Монголчууд бидэнд дутагдаж буй 25 соёл

Бидний амьдралд хууль ёсны биш ч дагаж мөрдвөл зохистой чухал дүрмүүд гэж байдаг. Тэдгээрийн ачаар бидний амьдрал улам бүр амттай, хүнлэг, утга учиртай болдог юм шиг... Тиймээс сая гаруй хүн амтай нийслэл хотод амьдарч байгаа иргэн та эдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, өөрийгөө болон бусдыг хүндэлж байгаарай. Соёл хэмээх зүйл бол таныг хэн бэ гэдгийг хэлж өгдөг, нэгэн том хэмжүүр юм. 

Монголчууд бидэнд дутагдаж буй 25 соёл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хэрвээ та хэн нэгнийг ямарваа үдэшлэг, оройн хоол, кинонд урьсан бол тооцоог 100% төлөх ёстой. Харин хэн нэгний шийдвэр дээрээс биш, хамтдаа ярилцаж тохироод явсан бол өөр өөрсдийнхөө тооцоог төлөх нь тохиромжтой юм.

2

Та хаана ч явсан бай бусдад үргэлж сайхан сэтгэгдэл төрүүл. "Та хэн шиг болохыг мөрөөднө, яг түүн шигээ бай" хэмээх үг ч бий. Гэрт тань урилгагүй зочин ирж, та түүнтэй уулзах бэлтгэлгүй байсан ч, аль болох зөв хувцаслаж, найрсаг зангаар угтаж байгаарай. Энэ нь ирсэн зочноо хүндэтгэх хамгийн боловсон ёс юм.

3

Олон нийтийн газарт байхдаа ширээн дээр утсаа битгий тавьж байгаарай. Ингэх нь хэрэгцээгүй байсан ч минут тутам утас руугаа ширтэх, тоглох, шинэ зурвас шалгах гэх мэтээр таны найз нөхөдтэйгээ ярилцах алтан цагаас хумсалсаар байдаг.

4

Таалагдсан бүсгүйгээ болзоонд урьчихаад, битгий утсаараа оролд. Энэ бол маш бүдүүлэг зүйлсийн нэг юм. Соёлч боловсон таныг жинхэнэ эр хүн болгоно гэдгийг санаарай, залуус аа! 

5

Эр хүн, сайн танихгүй бүсгүйнхээ цүнхийг барьж явах нь зохисгүй юм. Тиймээс эхнэр, найз бүсгүй биш л бол бусдын цүнхийг бариад хэрэггүй.

6

Гудамжинд танихгүй нэгэн тантай эелдгээр мэндэлвэл, та ч гэсэн хариуд нь эелдгээр мэндэлж байгаарай.

7

Гудамжинд хог хаях, машинаасаа хог чулуудах, суусан газартаа хэрэглэсэн зүйлийнхээ цаасыг үлдээх зэрэг нь их хотын иргэнд байх ёсгүй үйлдлүүд юм. Та энэ хотод амьдарч байгаа нь үнэн л бол хогоо заавал хогийн саванд хийж бай. 

8

Гутлаа үргэлж цэвэрхэн байлгаарай. Энэ нь таныг илэрхийлэх нэг том хүчин юм шүү.

9

Хүнтэй утасны цаанаас ажил хэрэг ярих нь зохимжгүй. Тиймээс аль болох биечлэн уулзаж, ярилцах нь дээр юм.

10

Ямарваа хүнтэй зэрэг зиндаа, нас хүйс ялган харилцах нь утгагүй юм. Бүхий л хүнтэй маш боловсон, эелдэг харилцаж байгаарай. Ингэх нь хүнлэг чанарын илрэл мөн.

11

Эрэгтэй хүн үргэлж бүсгүйнхээ зүүн талд явах ёстой. Энэ нь бүсгүйгээ хүндэлж байгаагийн илрэл аж. Түүнчлэн ойр дотны бүсгүйтэйгээ хамт зам гарах гэж байгаа бол машин ирж байгаа талд нь явах хэрэгтэй. Их хотын соёлтой, боловсон залуу байхын тулд үүнийг амьдралдаа хэвшил болгоорой. 

12

Жолоо барихдаа хүлцэнгүй, хүлээцтэй хандаж байх нь амьдралыг илүү хялбар болгоно. Уур бухимдлаар бус, аливаа зүйлийн учрыг эв зүйгээр, хэл амаараа ололцож байх нь таныг "хүн" болгодог учиртай.

13

Эдгээр 9 зүйлийг ямагт нууц хэвээр нь байлга! Нас, хөрөнгө, гэр бүлийн хэрүүл, шашин, эрүүл мэндийн асуудал, дурлалын шарх, бэлэг, гавьяа, шившигтэй явдал...

14

Кино театр, концертын танхим зэргүүдэд эрчүүд түрүүлэн суудлаа олж, бүсгүйчүүдээ замчилдаг.

15

Эр хүн бүсгүй хүний биед хэзээд зөвшөөрөлгүй хүрч болохгүй. Үүнд, гараас нь барих, тэврэх, үнсэх зэргүүд багтана.

16

Хэрвээ хэн нэгэн тантай маш бүдүүлгээр харьцвал, түүнд хариулт өгөх шаардлагагүй. Энэ нь уураа барахын нэмэр төдийгүй, тухайн бүдүүлэг хүний зиндаанд очиж байгаа хэрэг юм. 

17

Хэрвээ түрхсэн сүрчиг тань өөрт үнэртэж байвал, бусдад ч гэсэн ижил гэсэн үг. Тиймээс түүнийг нэмж түрхэх шаардлагагүй. Үнэртэнг их түрхэх нь эсрэгээрээ бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг.

18

Жинхэнэ эр хүн ямар ч үед, бүсгүй хүнтэй хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй.

19

Эрэгтэй хүн бүсгүй хүний дэргэд байхдаа, түүнээс зөвшөөрөл авч байж, тамхи татах хэрэгтэй.

20

Өөрөөс тань албан тушаал өндөр, нас ахимаг болон ямар ч бүсгүй хүнийг хаалгаар түрүүлж оруулах хэрэгтэй. Энэ нь хэн бүхний мөрдвөл зохих дүрэм юм.

21

Эцэг эхчүүд, хүүхдийнхээ эд зүйлсэд зөвшөөрөлгүй хүрэх нь маш бүдүүлэг. Тиймээс үүнийг үргэлж санаж яваарай. 

22

Хэв маяг, моод хөөх хэрэггүй. Зүгээр л өөртөө таарсан, биед эвтэйхэн, таалагдсан хувцсаа өмсөж байгаарай. Хэтэрхий хэлбэр хөөх нь таныг эсрэгээрээ таагүй харагдуулах талтай.

23

Өөрийн алдааг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйхаас битгий зайлсхийгээрэй. Хэчнээн буруу зүйл хийсэн байлаа ч чин сэтгэлээсээ уучлал гуйх нь тухайн хүнд сайхан сэтгэгдлийг төрүүлдэг.

24

Олон нийтийн газар хэт чанга инээх, бохио дуугарган зажлах, хамар чихээ ухах, хувийн зүйлийг утсаар чанга ярих болон бусдыг цоо ширтэхээс болгоомжлоорой.

25

Найзууд, гэр бүл, дотны хүмүүстээ болон өөрт тань тусалсан хүмүүст үргэлж баярласан талархсанаа илэрхийлж, найрсаг харьцаж байгаарай.

26

Хэзээ ч битгий оочер дайр! Дэлгүүр, эмнэлэг, банк зэрэг үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэх дугаараа хүлээн зогсож байгаа хүмүүсийн хажуугаар дайрч, давшлан, "Ганц юм асуугаадхъя" хэмээн бүдүүлэг загнадаг бол одоохон болих хэрэгтэй. Та энэ хотод ганцаараа амьдраагүй шүү дээ...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()