Та үүнийг мэдэх үү?

2015-12-17, 00:00
16,554
Шинэ зүйлийг сонсож мэднэ гэдэг үнэхээр сайхан зүйл. Өнгөрсөн үеийн хачирхалтай ховор тохиолдлууд, өнөө бидний цаг үед болж буй гайхалтай үйл явдлууд зэргийг мэдэх нь танд сайхан санагдахгүй гэж үү? Ингээд та бүхний танин мэдэхүйн мэдлэгийг бага ч атугай нэмэхээр “Та үүнийг мэдэх үү” цуврал нийтлэлийнхээ шинэ дугаарыг хүргэж байна.
Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. XX зууны хамгийн зартай гаж донтон цуврал алуурчин Өмнөд Америкаас гаралтай Педро Лопез (Pedro Lopez) гэгч эр Экуадор, Перу, Колумбийн 300 гаруй хүн, тэр дундаа залуу охид бүсгүйчүүдийг хүчиндэж, зэрлэгээр хөнөөсөн байдаг. Түүний тухай бодитой баримт нотолгоо одоо хүртэл олдоогүй бөгөөд үйлдсэн хэргүүд нь нууц хэвээр байгаа ажээ.



2. “Bugatti Veyrons” машины суудлын бүрээсийг Австрийн онгон дагшин ууланд өсгөж үржүүлсэн үхрийн арьсаар хийдэг.



3. Германы Аугсбург хотын иргэд байшингаа гадаадын болон дотоодын хүмүүст сард ердөө л 88 центээр түрээслэдэг ажээ. 



4. Титаник онгоц нь хэдийгээр зорчигчдоо ихэнхийг нь аварч чадахуйц буюу 64 “аврах завь” авч явах боломжтой байсан хэдий ч нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын тав тухыг алдагдуулна хэмээн болгоомжилж, ердөө л 20 завь авч явсан байна. Үүнээс болоод нийт 2200 гаруй зорчигчид явснаас 700 гаруй хүн л амьд үлдсэн гэдэг.



5. Мэргэжлийн дугуйн тамирчид уралдааныхаа үеэр бие засдаг.



6. Америк гаралтай Хэнрита Лакс хэмээх бүсгүй 1951 онд хорт хавдраар өөд болжээ. Гэтэл саяхан эрдэмтэд түүний эсүүд одоог хүртэл хуваагдсаар, үржсээр байгааг илрүүлсэн байна. Энэ бол үнэхээр ховор тохиолдол бөгөөд сайн шинжилж чадвал хорт хавдрыг эдгээх арга замыг ч олох боломжтой юм.



7. Бүрэнхий болсон үед түүдэг галын дэргэд суух нь нэг ширхэг тамхи татсанаас 30 дахин илүү хорддог.



8. Эмэгчин загас үржлийнхээ үеэр эрэгчин лүүгээ дур тавьчихаад, дараа нь өөр эрэгчин загастай хээлтэхээр явдаг гэнэ.



9. Бид гэртээ хэн нэгнийг хүлээгээд, ирж үү үгүй юу гэдгийг нь байн байн цонхоор хардаг үеийг Инуйт хэлээр “Iktsuarpok” гэж нэрлэдэг.



10. “The Simpsons” хүүхэлдэйн киноны нэг ангийг бүтээхэд 6-8 сар болдог гэвэл та итгэх үү?



11. Испанийн нэгэн музейд хурьцалд орж буй 2 үлэг гүрвэлийн араг яс байдаг.



12. Эрүүл хүн орондоо орсны дараа дунджаар 7 минутын дотор унтдаг.



13. Ихэнх уруулын будагнуудад загасны хайрс агуулагддаг.



14. Хавай хэлний цагаан толгой 13 үсэгтэй.



15. Хамгийн урт хугацаанд ниссэн тахиа ердөө л 13 секунд газраас хөндийрчээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()