Салбарын шилдэгийн шилдэгээр Скайтел компани тодорлоо

2014-06-02, 20:21
3,434
Энэ онд найм дахь жилдээ зохион байгуулагдсан Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн чиг хандлага, хөгжлийн түвшинг тодорхойлдог “ICT EXPO-2014 “ үзэсгэлэнд “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриатайгаар 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Скайтел компани Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсоноос гадна салбарын спортын наадам, Эрдэм Шинжилгээний Бага Хурал, Ази Номхон Далайн Орнуудын Цахилгаан Холбооны байгуулагуудын Кибер Аюулгүй байдлын V Форумыг ивээн тэтгэлээ.
Салбарын шилдэгийн шилдэгээр Скайтел компани тодорлоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэ жилийн “ICT EXPO-2014“ үзэсгэлэнд Скайтелчууд, Мобайл контентын худалдаа, түгээлтийн нэгдсэн цахим их дэлгүүр МApps, Үүрэн холбооны 4-р үеийн LTE технологи, Ухаалаг гэр, Ухаалаг дэлгүүр, Ухаалаг эрүүл мэнд, сүүлийн үеийн ухаалаг төхөөөрөмжүүд, иж бүрэн шийдлүүдээрээ оролцож, үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 болон Сингапур улсын үйлчилгээний “Service Excellence” стандартууд, 15 жилийн ойн урамшууллын бэлэг “Smart Data” бэлгүүдээ хэрэглэгч, олон нийтэд танилцуулж үзэгч олныхоо таашаалыг хүртлээ.

2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “ICT EXPO-2014“ үзэсгэлэнгийн “Шилдэгүүдийг тодруулах ёслол  хүндэтгэлийн ажиллагаа”-аас Скайтел Компани “Тэргүүний хөрөнгө оруулагч” номинацид Монгол улсынхаа 300 сум сууринд шинээр суурилуулж байгаа “Sky3G”/HSPA+/ төслөөрөө, “Шилдэгийн шилдэг Гранпри” номинацид  Мобайл контентын худалдаа, түгээлтийн нэгдсэн цахим их дэлгүүр МApps,  Ухаалаг гэр, Ухаалаг дэлгүүр, Ухаалаг эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд болон  оролцсон цар хүрээ, дизайн тохижилт, зохион байгуулалтаараа тус тус  шалгарлаа.

Монголын Харилцаа Холбоо Шуудангийн Салбарын стратегийн 7 зорилтыг хэрэгжүүлэхэд Скайтелчууд өөрийн үйл ажиллагаагаараа идэвхитэй оролцон, сумын түвшинд 3G сүлжээгээ хүргэнорон нутгийн хэрэглэглэгчдийг Интернэтийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, Төрийн түгжрэлгүй үйлчилгээний чиглэлээр 124 ТҮЦ машин, Замын Цагдаагийн Бэлэн Бус Төлбөр Тооцооны Системийн 500 POS-г SKY3G сүлжээндээ ажиллуулж байна.

Бид Монголын програм хангамж хөгжүүлэгч хувь хүн, байгууллагын Андройд төрлийн ухаалаг төхөөрөмжид зориулан бүтээсэн төрөл бүрийн контентыг хэрэглэгчиддээ хүргэх зорилгоор Олон улсын стандартад нийцсэн Мобайл контентын худалдаа, түгээлтийн нэгдсэн цахим дэлгүүр MAPPS-ыг нээснээр  хэрэглэгчдэд өгөөжтэй, програм хангамж хөгжүүлэгчдэд ашигтай байж, Монгол залуусын оюуны бүтээл дэлхийд үнэлэгдэх үүд хаалгыг нээж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ удаагийн “ICT EXPO-2014“ үзэсгэлэнгийн хамгийн нэр хүндтэй шагналуудын эзэн болсон нь Скайтелчууд бидний урмыг тэтгэж, идэвхийг өрнүүлэн цаашид улам ихийг хийж бүтээж “Хэтийн зорилго”-оо биелүүлэх  эрч хүчийг өглөө.

МОНГОЛЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ СКАЙТЕЛ ГРУПП



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.