Шумуулнаас ангижрах хялбар аргууд

2015-06-16, 17:32
24,910
Зуны улиралын хамгийн таагүй зүйлийн нэг бол яах аргагүй шөнийн турш дүнгэнэх шумуул байдаг билээ. Өглөө босоод ирэхэд хаа сайгүй шумуул хазчихсан байхад нэг л тавгүй санагддаг. Хэрвээ танд шумуулны эсрэг тусгай бүтээгдэхүүн байвал шумуулнаас ангижирах нь тийм ч хэцүү зүйл биш байх. Гэхдээ магадгүй дэлгүүр хаалттай, цахилгаан байхгүй тохиолдолд  та шумуулнаас гэрийн аргаар салж болох аж. Ингээд түр ч болов шумуулнаас ангижирч болох энгийн аргуудаас хамтдаа сонирхоцгооё. 

Шумуулнаас ангижрах хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Биелэг өвс
Биелэг өвсийг чанах нь шумуултай тэмцэх бас нэгэн гайхалтай арга байх болно. Шатааж байхын оронд үндсийг нь таслаад халуун ус хийж хэд хэдэн удаа буцалгах хэрэгтэй. Ингээд бэлэн болсон хандаар нь биеэ арчихад шумуул тань дээр суухгүй байх нь.



2. Амин дэм
Цинк болон В1 витамин орсон бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл: Хушга, хүрэн манжин гэх мэт. Цинк болон В1 нь арьсны үнэрийг өөрчилдөг учир энэ нь шумууланд таалагдаггүй аж.



3. Үнэртүүлэгч
Эфирын тос нь шумуултай тэмцэх бас нэгэн гайхалтай арга байдаг. Цайны мод, камфор, эвкалипт эсвэл зүрхний дусаалгыг сайн халаах хэрэгтэй. Гэхдээ тунг нь тааруулахгүй ихдүүлсэн тохиолдолд таны толгой өвдөнө гэдгийг мартаж болохгүй шүү.



4. Тасалгааны ургамал

Навчиндаа эфирын тос агуулсан тасалгааны ургамал нь шумуулыг үргээдэг байна. Тиймээс та өрөөгөө ч чимэж, шумуулнаас ч өөрийгөө хамгаалаарай.



5. Улаан лооль
Яагаад ч юм шумуул улаан лоолийн ургамалын үнэрт дургүй байдаг байна. Энэ нь шумуулнаас ангижирах энгийн бөгөөд хялбар аргуудын нэг юм. Хэд хэдэн улаан лоолийг тарьж ургуулахад л шумуул дахин танай гэрийг зүглэхгүй байх болно.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()