Яг одоо эмэгтэйчүүдийн дунд трэнд болж буй үс засалтууд

Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр юмс бүхэн өөрчлөгддөг билээ. Магадгүй өнөөдөр хүмүүсийн хэрэгцээг хангаж байсан зүйл маргааш гэхэд хэнд ч хэрэггүй зүйл болж үлдэх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ яг одоо охид, бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй үс засалтуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. "Үс сайхан бол зүс сайхан" гэж ярьдаг шүү дээ. Тиймээс та дараах үс засалтуудаас санаа авч, үснийхээ хэв маягийг өөрчлөөрэй.

Яг одоо эмэгтэйчүүдийн дунд трэнд болж буй үс засалтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шатлалт

Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй энэхүү үс засалт нь үсийг урт ч биш, богино ч биш, дундаж хэмжээнд тайрдгаараа онцлогтой бөгөөд илүү дэгжин, хээнцэр харагдуулдаг байна.

Шатлалт

2 Тайралт

Үсээ тайруулна гэдэг охид, бүсгүйчүүдийн хувьд зориг шаардсан алхам байдаг билээ. Гэхдээ доорх зурганууд дээрх шиг тайрмал үстэй болох нь сайхан харагдуулахаас гадна, эрч хүчтэй, шийдэмгий төрхийг илэрхийлдэг ажээ.

Тайралт

3 Дундаж урттай үс

Хэтэрхий урт юм уу, эсвэл богино үсэнд дургүй охид, бүсгүйчүүдийн номер нэг сонголт болоод байгаа уг үс засалт нь ямар ч хувцаслалтанд төгс зохицох болно.

Дундаж урттай үс

4 Буржийлгасан үс

Үсээ буржийлгах моод нэлээн эртнээс охид, бүсгүйчүүдийн дунд трэнд болсоор ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд шилдэг үс засалтуудын нэг хэвээр байгаад гайхах зүйлгүй биз ээ. 

Буржийлгасан үс

5 Ташуу тайралт

Үс тайралтыг дотор нь хэд хэдэн ангилдаг бөгөөд үүнээс ташуу тайралт нь илүү дэгжин, өвөрмөц харагдуулдаг байна. Цаг ямагт бусдаас өөр байхыг эрхэмлэдэг эмэгтэйчүүдэд хамгийн ихээр тохирох үс засалт юм.

Ташуу тайралт

6 Хагас тайралт

Нэг талдаа бага зэрэг үс үлдээж, нөгөө талынхаа үсийг ахиухан авахуулахыг "Хагас тайралт" гэж нэрлэдэг. Өвөрмөц харагдаж байгаа биз?

Хагас тайралт

7 Долгионтсон үс

Үсээ долгионтуулах нь ямар ч эмэгтэй хүнд зохидог бөгөөд загварлаг, мэдрэмжтэй харагдуулдаг байна.

Долгионтсон үс

8 Урт үс засалт

Урт намирсан үстэй байх ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй, эр хүн бүрийн харцыг булаах шидтэй байдаг аж. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл моодноос гаралгүй трэнд болсоор байгаа юм.

Урт үс засалт

9 Хөнгөн буржийлгасан үс

Олны танил бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд олон төрлийн үйл ажиллагаа, баяр цэнгүүнд оролцохдоо үсээ хөнгөн буржийлгах болсноос энэ үс засалт хэрхэн трэнд болж буйг харах бүрэн боломжтой ажээ.

Хөнгөн буржийлгасан үс

10 Эршүүд үс засалт

Энэхүү үс засалтыг халимаг гэж хэлж болохоос гадна, эршүүд гэж бас нэрлэж болох бөгөөд өөртөө итгэлтэй, үзэл бодолдоо үнэнч, шударга зантай эмэгтэйчүүд ихэвчлэн уг үс засалтыг сонгодог байна.

Эршүүд үс засалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()