Согтууруулах ундаа хэрэглэсний дараа эдгээр эмийг ууж болохгүй! Яагаад гэвэл...

Бид заримдаа найзуудтайгаа наргиж, цэнгэн согтууруулах ундаа хэрэглэдэг. Гэхдээ үүнийг уухдаа зарим төрлийн эмийг хамт хэрэглэж болохгүй. Архитай нийлсэн тохиолдолд биед аймшигтай сөрөг нөлөө үзүүлдэг эмнүүд гэж байдаг байна. Тэгвэл бид та бүхэндээ архитай хамт хэрэглэж болохгүй эмнүүдийг танилцуулж, эдгээр нь биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг болохыг дуулгахаар бэлтгэлээ. 

Согтууруулах ундаа хэрэглэсний дараа эдгээр эмийг ууж болохгүй! Яагаад гэвэл...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Антибиотик + алкохол

Архи нь хүний биед орсны дараа алкогольдегидрогеназа ферментийн нөлөөгөөр задардаг. Харин антибиотик нь энэхүү явцыг зогсоож, "ацетилальдегид" гэх бодис үүсгэх бөгөөд ингэснээр архинаас 10 дахин хорыг ялгаруулж, мансууруулах чадвар нь 6 дахин нэмэгдэн, физиологид сөргөөр нөлөө үзүүлдэг байна. 

Антибиотик + алкохол

2 Парацетамол + алкохол

Хэрвээ та ханиад томуунаас болж парацетамол ууж, өвчнөө эмчилж байгаа бол, нэг хэсэгтээ л архинаас татгалзах хэрэгтэй. Хэрэв парацетамол болон архийг хамт хэрэглэвэл, элгэнд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, үйл ажиллагааг нь алдагдуулна.

Парацетамол + алкохол

3 Даралт бууруулах эм + алкохол

Архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа тохиолдолд, даралт бууруулах эм ууж болохгүй. Энэ нь эсрэгээрээ даралтыг өсгөж, аюулд хүргэнэ. 

Даралт бууруулах эм + алкохол

4 Жирэмснээс хамгаалах эм + алкохол

Жирэмснээс хамгаалах эм нь архины хор хөнөөлийг улам бүр нэмэгдүүлдэг. Та ердөө хундага дарс уусны дараа жирэмснээс хамгаалах эм, нойрны эм, сэтгэл гутралын эм зэргийг ууснаар, эрүүл мэндээ аюулд оруулах аж. 

Жирэмснээс хамгаалах эм + алкохол

5 Статин эм + алкохол

Холестрол бууруулах үүрэгтэй "статин" эмийг ууж байхдаа алкохол хэрэглэж болохгүй. Эс бөгөөс та араг ясны булчингийн үрэвсэлтэй болж мэдэх юм. 

Статин эм + алкохол

6 Инсулин + алкохол

Алкохол цусанд нэвтэрснээс 4-5 цагийн дараа глюкозын түвшин огцом буурдаг. Чихрийн шижин өвчтэй хүмүүс тогтмол инсулин хэрэглэдэг. Харин та инсулин хэрэглэж байгаа тохиолдолд алкохол ууж огт болохгүй. Энэ нь гипогликемийн халдварын эрсдлийг нэмэгдүүлдэг байна. 

Инсулин + алкохол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()