Олонд дэлгэгдээгүй түүхэн ховор зургууд

2015-10-29, 01:46
14,267
Бид уншигч та бүхэнд өнгөрсөн зууны болон тэрнээс ч өмнөх цаг хугацаанд хамаарагдах түүхэн гэрэл зургуудыг хүргэж, танин мэдэхүйн ертөнцөөр хэсэгхэн ч атугай аялуулахыг үргэлж хичээдэг билээ. Энэ удаад ч гэсэн та бүхэнд гайхалтай түүх өгүүлэх ховор гэрэл зургуудыг хүргэж байна. Хүлээн авна уу!
Олонд дэлгэгдээгүй түүхэн ховор зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Билли Де Кидийн үнэлшгүй зураг
Америкийн түүхэн дэх алдарт өсвөр насны гэмт хэрэгтэн Билли Де Кидийн 1878 оны үеийн энэхүү хосгүй ховор зургийг 2010 онд 2 доллараар арилжсан гэдэг. Тэр гэрийнхэн болон найзуудтайгаа бөмбөг тоглож буй энэхүү зургийн үнэ нь угтаа бол 5 сая долларт хүрэх байжээ.



2. Өөрийг нь алсан алуурчинтай авахуулсан зураг
Jesse James хэмээх эр Robert Ford-д алуулахаасаа өмнө энэ зургийг даруулсан гэдэг.



3. Гитлерийн хэнд ч харуулахыг хүсдэггүй байсан зураг
Гитлерийг өөрийн илтгэлээ бэлдэж байх үеийн зургийг 1925 онд Heinrich Hoffmann авчээ. Мөн түүнээс муухай гарсан зургаа устгахыг шаарддаг байсан ч Hoffmann ямар ч зураг устгалгүй байсаар 1955 онд ховор гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргасан байна.



4. Сансарт ниссэн сармагчин
"Ham" хэмээх энэхүү сармагчин сансарт ниссэн хамгийн анхны амьд биет билээ. Энэ зурган дээр тэр дэлхийгээс хөөрөх гэж байгаа ажээ. Тэрээр сансрын аялалаас амьд мэнд ирсэн бөгөөд 25 жил насалсан юм байна.



5. Элвис Пресли
1948 онд домогт дуучин маань гэрийнхээ ойр авахуулсан энэхүү зургийг, түүний шүтэн бишрэгч Wade Jones олонд дэлгэсэн байна.



6. Тавин жилийн турш хадгалагдсан Битлзийн зураг
Энэхүү зургийг тэдний менежер байсан Боб Бонис 50 жилийн турш хэнд ч үзүүлэлгүй хадгалж байжээ. 1992 онд олон нийтэд дэлгэсэн юм.



7. Хирошимагийн бөмбөгдөлт
1945 оны 8-р сарын 6-нд Японы Хирошима хотод болсон аймшигт дэлбэрэлтийн зураг 1988 онд хэвлэлээр анх гарсан юм. Гэвч үүнийг хэн дарсан нь тодорхойгүй ажээ.



8. Титаник хөлгийн харамсалтай мөчүүд
Эхний зураг бол Титаник хөлөг мөсөн уул мөргөхийн өмнөх зураг бөгөөд, харин дараагийнх нь осол болсны дараа хөлөг дээр үлдсэн цогцоснуудыг Канадын хөлөг рүү явуулсан байх үеийн түүхэн ховор зураг юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()