“ISIS” бүлэглэл Марк Зукербергийг хөнөөнө гэжээ

Цахим ертөнцөөр өөрсдийгөө “Халифийн хөвгүүд” хэмээн нэрлэсэн ISIS-ийн бүлэглэлийн хэсэг хүмүүс өнгөрсөн лхагва гарагт цахим ертөнцөөр дарамталжээ. Тэд бичлэг хийн, түүнийгээ цахим хуудсанд байршуулсан байх бөгөөд “Дэмжигчдийн гал” хэмээн түүнийгээ нэрлэн, фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг (Mark Zuckerberg) болон Твиттерийн үүсгэн байгуулагч Жак Дорсей (Jack Dorsey) нарын зургийг эвлүүлэн, бууны сумны дүрс дээр нь тавьсан байжээ.

“ISIS” бүлэглэл Марк Зукербергийг хөнөөнө гэжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Уг бичлэгийг цацсан байрлал мэдэгдэхгүй байгаа аж. Терроризмтэй холбоотой мэдээ мэдээлэл, хорьж эсэргүүцэх хандлагатай бүх хүмүүсийг хамруулсан бөгөөд тэднийг гол уриалан дуудагчдийг Марк, Дорсей хоёр хэмээн үзэж байгаа юм байна.

Бичлэг дээр “Фэйсбүүк, Твиттерийн үүсгэн байгуулагчдын болон тэдний загалмайтан засгийн газарт хандаж хэлэх нь: Та нар өдөр бүр бидний хуудсыг хаахыг завдан, сүрдүүлж байдаг. Ингээд л болоо юу? Хэрвээ та нар бидний нэг л хуудсыг хаах юм бол өөдөөс чинь армиараа босож, энэ цахим сүлжээг чинь болон та нарыг өөрсдийг чинь нэг мөсөн арчиж чадна. Аллах тэнгэр үргэлж дийлдэг гэдгийг санаж яваарай” гэжээ.

Үүгээр ч зогсохгүй “Лалын улс” бүлэглэлийн гишүүд одоогийн байдлаар фэйсбүүкийн 10 мянга, твиттерийн 5000 мянга гаруй бүртгэлийг хакердаж, ухуулга сурталчилгаанд буруугаар ашиглаад байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()