнэхээр Есүсийн нөмрөг хэмээн тодорхойлж байгаа гэнэ.

www.caak.mn

Үнэхээр энэ нөмрөг дээр нүцгэн хүний дүрс байсан бөгөөд гарынх нь дагуу урсаж буй цус болон бусад шархны ул мөр үлдсэн байсан байна. Ливерпулийн Их Сургуулийн Маттео Бoррини хэлэхдээ: “Энэ нөмрөг дундад зуунд хамаарах уу, үгүй юу гэдгээс үл шалтгаалан түүхийн ховор бүтээл байх болно” -гэжээ.

Ийнхүү үлдээсэн толбо нь гарыг толгой дээр нь хадсан хүний дүрстэй адилхан байсан бөгөөд туршилт хийж үзсэн байна. Италийн Павигийн Их Сургуулийн эрдэмтэд туршилт хийхэд хадаас хадсан хэсгээс эхлэн цус урсаж байсан байна. Үүний үр дүнд нөмрөгөн дээр байгаа дүрс цовдлогдсон хүнийх болох нь тогтоогдсон бөгөөд гар нь толгойных нь дээр байсан хэмээн үзжээ.

“Энэ бол амьсгалахад бэрх хэцүү цовдлолт юм” -хэмээн доктор Боррини хэлжээ. Ийм цовдлолтыг тамлахад ашигладаг байсан гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()