Зүүдэндээ олсон гайхалтай шинэ нээлтүүд

Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө явцад гайхалтай бүтээн байгуулалтууд, шинэ хувьслуудыг бий болгосоор ирсэн нь бидний өнөөдрийн амьдарч буй дэлхий ертөнцийн үндэс гэлтэй. Хүний оюун ухаан, ур чадвар, хүсэл тэмүүлэл юу юунаас ч илүү энэ бүхнийг хөдөлгөх хүч юм. Тэдгээр гайхалтай зүйлсийг цогцлоон бүтээсэн хүмүүс хэний ч санаанд оромгүй зүйлсийг хийх санаагаа зүүдэндээ анх харж байсан гэвэл та итгэх үү? Тэгвэл хамтдаа дараах мэдээллээс уг асуултын хариултыг олж авцгаая.

Зүүдэндээ олсон гайхалтай шинэ нээлтүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Химийн үелэх систем"

Химийн үелэх системийг зохион бүтээсэн Дмитри Менделеев 1834 онд хорвоод мэндэлж байжээ. Түүний хувьд амьдралынхаа бүхий л цаг хугацааг химийн элементүүдийг нээж, илрүүлэхэд зориулсан нэгэн юм. Гэвч тэрээр тийм ч амар зорилгодоо хүрээгүй бөгөөд нэгэн гайхалтай зүйл болсон нь Менделеев үелэх системийг бүтээх санаагаа зүүднээсээ олж мэджээ. Тэрээр энэ талаар "Би зүүдэндээ үелэх системийг хэрхэн зохион бүтээх тухай зүүдлэсэн. Тэгээд өглөө нь сэрээд шууд л бичиж эхэлсэн" хэмээн хэлж байжээ. Ийнхүү 1869 онд хүн төрөлхтөн химийн элементүүдтэй албан ёсоор танилцаж, химийн үелэх систем бий болсон байна.

"Химийн үелэх систем"

9 "Терминатор" кино

Кино сонирхогчдоос өндөр үнэлгээг авч, дэлхий нийтийг байлдан дагуулсан, гайхалтай кинонуудын нэг болох "Терминатор" киног найруулагч Жэймс Камерон (James Cameron) "Piranha II" киноны сүүлийн зураг авалтыг Ром хотноо хийж байхдаа анх олжээ. Зураг авалт дууссан өдрийн орой Жэймс сайхан гэгч нь унтаж амарсан бөгөөд тэрээр роботууд хүн төрөлхтөнд заналхийлж байгаа тухай зүүдлэсэн бөгөөд энэ нь түүнийг олон сая хүний хүртээл болсон уран сайхны киног хийхэд хүргэсэн байна.  

"Терминатор" кино

8 "Google"

Лэрри Пэйж (Larry Page) коллежид байхдаа буюу 1996 оны үед "Google"-ийг зохион бүтээх хүсэл мөрөөдлөө эхлүүлсэн хэдий ч, эхний хэдэн оролдлогууд нь бүгдээрээ амжилтгүй болж байжээ. Өөрийнх нь хувьд биелэх боломжтой мэт санагдаж байсан түүний хүсэл мөрөөдлийг дэмжиж, ойлгох нэгэн байгаагүй бөгөөд Лэрри бууж өгөхөөр сэтгэл шулуудаж байв. Сэтгэл санаагаар унасан түүний зүүдэнд хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрэх арга зам нь орж ирнэ гэж хэн мэдэх билээ. Энэ талаар Лэрри "Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэзээ ч битгий бууж өг" хэмээн хэлж байсан юм.

"Google"

7 "Харьцангуй онол"

Альберт Эйнштэйн (Albert Einstein)-ийн хийсэн нээлүүлтээс хамгийн гайхалтай нь "харьцангуй онол" бөгөөд тэрээр уг онолыг гаргаж ирэх санаагаа хачирхалтай зүйлээс олж байжээ. Нэг шөнө Эйнштэйн этгээд зүүд зүүдлэсэн нь "нэгэн фермер цахилгаан гүйдэл залгах мөчид үхэрнүүд хашаанаас нэгэн зэрэг гүйлдэн холдсон байна. Гэхдээ фермер энэ үйл явдлыг талбайн нөгөө захаас харахдаа үхэрнүүд хөлбөмбөгийн талбайд цугласан хөгжөөн дэмжигчид шиг долгион үүсгэж, нэг нэгийнхээ араас давхиж байгаагаар харсан" явдал байв. Өглөө нь Эйнштэйн урд шөнийн зүүдээ бодон суухдаа нэг үйл явдлаас харах өнцөг буюу цаг хугацааны болон орон зайн деформацаас хамаараад өөр өөрөөр харагдаж болохыг ойлгожээ. 

"Харьцангуй онол"

6 "Necronomicon"

Дэлхийн алдартай зохиолчдын нэг Эйч Пи Лавкрофт (H.P. Lovecraft)-ийн туурвисан бүтээлүүдээс "Necronomicon" буюу Грек хэлнээс орчуулбал "Үхэгсдийн хууль дүрэм" гэх зохиол нь түүнд алдар нэрийг авчирсан бөгөөд олон сая хувь борлогдож байсан юм. Тэрээр энэхүү зохиолоо ийн нэрлэх болсон шалтгаан нь түүний зүүдэнд үл таних нэгэн орж ирж, юу гэж нэрлэвэл зохилтойг хэлж өгсөн бөгөөд хэрвээ өөрийнх нь хүслээр нэрлэвэл түүнийг алдартай нэгэн болно хэмээн хэлж байжээ.

"Necronomicon"

5 "Тинтин" хүүхэлтэйн кино

Нэгэн үе хүүхэд багачуудын хүртээл олж, багагүй амжилтыг олсон "Тинтиний адал явдал" гэх хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Тэгвэл энэхүү хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн Херж (Herge) олон сая хүүхдүүдийн хүртээл болсон бүтээлээ хийх санаагаа нэгэн хачирхалтай зүүднээс олж байсан бөгөөд тэрээр зүүдэндээ адал явдал эрэлхийлэн, дэлхийгээр нохойтойгоо аялж буй хүүгийн тухай зүүдэлсэн байна. 

"Тинтин" хүүхэлтэйн кино

4 "Dr. Jekyll and Mr. Hyde"

Зохиолч Роберт Луй Стивенсон (Robert Louis Stevenson)-ийг олны танил болгосон түүний алдарт зохиол болох "Dr. Jekyll and Mr. Hyde"-ийг бичих санааг тэрээр зүүдэлж байхдаа олсон бөгөөд тэр даруйд нь эхнэрээ сэрээж, зүүдээ эхнээс нь ярьж эхэлсэн гэдэг. Түүний эхнэр хожим энэ талаар "Би нөхрөөсөө чи яагаад намайг сэрээчихэв ээ? гэхэд тэр хариуд нь би удахгүй дэлхийд нэр алдраа түгээсэн алдартай зохиолч болно гэж хэлсэн" хэмээн дурсамжаасаа хуваалцаж байжээ. 

"Dr. Jekyll and Mr. Hyde"

3 "Inception" кино

Кристофер Нолан (Christopher Nolan)-ийн "Inception" киног үзээгүй, сонсож байгаагүй хүн гэж байхгүй гэдэгт итгэлтэй байна. Олон сая хүнээс эерэг үнэлгээ авсан уг гайхалтай киног бүтээх санаа түүний зүүдэнд харагджээ. Кино урлагийн салбарт нэгэн өвөрмөц утга санаа бүхий дэлгэцийн бүтээл мэндэлж, кино сонирхогчдыг нэг хэсэгтэй ярих зүйлтэй байлгасан "Inception" кинон дээр гарах үйл явдлуудын ихэнхийг тэрээр зүүдэндээ харж байсан гэдэг шүү.

"Inception" кино

2 "Франкенштейн"

Зохиолч Мэри Шелли (Mary Shelley) хэсэг бүлэг нөхдийнхөө хамтаар аялалд явсан бөгөөд түүдэг галын дэргэд найзуудтайгаа буу халж суусан бүсгүй төд удалгүй дуг хийгээд авжээ. Харин бүсгүй сэрэхдээ гайхалтай нэгэн зохиол бичих санааг оюун ухаандаа өвөртлөн сэрсэн гэдэг. Тэр нь алдарт "Франкенштейн" байх юм гэж хэн мэдэх билээ. Хожим түүний зохиолоос сэдэвлэн олон дэлгэцийн бүтээлүүд хийгдсэн байдаг билээ.

"Франкенштейн"

1 "Beatles" хамтлагийн дуу

“Beatles” хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг болох "Өчигдөр" гэх дууг хамтлагийн гишүүн Пол МакКартни (Paul McCartney) зүүдэндээ бичсэн ажээ. Тэрээр нэг удаа ярилцлага өгөхдөө энэ талаар дурссан бөгөөд “Миний онгод нэг мэдэхэд л ороод ирдэг. Дэлхийд хамгийн ихээр алдаршиж, түгсэн дуунуудын нэг "Yesterday"-ийн аялгууг би зүүдэндээ сонссон. Өмнө нь зохиосон дуунуудаас тэс өөр энэхүү дууг бүтээх санааг миний зүүд надад өгсөн” хэмээн хэлж байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()