Гар утаснаас болж харамсалтайгаар амиа алдсан хүмүүс

Бид бүхэн өдөр тутамдаа ухаалаг гар утсыг түгээмэл ашиглах болсон. Түүний ачаар өөр хоорондоо түргэн шуурхай холбогдон мэдээлэл солилцох, мэргэжлийн гэрэл зургийг гар утаснаасаа чанарын өндөр түвшинд авах гэх мэт олон ажлыг амжуулж байна. Гэвч нөгөөтэйгүүр гар утасны хэт их хэрэглээ, хувь хүний анхаарал болгоомжгүй байдал зэргээс үүдэн амиа алдах тохиолдлууд ч бишгүй олон ажээ. Ингээд та бүхэндээ гар утаснаасаа болж харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн түүхийг сануулга, сургамж болгох үүднээс хүргэе.

Гар утаснаас болж харамсалтайгаар амиа алдсан хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зураг авч байгаад хадан хавцлаас нисч үхжээ

Сан Диего хотын оршин суугч Жошуа Бервелл (Joshua Burwell) хэмээх залуу, нар шингэх агшны зургийг авахаар 18 метр өндөр хавцал руу авирч байгаад хөл хальтирч золгүй тохиолоор нас баржээ. Энэхүү харамсалтай үйл явдал нь 2015 оны зул сарын баяраар тохиож, түүний хүрээллийн олон хүмүүст уй гашууг авчирсан юм. Тэрээр ийнхүү авирч байх үедээ утсаа гартаа атгасан байсан бөгөөд, ховорхон агшныг зурагжуулахад бэлэн байх хэрэгтэй гэж бодсоноос ийнхүү амиа алджээ. 

2 Утсаа хайж яваад, балмад этгээдийн гарт амиа алдсан нь

АНУ-ын Алабама мужид амьдардаг 23 настай залуу, энэ оны өнгөрсөн 2-р сард дөнгөж аваад байсан iPhone гар утсаа хулгайд алджээ. Удалгүй “Find my iphone” апплейкэшний тусламжтай алдагдсан утасныхаа байршлыг тодруулж, хаягийнх нь дагуу явжээ Гэвч тэрээр утсаа хайж явахдаа харамсалтайгаар буудуулан нас барсан байна. Түүнийг нас барсны дараа цагдаа нар хэлэхдээ, “ Тэр залуу өөрийн гар утсыг алдсан даруйдаа цагдаад мэдэгдэх ёстой байсан. Гэвч ийнхүү өөрийн биеэр мөшгиж яваад гэмт этгээдийн гарт амиа алдлаа” гэжээ.  

3 Жолооны ард утсаараа оролдож яваад осолджээ

2010 онд, 19 настай нэгэн залуу 90 км цагийн хурдтай давхиж байжээ. Жолоо барих зуураа гар утсаараа зурвас илгээн, хэсэгхэн зуур анхаарал сарних мөчид тэрээр сургуулийн автобустай мөргөлдөж, газар дээрээ нас барсан төдийгүй автобусанд зорчиж явсан 38 хүүхэд хүнд гэмтэж, 1 хүүхэд шархаа даалгүй газар дээрээ нас баржээ. Хожим түүний үхлийг гар утаснаас болсон хэмээн шинжээчид тогтоосон юм.

Жолооны ард утсаараа оролдож яваад осолджээ

4 Утсаа цэнэглэж байхдаа ярьснаас болж нас баржээ

Ма Айлун (Ma Ailun) хэмээх 23 настай Хятад бүсгүй, iPhone маркийн гар утсаа цэнэглэж байх зуураа утсаар ярьж байгаад харамсалтайгаар нас баржээ. Учир нь цэнэглэгчинд залгасан утасны цахилгааны хүчдэл өсч, тог цохисон байна. 

5 Гар утас бол замын хөдөлгөөний дайсан

БНХАУ-ын Гуандон мужийн Чуншань хотын иргэн Мо хэмээх нэгэн бүсгүй зам хөндлөн гарж байхдаа утсаараа оролдож явжээ. Түүнийг ийнхүү явж байхад хоёр талаас ачааны машинууд чиглэн ирсэн байна. Ийнхүү болгоомжгүй явснаасаа болоод ирж буй аюулаас мултарч чадалгүй, тэр дороо харамсалтайгаар нас баржээ. Хятад улсад замын хөдөлгөөний замбараагүй дүрэм, иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэн иймэрхүү осол эндэгдлүүд асар их гардаг байна. Түүнчлэн хэрвээ жолооч өөрийн буруугаас болж явган зорчигчийг гэмтээвэл насан туршид нь харж халамжлан, амжиргааны зардлыг нь төлөх үүрэгтэй байдаг, харин нэгэнт бэртсэн хүнийг голыг нь тасартал гүйцээх нь ял шийтгэлийн хувьд хамаагүй хөнгөн тусдаг аж. Тиймээс тэдний хувьд ийнхүү мөнгөн торгуулиас айж, хүний амийг зориудаар хөнөөх нь энгийн үзэгдэл юм.

6 Алтан амиа, гар утсаар сольсон нь

Рожер Мирро (Roger Mirro) хэмээх нэгэн эр байрныхаа хогийн цэгт хогоо хаяжээ. Улмаар гэртээ ирээд түүний утас байхгүй байгааг мэдээд байрны эзнээс хогийн цэгийн түлхүүрийг авч, утсаа хайхаар доошоо буусан аж. Харамсалтай нь, түүнийг утсаа хайж байх зуур дээрээс нь барилгын хүнд хог хаягдал унаж, тэр дор нь амийг нь авч одсон байна. 

7 Галд шатаж нас барсан бүсгүй

АНУ-ын Иллинойс мужийн Венди Риболт (Wendy Rybolt) хэмээх бүсгүйн гэрт гал гарч, золоор тэд бүгд эсэн мэнд аврагдаж чаджээ. Гэвч хэдэн хормын дараа тэрээр гэртээ гар утсаа үлдээснээ санаж, албаны хүмүүсийн үгийг сөрж эргэн ороод харамсалтайгаар нас барсан байна. Түүнийг аврахыг зорьсон ч, гал хэдийн авалцаж, хүн орохын аргагүй болсон байжээ.

Галд шатаж нас барсан бүсгүй

8 Селфинээс болж...

Румын улсын нийслэл Бухарест хотын иргэн, 18 настай Анна Урсу (Anna Ursu) хэмээн бүсгүй өөрийн Инстаграм сайтад маш онцгой селфи зургийг авахуулахаар найзын хамтаар галт тэрэгний дээр гарч хэвтжээ. Улмаар найз нь түүнийг "хөлөө өргө" хэмээхэд бүсгүй, өрөөсөн хөлөө галт тэрэгний цахилгаан утсанд хүргэж, тэр дороо шатсан байна. Эмч түүнийг аврахаар хичээсэн ч, охины бүхий л бие нь шатсан учраас харамсалтайгаар амьсгал хураасан гэнэ.

9 Утасны зай дэлбэрсэн нь

2010 онд Энэтхэг улсын иргэн, Гопал Гужар (Gopal Gujjar) хэмээх эр "Nokia" маркын гар утсаараа ярьж яваад, тэр нь дэлбэрч  газар дээрээ нас барсан байна. Цагдаагийн ажилтнууд түүнийг олох мөчид түүний гар, чих, нүүр хэсэг нь айхтар бэртсэн, хэдийн амьгүй болсон байхыг олжээ. Түүний үхлийн шалтгаан нь гар утасных нь зай нурж, пөмбийсөөр эцэст нь дэлбэрсэн гэв.

Утасны зай дэлбэрсэн нь

10 Хүүхдүүд нь усанд живжээ

АНУ-ын Техас мужийн иргэн, Патришиа Аллен (Patricia Allen) хэмээх бүсгүй утсаараа тоглож байх зуур, түүний 9, 10, 11 настай 3 хүүхэд байрны ойролцоох усан санд живж нас барсан харамсалтай явдал болжээ. Цагдаагийн ажилтнуудын хэлж буйгаар, хүүхдүүдийн эцэг эх тэднийг усанд сэлж чаддаггүй болохыг мэдээгүй гэсэн гэдэг. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар хүүхдүүдийг усан санд тоглож байх зуур, ээж нь усан сангийн буланд гар утсаараа оролдоод сууж байсан байна. Гэвч түүнийг хэсэг хугацааны дараа харах мөчид хүүхдүүд нь хэдийн живсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд түүнийг хүүхдүүдээ усанд живүүлэн, алсан гэх хэргээр баривчилсан юм.

Холбоотой мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү.

~ Селфинээс болж амиа алджээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()