Таныг үзэсгэлэнтэй харагдуулах үс засалтууд

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Хүн төрөлхтөн бий болсон цагаас үс засалтууд өөрчлөгдөн, шинэчлэгдэж ирсэн бөгөөд энэ нь тухайн үеийн охидын хэв маяг, трэндийг илтгэж байжээ. Тиймээс ч бид та бүхэндээ үсний стилистүүдийн бүсгүйчүүддээ санал болгож байгаа бүх цаг үеийн хамгийн шилдэг үс засалтуудыг танилцуулж байна. Магадгүй та ч гэсэн үсээ засуулахаар зэхэж байгаа бол эдгээр засалтуудаас санаа авч болно шүү дээ.

Таныг үзэсгэлэнтэй харагдуулах үс засалтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөнгөн долгионтой үс

Хөнгөн долгионтой үс нь эмэгтэй хүн бүрт сайхан зохидог гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч гоо сайхны салон, үсчины газруудад хамгийн эрэлттэй үс засалт байдаг аж. Та ч бас өөртөө шинэчлэл хийхийг хүсвэл тус засалтаар үсээ засуулж үзээрэй. Залуухан, эрч хүчтэй төрхийг танд бэлэглэх болно. 

Хөнгөн долгионтой үс

2 Пикси засалт

Хэрвээ та цоо шинэ нэгэн, урьдны байдлаасаа онцгойрч ялгарахыг хүсч байвал үсээ пикси болгож, өөрчлөөрэй. Энэ нь хамгийн загварлаг, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийн голчлон сонгодог үсний засалт төдийгүй таныг хүчирхэг харагдуулах болно. 

Пикси засалт

3 Шаргал, буржгар үс

20-р зууны секс бэлэг тэмдэг хэмээгддэг Мэрилин Монро (Marilyn Monroe)-гийн нэрийн хуудас болсон тус үс засалт нь охид бүсгүйчүүдийн дунд нэлээдгүй эрэлт үүсгэх болжээ. Энэ нь эмэгтэй хүнийг илүү дур булаам харагдуулах төдийгүй уян налархай шинж чанарыг нь тодотгож өгдөг юм. Мөн тус үс засалт нь ихэвчлэн Европ төрхтэй хүмүүст тохирох аж. 

Шаргал, буржгар үс

4 Классик засалт

Голдуу ажил хэрэгч, эрч хүчтэй дундаж насны бүсгүйчүүдэд төгс тохирох юм. Энэ нь тэдний зарчимч, хүчирхэг байдлыг илтгэж өгөх төдийгүй албаны хувцас, даашинз зэрэгт хамгийн гайхалтай зохицож, үзэсгэлэнтэй харагдуулдаг билээ. 

Классик засалт

5 Хөвсгөр үс

1980-аад оны дундуур ид хүчээ авч, бүсгүйчүүдийн дунд трэнд болж байсан хөвсгөр үс засалт нь эргээд охидын хүсэл, сонирхолд нийцэх болжээ. Хөвсгөр үсний үзүүр хэсгийг гадагш эргүүлж, сүр хүчийг нэмэгдүүлэх нь дур булаам, эмэгтэйлэг болгож өгдөг юм. Тиймээс ч бүсгүйчүүд тус засалтыг сонгож, үсээ засуулдаг байна. 

Хөвсгөр үс

6 Богино тайралт

Нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхам (David Beckham)-ийн гэргий Викториа (Victoria) нь үргэлж л ялдамхан болоод хүчирхэг төрхөөр өөрийгөө гоёж, охид бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсээр ирсэн билээ. Харин түүний богино тайралт гэгддэг үс засалт нь өөрт нь дэндүү сайхан зохидог бөгөөд дэлхий нийтээр хамгийн их хийгддэг үс засалтын нэг аж. Энэ нь ямар ч царай төрхтэй хүмүүст тохирох төдийгүй нүүрний өөг сайн дарж өгдөг гэдгээрээ онцлогтой. 

Богино тайралт

7 Огцом шатлал

Ялангуяа шингэн үстэй хүмүүст тус үс засалт сайхан зохино. Энэ нь үсний угийг дээш босгож, илүү хөвсгөр харагдуулдаг юм. Залуухан охид бүсгүйчүүдийн тухайд тус сонголт нь зохимжгүй бөгөөд дунд насны, ахимаг эмэгтэйчүүдэд хамгийн сайхан тохирдог билээ. 

Огцом шатлал

8 Богино, шулуун үс

Үс тань салаалж, хугараад харахаас дургүй тань хүрээд байна уу? Тэгвэл яагаад богино болгож болохгүй гэж? Богино шулуун үс нь таныг улам бүр залуу, шинэлэг төрхтэй харагдуулахаас гадна зөөлөн, налархай шинж чанарыг тодотгож өгдөг байна. Энэ нь өдгөө охидын дунд хамгийн эрэлттэй байгаа үс засалтуудын нэг юм. 

Богино, шулуун үс

9 Урт шулуун үс

Олон зуун жилийн турш өөрийн эрэлтээ алдаагүй, трэнд болсоор яваа урт шулуун үс нь өнөө хэр нь охидын сонголт хэвээр байна. Ихэвчлэн өргөн шанаа, булцгар хацартай охид бүсгүйчүүдэд тохирох төдийгүй хүссэнээрээ янзалж болно гэдгээрээ давуу талтай. Нас хамааралгүй хэн ч тус засалтаар үсээ гоёж болох төдийгүй таныг улам бүр залуу болгох шидтэй. 

Урт шулуун үс

10 Рэчил (Rachel)- ийн үс

Алдарт "Friends" цувралын Рэчилийн дүрийг амилуулсан жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston) нь кинонд тоглох явцдаа тус үсний засалтаар гоёж байсан билээ. Харин энэхүү засалт нь охид бүсгүйчүүдийн дунд трэнд болж, үсчид зөвхөн тус засалтыг ашиглаж, олон үс тайрч байсан гэдэг. Тиймдээ ч Рэчилийн тус үс нь маш алдартай төдийгүй стилистүүд дуу нэгтэйгээр энэхүү үс засалтыг шилдэг хэмээдэг билээ. 

Рэчил (Rachel)- ийн үс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()