Дайны хөлд дарагдсан Сири улс

Өдгөө олны анхаарлыг өөртөө татан, дэлхий нийтийн зовнилыг төрүүлээд байгаа улс бол яахын аргагүй Сири юм. Сүүлийн жилүүдэд дотоодын иргэний дайнаас үүдэн олон мянган хүний амь эрсдэн, олон сая хүмүүс бэртэж, гэмтэн, эх орноосоо дүрвэсээр нилээдгүй хугацааг ардаа үдлээ. Иймээс бид та бүхэндээ хүмүүсийн төдийлөн мэддэггүй,  тус улсын тухай сонирхолтой  баримтуудыг хүргэхээр шийдлээ.

Дайны хөлд дарагдсан Сири улс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нийслэл

Тус улсын нийслэл Дамаск нь дэлхийн эртний хотуудын нэг юм. Ойролцоогоор 4000-10000 жилийн түүхтэй тус хотод 1,67 сая хүн оршин суудаг бөгөөд 105 км2  газар нутагтай ажээ.

Нийслэл

2 Эртний хотууд

Нийслэл хотын хөрш болох Алеппо хот нь мөн л эртнийх бөгөөд 400 гаруй жилийн настай юм. Тус хотуудын бүхий л зүйлс нь балар эртний мэт харагддаг нь эртний сүм, дуганууд ихээр оршдогтой холбоотой гэнэ. Энэ нь жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг ч, сүүлийн үед эл улсад очих жуулчдын тоо эрс багассан юм.

Эртний хотууд

3 Хамгийн том хот

Алеппо нь Сири улсын хамгийн том хотуудын нэг бөгөөд манай улсын хүн амтай дүйцэхүйц ард иргэдтэй  аж. Турк улсын хилтэй залгаа оршдог тус хотод Армений анхны ерөнхийлөгч төрсөн билээ.

Хамгийн том хот

4 Байршил

Сири улс нь газар зүйн байршлын хувьд баруун талаараа Ливан, баруун өмнөд талаараа Израил, өмнөд талаараа Йордан, зүүн талаараа Ирак, хойд талаараа Турк гэсэн таван улсуудтай хил залган оршдог Өрнөд Азийн улс юм.

Байршил

5 Нутаг дэвсгэр

Тус улсын нутаг дэвсгэр 185,180 км2   газрыг эзэлдэг бөгөөд үүгээрээ дэлхийд 88-р байранд ордог байна.

Нутаг дэвсгэр

6 Хүн ам

Хэдхэн жилийн өмнө нийт хүн ам нь 22 сая байсны 20 сая гаруй нь Араб, 2 сая гаруй нь Курдиш үндэстнээс бүрэлдэж байжээ. Харин өдгөө иргэний дайнаас үүдэн олон сая хүн золгүйгээр амиа алдсан төдийгүй, иргэд нь гадаадын улс орнуудад дүрвэн цагаачлах болсон тул  2014 оны байдлаар 17 сая болон буурчээ.

Хүн ам

7 Хэл

Албан ёсны хэл нь Араб хэл юм. Харин тус улсын зүүн хойд хэсгийн оршин суугчид өөр хэлээр ярьдаг.

Хэл

8 Оршин суугчид

Хүн амын 90% нь Евфрат голын хөндий болон Газар дундын тэнгис орчмоор амьдардаг бөгөөд эдгээр газрууд нь нийт нутаг дэвсгэрийн ердөө гуравны нэг нь юм. Харин үлдсэн 10% нь Сирийн цөлд амьдардаг байна.

Оршин суугчид

9 Шашин

Иргэдийн ихэнх хэсэг буюу 74% нь Исламын шашинт, 10% нь Христийн шашинт, харин үлдсэн 3% нь Друзын шашинтнууд байдаг аж.

Шашин

10 Шашны бүлэглэл

Тус улсад Христийн, Исламын гэх мэт маш олон шашны бүлэглэл байдаг. Исламын шашинийг ихэвчлэн энгийн иргэд шүтдэг. Харин тус улс нь Христийн шашинтнуудын тоогоороо дэлхийд 4-р байрыг эзэлдэг аж.

Шашны бүлэглэл

11 Тусгаар тогтнол

Сири улс нь 1920-1946 онд Францын захиргаанд байсан бөгөөд 1946 оны 4-р сарын 17-нд  тусгаар тогтнолоо зарласан боловч, 1958 онд Египеттэй нэгдэн Арабын нэгдсэн Бүгд Найрамдах улсын бүрэлдэхүүнд харьяалагдах болсон юм.

Тусгаар тогтнол

12 Түүх

Энэ бүс нутаг нь эртний Асир, Вавилон, Персийн эзэнт гүрэн,  Ром, Византи, Араб, Сельжук, Монголын эзэнт гүрэн болон Оттоманы эзэнт гүрний мэдэлд оршиж шашин, улс төр, түүх, соёл иргэншлийн томоохон төв болж байсан түүхтэй.

Түүх

13 Өдгөө

2011 оноос эхлэн иргэний дайн дэгдсэний улмаас өнөөдөр тус улсад гал авалцаад байна. Тус аймшигт мөргөлдөөнөөс үүдэн ард иргэд нь эх орноосоо дайжин, хөрш залгаа орших орнууддаа цагаачилж байгаа билээ. Мөн Сири улсын 300 гаруй хөшөө дурсгал, 1,000 гаруй үйлдвэр, аялал жуулчлалын салбар зэрэг нь тэр чигтээ нуран унаад байгаа юм.

Өдгөө

14 Олон нийтийн сүлжээ

Тус улсад өдгөө бидний тогтмол хэрэглэдэг “Youtube”, “Facebook” зэргийг хатуу хориглодог байна. Тиймээс ард иргэд нь дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан гэж хэлэхэд буруудахгүй. 

Олон нийтийн сүлжээ

15 Төрийн үйлчилгээ

Эрүүл мэндийн салбар болон боловсролын салбар нь иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Ажилчид нь тус хоёр салбарын хөрөнгийн 83%-ийг бүрдүүлдэг бөгөөд өмнө нь энэхүү тоо ердөө 10% байсан билээ. Мөн энэ нь Египет болон Ирак зэрэг улсуудаас асар өндөр үзүүлэлт юм. 

Төрийн үйлчилгээ

16 Нам

Өнгөрөгч 50 жилд тус улсын засгийн эрхийг “Ba'ath” нам барьж байв.

Нам

17 Гараг

Ажлын эхний өдөр нь манайхаар бол ням (Al-Ahad) гараг юм. Харин амралтын өдрүүд нь баасан болон бямба (Al-Sabta) гарагууд ажээ.

Гараг

18 Гадаад харилцаа

Сири улс ОХУ-ыг Зөвлөлтийн засаглалтай байхаас нь л эхлэн таатай харилцаатай байж ирсэн билээ. Тус улсаас зэр зэвсэг худалдан авдаг гол түнш нь байсан тул ОХУ, Сири улсаас авах 13 тэрбум доллараа 3 тэрбум болгон хөнгөрүүлж байсан билээ. Харин АНУ Сирид болж буй үйл явдал ихээхэн шүүмжлэлтэй хандаж, эрх баригчдийг буруутгаж байгаа юм.  

Гадаад харилцаа

19 Ерөнхийлөгч

Тус улсын ерөнхийлөгч Бешар Эсад өөрийн үүрэгт ажлаа 2000 онд өөрийн эцэг Хафез Аль Ассадаас залгамжлан авсан юм. Гэвч түүний төр барих хугацаанд улс орон нь мөхөл сэхлийн заагт ирээд буй билээ. Энэ бүхний эхлэл нь түүний буруу бодлогоос болсон гэж үзэх хүмүүс байхад, Сирийг их гүрнүүдийн тоглоом болоход түүний буруу тийм ч их байхгүй хэмээн өмөөрөх хүмүүс ч цөөнгүй ажээ.

Ерөнхийлөгч

20 Эдийн засаг

Орлогын албан татвар буурч буй байдал гэх мэт тогтвортой бус эх үүсвэр дээр тулгуурладаг учир Сирийн эдийн засаг өнөөдөр огцом уналтанд ороод байгаа юм. Тус улсын мөнгөн тэмдэг олон улсын зах зээлд 80%-иар унаж, дээрээс нь иргэний дайн болоод буй тул Дэлхийн банкнаас эл улсыг “Бага дунд орлоготой улс” хэмээн тодорхойлж байна. 2010 онд Сири нь газрын тос олборлолтоор болоод газар тариалангаараа дэлхийд дээгүүр бичигдэж байсан боловч сүүлийн жилүүдэд хурдацтай буурсан юм.

Эдийн засаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()