Хамгийн өндөр цалинтай 10 улс

Хийж бүтээснээ үнэлүүлж цалин тогтоолгоно гэдэг тухайн улсын хөгжлийг хэмжих бас нэгэн чухал үзүүлэлт билээ. Харин улс орны хөрөнгө чинээ, эдийн засгийн байдал зэргээс шалтгаалан авах хөлсний хэмжээнүүд харьцангуй байдаг. Ингээд та бүхэнд хамгийн өндөр цалин хангамжтай 10 улсыг танилцуулъя. Манай улс хэзээ энэ жагсаалтанд багтах юм бол доо гэсэн нууцхан хор шар хөдөлж байсныг нуух юун...

Хамгийн өндөр цалинтай 10 улс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Нидерланд

Тус улсын хүн амын жилийн дундаж цалин нь 29,000 доллар байдаг бөгөөд долоо хоногт дунджаар 35 цаг ажилладаг аж. Иргэдийнхээ цалингийн 38%-ийг эрүүл мэндийн салбар болон боловсролд хөрөнгө оруулах зорилгоор татвар болгон авдаг байна.

Нидерланд

9 Өмнөд Солонгос

Өмнөд Солонгс улс өдгөө Азид төдийгүй дэлхий дахинаа хурдацтай хөгжиж буй гэдгээрээ гайхагдаж байна. Гадны улсуудад бүтээгдэхүүнээ ихээр экспортлож ашиг олдог бөгөөд  цөмийн эрчим хүчийy үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байна. Иргэд нь 7 хоногт дунджаар 45 цаг ажилладаг бөгөөд жилд 35,406 доллараар цалинждаг аж.  Харин цалингийн 12%-ийг татвар болгон улс нь авдаг байна.

Өмнөд Солонгос

8 Норвеги

Газрын тос, загас, уул уурхай, усны эрчим хүч зэрэг байгалийн баялаг ихтэй гэдгээрээ дэлхийн баян улсуудын тоонд багтдаг төдийгүй өндөр цалинтай иргэдтэй гэдгээрээ ч дээгүүр байр эзэлдэг аж. Иргэд нь долоо хоногт 30 цаг ажиллан, жилд 44,000 доллар авдаг гэнэ.

Норвеги

7 Канад

Газрын тосны нөөцөөрөө дэлхийд 2-рт буюу Араб улсын араас ордог төдийгүй уран, алт, никель, цагаан алт зэргийн олборлолт болоод газар тариалан зэргээрээ чинээлэгд тооцогддог улс билээ. Иргэдийн жилийн дундаж цалин нь 42,000 доллар байдаг бөгөөд 23%-ийг нь татварт өгдөг аж. Мэдээж иргэдийн төлсөн татвар нь боловсрол болон эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг.

Канад

6 Англи

Долоо хоногт 42 цаг ажиллаж, жилд 45,000 долларын цалин авдаг иргэдтэй улс юм. Мөн цалингийн 25%-аар татвар төлнө. Газрын баялаг ихтэй, төдийгүй эдийн засгийн зөв бодлого баримталдаг улс гэдгээрээ дэлхий дахинаа нэрд гарсан билээ.

Англи

5 Австрали

Дэлхийд томоохонд тооцогдох эдийн засагтай улс бөгөөд уул уурхай, газар тариалан зэрэг салбараараа ашиг орлого ихээр олдог аж. Ажилчид нь жилд 44,983 долларын цалин авч, 23%-ийг татварт төлдөг бөгөөд долоо хоногт 35 цаг л ажилладаг байна.

Австрали

4 Швейцарь

Швейцарь улсын эдийн засгийг хөдөлгөх гол хүч нь олон улсын худалдаа, хүнд болон хөнгөн үйлдвэр, мэдээж хамгийн найдвартай гэгддэг банкны салбар зэрэг юм. Мөн тус улс хөрөнгө ихтэй, өргөн нутаг дэвсгэртэй бөгөөд хүн ам цөөтэй тул иргэд нь хангалуун амьдардаг байна. Хүн амын жилд авдаг цалингийн хэмжээ нь 50,000 доллар ба 30%-ийг нь татвар болгон буцаан авдаг аж.

Швейцарь

3 Люксембург

Хүн амын хувьд маш цөөн буюу 600,000 дээрээс нь хүчирхэг эдийн засагтай тул иргэд нь өндөр цалин авах нь зайлшгүй юм. Тэд жилд 53,000 долларын цалин авч, 28%-ийг татварт өгдөг гэнэ.

Люксембург

2 Ирланд

Газар тариалан болон техник технологийн үйлдвэрлэл нь тус улсын эдийн засгийг тогтвортой байлгадаг гол хүчин зүйлс нь билээ. Иргэд нь жилд дунджаар 51,000 долларын цалин авдаг. Энэ нь Люксембургээс бага боловч татварын хувьд илүү уян хатан буюу ердөө 18,9% аж.

Ирланд

1 АНУ

Дэлхийд бүхий л зүйлсээрээ тэргүүлэн, дээгүүр байранд бичигддэг Америк улс тус жагсаалтанд бас тэргүүлжээ. Мөн дэлхийн шилдэг бараа импортлогч, экспортлогч хэмээн бичигддэг байна. Жилд ажилчиддаа 55,000 долларын цалин олгож, 23%-ийг нь татвар болгон авдаг гэнэ.  

АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()