Японд хаясан цөмийн бөмбөгийг хэрхэн бэлтгэсэн бэ?

2015-03-19, 05:08
21,009
Японы Хирошима болон Нагасаки хотуудыг бөмбөгдсөнөөс хойш 70 жил өнгөрчээ. 2014 оны 10 сард АНУ-ын Үндэсний хүрээлэнд хадгалагдаж байсан RG-77-BT –ээс “маш нууц” гэх бичгийг нууцын зэрэглэлээс гаргаж, олны хүртээл болгожээ. Үүний ачаар, 1945 оны аймшигт цөмийн бөмбөгийг Америкчууд хэрхэн бэлтгэж байсан тухай мэдэх боломжтой болсон юм.
Японд хаясан цөмийн бөмбөгийг хэрхэн бэлтгэсэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэ бол музейн макет биш бөгөөд 80,000 хүний амийг хороосон "Little Boy" хэмээм цөмийн тэсрэх бөмбөг бөгөөд дахин 5 жилийн хугацаанд Хирошимагийн 120,000 орчим иргэний амь насыг хороожээ. Үйл ажиллагааг нь шалгаж буй байдал.

www.caak.mn

www.caak.mn

Нагасакийн иргэдийг хөнөөхөд бэлэн болсон 2 дахь цөмийн бөмбөг болох "Fat Man". Дотоод эд ангиудыг хэвийн ажиллагаанд бэлдэж будсан байна. Харин холбоосуудыг нь сайн гэгч нь чигжиж өгчээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

“Fat Man”-ыг бүтээн байгуулахад оролцсон хүмүүс бүгд гарын үсгээ зурсан байна.

www.caak.mn

www.caak.mn

Дэд адмирал Уильям Пернелл онгоцон дээр “Хирохитод зориулсан хоёр дахь үнсэлт” хэмээн бичжээ.

www.caak.mn

“Fat Man”-ыг тээвэрлэхэд бэлдэж байна.

www.caak.mn

“Fat Man”-ыг нисэх буудал руу тээвэрлэж байна.

www.caak.mn

Цөмийн хоёр бөмбөгийг тээвэрлэхийн тулд тусгай хоёр нүх хийсэн байжээ.

www.caak.mn

Харин одоо шилээр таглаж, музейн үзмэр болгосон байна.

www.caak.mn

“Fat Man”-ыг нүх рүү хийх явц.

www.caak.mn

Харин энэ бол эхний бөмбөг болох "Little Boy"-г нүхэнд оруулах явц

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Бөмбөгдөгч B-29 онгоц (нисгэгч Чарльз Суини, 25 нас) "Little Boy"-г хүлээж авахад бэлдэж байна.

www.caak.mn

B-29 рүү болгоомжтойгоор "Little Boy"-ыг өргөлөө.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Харин В-29 Enola Gay онгоц руу (ахлагч Пол Тиббетс, 30 нас) "Little Boy"-ийг дараах байдлаар оруулжээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

1945 оны 8-р сарын 6-ны 01:45 минутанд нисгэгч Пол Тиббетс тушаалын дагуу "Little Boy" бөмбөгдөгчийг тээвэрлэж явсан В-29 Хирошимагаас 6-цаг нисэх Тиниан арлаас хөөрсөн байна. Тиббетсийн онгоц нь запас онгоц («Топ Сикрет»), хоёр хянан шалгагч, гурван тагнуулын онгоцтой («Жебит III», «ФуллХаус» болон «Стрит Флэш»)-тэй нисэж явсан аж.
 
Нагасаки болон Кокуре руу илгээсэн тагнуулын онгоцны ахлахууд мэдээлэхдээ эдгээр хотуудыг нэлээд үүлэрхэг байна хэмээн мэдээлжээ. Харин гуравдагч тагнуулын онгоцны хурандаа Изерли Хирошимагийн тэнгэр цэлмэг байна хэмээн мэдэгдэж “эхний байгаа бөмбөгдөж” болохыг мэдээлсэн байна. 08 цаг 15 минутанд 9 км-ийн өндөрт байсан В-29 анхны бөмбөгөө Хирошимагийн төв рүү хаяжээ. Дэлбэрэлт бөмбөг хаясанаас 45 секундын дараа болсон байна.

Эхний цөмийн бөмбөг хаясанаас 3 хоногийн дараа буюу 8 сарын 9-ний 02:47 минутанд Чарльз Суины В-29 онгоцоор Тиниан арлаас хөөрчээ. Кокурагийн үүлэрхэг байдал нь байгаа онилоход нэлээд саад болж байсан бөгөөд 3 удаагийн амжилтгүй оролтын дараа 10 цаг 32 минутанд Нагасаки дээр иржээ. “Fat Man” –д асуудал тулгарч тэд бараг л таамгаараа бөмбөг хаясан байна. Ингээд 500 метрийн өндөрт байх үед дэлбэрэлт болсон бөгөөд дэлбэрэлтийн хүч 21 килтонн байжээ.

Дэлбэрэлтийн үеэр үүссэн үүл Хирашимо, Нагасаки хотууд.

www.caak.mn

Хирошимогийн Худалдааны төв үзэсгэлэнгийн танхимын архитектор нь Чехийн иргэн Ян Летцель байсан байна. Тэрээр хэдэн жилийн турш Японд амьдарч Европ хэв маягтай хэд хэдэн барилгыг бүтээжээ. Үүнээс гадна тэрээр Владивостокоос ирж буй Чех иргэдэд тусалдаг байжээ. Үзэсгэлэнгийн танхим дэлбэрэлт болсон хэсгээс 160 метрийн зайд оршиж байсан бөгөөд дэлхийн дайны эсрэг бэлгэ тэмдгүүдийн нэг болсон билээ.

www.caak.mn

Дэлбэрлэлтийн дараа...

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()