Таныг хэзээ ч хайрлахгүй залуугийн 12 шинж

Алт шиг үнэтэй амьдралынхаа үнэт цагийг танд хань болж, зовлон жаргалыг хамтдаа туулахгүй нэгэнд зориулж байгаа юм биш биз? Гаднаа хайртай, дуртай гэж хэлж, өч төчнөөн амлалтыг өгөх боловч, бодит амьдрал дээр тэдгээрээс нэгийг ч хийлгүй ам, үйлдэл хоёр нь зөрдөг залуус олон байдаг нь нууц биш юм. Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэл таныг хэзээ ч хайрлахгүй залуугийн 12 шинжийг өгүүлэх болно. Охид, бүсгүйчүүд маань нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ.

Таныг хэзээ ч хайрлахгүй залуугийн 12 шинж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

12 Тантай бусад охидын талаар ярилцдаг

Хэрвээ таны хайртай залуу цаг ямагт өөр охидын тухай ярьж, харсан охин бүрийнхээ хөөрхөн сайхныг нь гайхаж байна уу? Тийм бол зүгээр л түүнийг орхи. Учир нь тэр таныг огт хайрладаггүй гэж ойлгож болох юм. Эрэгтэй хүн хэн нэгэнд дурласан бол түүнийгээ өөрийн толгойноос хором ч гаргаж чаддаггүй байна. 

Тантай бусад охидын талаар ярилцдаг

11 Танд цаг зав гаргадаггүй

Хэдийгээр багагүй цаг хугацааг хамтдаа туулж, хайр дурлалдаа шатаж явсан ч, гэнэт найз залуугийн тань цаг зав хомс болж, хөндийрч эхэлбэл хайр сэтгэл нь хөрсний илрэл юм. Магадгүй тэрээр ажил ихтэй, цаг зав муутай байж болох ч хэдхэн хором гаргаж тань руу ярьж, эсвэл зурвас илгээж болно шүү дээ. Гэтэл багахан ч болов цагийг танд зарцуулахгүй байна гэдэг цаагуураа нэг учир байгаагийн илрэл юм.

Танд цаг зав гаргадаггүй

10 Таны гэр бүлтэй танилцахыг хүсдэггүй

Хэрэв таны болзож байгаа залуу өөрийг тань гэр бүлийнхэн, дотны найз нөхөддөө танилцуулахгүй эсвэл таны гэрийнхэнтэй танилцахыг хүсдэггүй бол зайгаа барихад гэмгүй. Энэ нь тантай урт удаан хугацаанд хамт байхыг хүсдэггүйгээр барахгүй, зугаагаа гаргаж, ашиглах зорилготой байгаагийн илрэл байж ч болох юм. Тиймээс та харилцаагаа тодорхой, баттай болгож түүнтэй сайтар ярилцаад үзэх хэрэгтэй юм шүү.

Таны гэр бүлтэй танилцахыг хүсдэггүй

9 Нууцаа дэлгэдэггүй

Дурлалт хосууд угтаа бол бие биедээ нууцаа дэлгэж, бүх л зүйлээ ил болгох ёстой байдаг. Харин хайртай залуу тань бүх зүйлээ таниас нууж, хардах шалтгаан бий болгоод байвал ямар нэгэн байдлаар сэтгэл нь хөрч байна гэж ойлгож болох юм. Магадгүй тэр таны хардалт дээр дөрөөлж, харилцаагаа өндөрлөхийг хүсч байж ч мэднэ. Тийм бол зүгээр л түүнийг чөлөөлөөд явуулах нь хамгийн зөв шийдвэр болох нь бий. Нэгэнт сэтгэл нь хөрсөн эр эргээд таныг хайрлаж, халамжийг мэдрүүлнэ гэдэг юу л бол...

Нууцаа дэлгэдэггүй

8 Халамжилдаггүй

Хайр нь халамжлахын нэр гэдэг. Харин таныг халамжлах нь бүү хэл хором мөч бүрт элдэв зүйлс шаардаж, гэр бүл дэх үүргийг тань үргэлж хэлэх залуус амьдралын сайн хань байж чаддаггүй. Тэд ердөө л таниас ямар нэгэн зүйлийг хүсч, ашиглахыг зорьдог бөгөөд өөрийгөө л бодож, хувиа хичээх хандлагатай байдаг. Харин та ганцхан олдсон амьдралдаа бусдыг хайрлаж, өөрийгөө гаргуунд гаргаж амьдрахыг хүсч байна гэж үү? 

Халамжилдаггүй

7 Ирээдүйгээ төлөвлөхөөс зайлсхийдэг

Мэдээж бүх хосууд л ирээдүйгээ хамтдаа төлөвлөж, хөгжилтэй сайхан мөчүүдийг хамтдаа өнгөрүүлдэг. Гэвч таны найз залуу ирээдүйнхээ тухай ярихаас зайлсхийж, өөр шалтаг тоочиж, яриаг тань тасалдуулаад байна уу? Тийм бол тэр залуу танд хайргүй эсвэл хамтдаа байх итгэлгүй нэгэн гэж ойлгож болох аж. Эр хүн бүр чин сэтгэлээсээ хайртай бүсгүйгээ хурдхан гэргийгээ болгож, хатуу хэцүү бүхнийг хамтдаа туулахыг хүсдэг нь нууц биш юм.

Ирээдүйгээ төлөвлөхөөс зайлсхийдэг

6 Бодож, санаснаа нуулгүй хэлдэг

Таныг эмэгтэй хүн талаас нь хүндэтгэж харьцалгүй, хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийж байвал түүнтэй дэр нэгтгэх гэсний хэрэггүй л болов уу. Учир нь хойшдоо ч гэсэн тэр зөвхөн өөрийнхөөрөө аашилж, дур зоргоороо байх гэж эрмэлзэх нь та хоёрын амьдралыг хар бараан үүл нөмрөхөд хүргэх болно. Тиймээс үг, хэл амаа бодолцож, хэлэх үг, хийх үйлдлээ дүгнэж, цэгнэдэг эртэй учрах хэрэгтэй аж. Энэ нь эр хүний чимэг бөгөөд ямар ч эмэгтэй хүн өөрийг нь харааж зүхдэг, элдвээр хэлж, доромжилдог эрчүүдэд дуртай байх нь юу л бол...

Бодож, санаснаа нуулгүй хэлдэг

5 Гэртээ тогтдоггүй

Юм л болвол би эр хүн учраас эрх чөлөөг хүснэ гэх нэрийдлээр найз нөхөдтэйгөө ойр ойрхон гарч, шоу цэнгээн хэсч, архи дарс ууж, чөлөөт цагаа танд болон гэр бүлдээ бус бусдад зориулдаг хүмүүсийг яахан ханилан суух эр нөхрөөрөө сонгож болох билээ. Гэртээ тогтдоггүй, гадуур хэрэн хэсч явдаг амьдралын хэв маягтай залуусаас хайр халамж хүсч байна гэдэг зуны дэлгэр цагт цас орохыг хүлээж буйтай адил утгагүй зүйл юм.

Гэртээ тогтдоггүй

4 Өмнөх амрагтайгаа холбоотой байдаг

Өнгөрсөнд түүх болон үлдсэн хэн нэгнийг дурсан санагалзаж, өгүүлэх нь тэрний бие таны хажууд байгаа мэт боловч, сэтгэл зүрх нь өөр газар байгааг илтгэж байгаа хэрэг юм. Энэ төрлийн залуучуудад итгэж, найдаж, хайр сэтгэлээ зориулсанд орвол ганц бие хэвээр үлдсэн нь хамаагүй дээр шийдвэр болох ажээ. Учир нь сэтгэлээ өвтгөж, зовж шаналахыг хүмүүсийн хэлдэгчлэн та ганцаараа ч гэсэн хийж чадна шүү дээ. Хоёр хүний дунд яах учраа олохгүй, шийдвэр гаргаж чадахгүй, эргэж, буцаж байгаа залуу ирээдүйд яаж амьдрал, гэр бүлээ нуруун дээрээ авч явах билээ.

Өмнөх амрагтайгаа холбоотой байдаг

3 Тантай найзтайгаа харьцаж байгаа мэт ханддаг

Найзууд байх, хосууд байх гэдэг хоорондоо асар их ялгаатай харилцаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Найзууд гэдэг хүсэл сонирхол, өмнөө тавьсан зорилгоороо холбогдсон хүмүүс байдаг бол хосуудын хувьд зүрх сэтгэлээрээ холбогддог билээ. Тэгвэл хайрт тань тантай найзтайгаа харьцаж байгаа юм шиг харицах болсон бол түүнийг эртхэн явахыг хүсч буй газар руу нь явуулсан нь дээр гэдгийг танд зөвлөх байна. Та түүнээс хайр халамж, таныг гэсэн сэтгэлийг мэдрэхээр хамт байгаа болохоос биш түүний найзуудынх нь нэг байхыг хүсэхгүй байгаа биздээ? 

Тантай найзтайгаа харьцаж байгаа мэт ханддаг

2 Илүү дотно болохоос зайлсхийдэг

Хайртай, дуртай, чиний төлөө бүхнийг хийнэ гэж хэлдэг ч гэлээ, бодит амьдрал дээр ярьж, амлаж буй нь дандаа зөрж, харилцаагаа улам гүнзгийрүүлэхээс зайлсхийж байвал тэр яав ч таны нэг насны заяаны чинь хань биш юм. Зүгээр л хэн нэгэнтэй учрах хүртлээ таныг ашиглаж байгаа бөгөөд цаг нь ирэхээр юу ч болоогүй мэт таныг орхиод явах нь бий. Өөрийгөө хэн нэгний тоглоом болгохоос өмнө энэ төрлийн залуусыг эртхэн таньж, мэдэж сонголтоо зөв хийх нь чухал юм шүү охидоо.

Илүү дотно болохоос зайлсхийдэг

1 Таныг харддаггүй

Хайртай бол хартай гэж үг байдгийг санахад огтхон ч илүүдэхгүй бөгөөд тэр таныг ямар ч нөхцөлд хардахгүй байвал өөрт чинь үнэхээр хайртай эсэхийг бодолхийлж үзсэн нь гэмгүй юм. Танд чин сэтгэлийнхээ гүнээс хязгааргүй их хайртай л бол тодорхой хэмжээгээр хардаж, сэрдэх зүйл байх ёстой бөгөөд энэ нь ч заримдаа хосуудын харилцааг илүү амттай болгож өгдөг гэлтэй. Хүмүүсийн хувьд хайртай хүнээрээ хардуулж, өөрт нь хайртай юм байна гэж бодохыг нууцхан хүсч явдаг нь бичигдээгүй хууль юм. Таныг хэн нэгэнд алдахвий гэж эмээж, дахин тань шиг үзэсгэлэнтэй, халамжтай, ухаалаг бүсгүйтэй учрахгүй байхвий гэж бодсоноос үүдэж, ихэнх эрчүүд харддаг байна. 

Таныг харддаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()