Гар утас цэнэглэгчтэй цүнх худалдаанд гарчээ

АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн магнат, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп (Donald Tramp)-ийн охин Иванка Трамп (Ivanka Tramp) бол дэлхийд дээгүүрт бичигдэх бизнес эрхлэгч бүсгүй билээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй тэрээр шинэлэг содон санаануудыг үргэлж гаргаж, загварын салбарт ч гэсэн хувьсгал хийсээр ирсэн юм. Харин тэрээр өнгөрсөн 12-р сард гар утас цэнэглэгчтэй цүнх болон түрийвч зохион бүтээжээ.

Гар утас цэнэглэгчтэй цүнх худалдаанд гарчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Энэ нь оюутан сурагч, ажилтан бүсгүйчүүд, бизнес эрхлэгч хатагтай нарын дунд эрэлттэй байгаа бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Үнийн хувьд загвар, хэлбэр хэмжээ, өнгөнөөсөө хамаараад 95-295 доллар аж. “Turner Shopper bag” цүнхний баттерейн хэмжээ 2200 милампер цаг, USB оролтоор цэнэглэх боломжтой. Энэ нь нэг ухаалаг утсыг бүpэн цэнэглэх хүчин чадалтай гэсэн үг юм.



Түүнчлэн iPhone, iPad, Android, Blackberry маркийн утас, бусад таблет, МР3-ийг цэнэглэх боломжтой.


 
“Бүсгүйчүүд маань аялал зугаалга болон ажилдаа явахдаа уг цүнхний томоос нь үүрч, харин болзоо, хурал цуглаанд оролцохдоо жижигхэн гар цүнхийг хувцастайгаа зохицуулан авч явах бүрэн боломжтой” хэмээн хатагтай Трамп хэлжээ.    




 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()