Хүний амьдралын тухай хачирхалтай онолууд

Дэлхий ертөнц үүсэн бий болж, оюун ухаант хомосапейнс хүн амьдарч эхэлсэн цагаас хойш хүн төрөлхтөн өөрсдийгөө чухам юу болох, хэрхэн бий болсон, юуны тулд амьдарч байгаа зэргээ олж мэдэхээр зах хязгааргүй аянд гарсан байдаг. Үүний үр дүнд маш олон чадварлаг судлаач, шинжээч нар өөрсдийн давтагдашгүй онолоо дэвшүүлж, батлахыг оролдсон байдаг билээ. Харин эдгээрээс та бүхэндээ хамгийн хачирхалтай гэгддэг онолуудыг түүвэрлэн хүргэе. Мөн эдгээр нь хараахан батлагдаагүй байгаа зөвхөн онол таамаг төдий гэдгийг ч дуулгая.

Хүний амьдралын тухай хачирхалтай онолууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Солипсизм

Дэлхий дээр бодит зүйлс гэж үгүй, энэ бүхэн зөвхөн хэн нэгний бодлоос урган гарч байгаа хэмээн дүгнэдэг үзэл юм. Бидний хүрээлэн байгаа орчин, ахуйн ойлголтууд болоод бусад бүх зүйлс хий хоосон, зүгээр л таны бодолд оршин байдаг гэсэн цөм утгыг агуулж байгаа хэрэг. Гэхдээ үүнд итгэх хүн ховор бөгөөд бүхий л зүйлст хүрч, барьж болж байхад энэ бүхэн яагаад хий хоосон байна гэж эсэргүүцэх хүн ч бий. Гэвч яг үнэндээ энэхүү онолыг эсэргүүцэхээс илүү төсөөллийн ертөнцдөө ургуулан байхад, үнэн байхыг үгүйсгэх газаргүй юм. 

Солипсизм

2 Сав дотор орших тархи

Энэ нь солипсизмтай нилээд төстэй. Оршин байгаа зүйлс гэж үгүй. Үүнийг “Матрикс” кинонд тодоор дүрсэлж өгсөн байдаг бөгөөд хүнд өөрийн гэсэн тархи байхгүй бүгдийг сав дотор орших нэгэн тархи удирдаж байдаг гэх санаа илтгэдэг билээ. 

Сав дотор орших тархи

3 Феноменализм

Бүхий л зүйлс зөвхөн таны дотоод ертөнцөд болж өрнөнө. Хэрвээ та Парис, Ромоор аялж үзээгүй бол таны хувьд тэдгээр газар зөвхөн төсөөлөл төдий л зүйл. Харин та тэнд өөрийн биеэр очиж байж л бодит болгох болно. Таны очоогүй, байгаагүй газар ямар ч зүйл өрнөхгүй, зөвхөн та байснаар л тухайн газар үйл явдал болж, цаг хугацаа үргэлжилнэ гэсэн санааг агуулдаг онол аж.

Феноменализм

4 Бидний генийн мэдээлэл харь гарагтай холбоотой

Дэлхий ертөнц хэрхэн бүрэлдэн тогтсон бэ? Ялангуяа амьд амьтан анх яаж үүсэв? Энэ бүхний хариулт болгохоор нэгэн эрдэмтэн судалгаа хийжээ. Хоёр хэрчим махны нэгийг нь таггүй саванд, нөгөөг нь тагласан битүү саванд хийв. Гэтэл хэд хоногийн дараа таглаагүй савтай маханд ялаа шавж, авгалдайгаа шахан, цаашлаад бие гүйцсэн шавьж болсон. Харин тагласан савтай маханд ямар ч өөрчлөлт гараагүй буюу амьд биетийг үүсгэж чадаагүй. Тэгэхээр ямар нэгэн амьд биетийг үүсгэхийн тулд өөр нэгэн биет шаардлагатай харин тэрхүү биетийг шинжээчид харь гарагийнхан гэж үзсэн юм. Харь гарагийнхан дэлхий дээр бууж, өөр нэгэн биеттэй урвалд орсноор амьд биетийг бүтээж, дэлхий ертөнцийг үүсгэсэн гэх үзэл энэхүү онолын цөм юм. Мөн бидний генийн мэдээлэлд харь гарагийнхны мэдээлэл төрөлхийн хадгалаастай байдаг хэмээн үздэг ажээ. 

Бидний генийн мэдээлэл харь гарагтай холбоотой

5 Бүгдийг комьпютерээр загварчилсан

Нэрт физикч Эс.Жэймс Гэйт анх энэхүү онолыг гаргаж ирсэн байдаг. Манай гараг ертөнц, энд оршин буй бүхий л зүйлсийг комьпютероор загварчилсан төдийгүй бид бүгд "дэлхий" хэмээх загварчлагдсан зүйлд амьдардаг гэнэ. (Байгаль дэлхий бол амьдралтай объект, биологийн судлагдахуун биш харин эртнээс бодож тооцоолсон програмчлал) Мөн үүнийг батлах гэж маш олон чадварлаг шинжээч, судлаач нар ажиллаж байгаа билээ. 

Бүгдийг комьпютерээр загварчилсан

6 Зэргэлдээ ертөнц

Хүн төрөлхтөн зэргэлдээ ертөнц оршин тогтнодог эсэх дээр үргэлж л маргалдсаар ирсэн билээ. Чухам яг юу гээч нь юм бол? Судлаачид тайлбарлахдаа үүнийг дэлхийн зэргэлдээ оршдог тусдаа ертөнц бөгөөд амьгүй болсон хүн буюу сүнсны ертөнц хэмээдэг. Гэвч үүнийг одоогоор батлаагүй тул итгэх нэгэн байхад итгэхгүй худал хэмээн үл тоох нэгэн ч бас байна.

Зэргэлдээ ертөнц

7 Ирээдүй аль хэдийн болж өнгөрсөн

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван төлөвөөр цаг хугацааг хуваарилан тооцоолдог. Гэтэл 2011 онд Доктор Дэрил Ж.Бем өөрийн судалгаагаараа ирээдүйн зүйлс аль хэдийн болоод өнгөрчихсөн. Тиймээс ч ирээдүйг өөрчлөх ямар ч боломжгүй хэмээн дүгнэсэн билээ. 

Ирээдүй аль хэдийн болж өнгөрсөн

8 Дээд төрөлтөн

Хэрэв бид муурыг комьпютерын өмнө суулгаж, интернэтэд оруулвал тэд юу ойлгох вэ? Мэдээж юу ч ойлгохгүй. Бид тэднээс илүү ухаалаг, дээд төрөлтөн. Гэтэл биднээс илүү ухаалаг, дээд түвшний төрөлтөн гэж байдаг болов уу? Холоос биднийг яг л өөрсдийн доод зиндааныхан мэт ажиж, гайхах тийм зүйлс...? Хэсэг бүлэг эрдэмтэд бүх зүйлс хязгааргүй бид ч бас амьтдаас дээгүүрт тооцогддог шиг ухамсрын түвшинд биднээс дээгүүрт тооцогдох зүйлс байгаа хэмээн таамагладаг байна.

Дээд төрөлтөн

9 Платоны ертөнцийн үзэл

Философичид болон нийгмийн ухааны эрдэмтэд Платоноос илүү мэдлэг, туршлага, оюун бодолтой философич дэлхийн түүхэнд байгаагүй хэмээдэг. Тэрээр дэлхийн үүсэл хөгжил, юмс хэрхэн оршдог, ертөнц гэж чухам юу гэхчлэн бүгдийг тайлбарлаж өгсөн юм. “Аливаа эд зүйл, хорвоо дээрх бүх юмс өөрийн санааг агуулж байдаг. Тийм гол санаа үгүйсэн бол нэг юмыг нөгөөгөөс нь ялгах боломжгүй. Тэгээд ч бүхий л орчлон утга учиргүй, бүдэг харанхуй болон хувирах байсан. Эд юмсын санаа гэдэг бол тэдгээрийн дотоод мөн чанар, бүтэц зохион байгуулалт, утга учрынх нь хэмжүүр мөн” хэмээх түүний ертөнцийг тайлбарлах нэгдмэл санааны онол нь ёстой л хувьсал авчирсан юм.

Платоны ертөнцийн үзэл

10 Бид хар нүхэнд амьдардаг

Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй. Тийм учраас хар нүх хэмээн нэрийдсэн учиртай. Гэхдээ шинжээчид хэрэв ямар нэгэн матери хар нүхтэй шүргэлцвэл устаж үгүй болох бус улам томорч, төгс холограм болно хэмээсэн юм. Харин Энэтхэгийн их сургуулийн доктор Никодем Попловски "Матери нь хар нүхэнд хүрэхэд цоо шинэ гараг, ертөнцийг бий болгодог. Иймд бид бол хар нүхэнд орших, нэгэн томоохон материд амьдарч байна" хэмээн дүгнэсэн нь олон хүний гайхшралыг төрүүлээд байгаа билээ. Гэхдээ үүнийг баталж хараахан чадаагүй байгаа тул итгэх эсэх нь таны дур...

Бид хар нүхэнд амьдардаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()