20 жилийн дараа та бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр бүхий л техник технологи хувьсан өөрчлөгдөж байна. Хэдхэн жилийн өмнө бид гар утсыг хараад гайхан шогширч байсан бол өнөөдөр ажил амьдралаа энэ жижигхэн "хэрэгсэл"-д даатгадаг болжээ. Нэг ёсондоо технологи бидний амьдралыг илүү хөнгөвчилсөөр байна. Гэсэн ч зарим хүмүүс ирээдүйд хүний бүхий л төрлийн үйл ажиллагааг робот орлох вий хэмээн айж түгшиж буйгаа илэрхийлдэг. Ингээд 20-30 жилийн дараа устаж үгүй болох магадлалтай мэргэжлүүдийг танилцуулж байна. 

20 жилийн дараа та бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Боловсрол

Боловсролын салбар асар хурдацтайгаар хөгжин дэвшиж байна. Хүссэн бүхий л зүйлээ алсын зайнаас ганцаарчлан суралцах боломж үүсэж, сургалтын төлөвлөгөөний агуулга өргөн болсон нь сайшаалтай. Компьютерыг ашиглан дадлага хийх аргууд ч мөн нэвтэрч эхлээд буй. Иймд профессор багш нар ирээдүйд игропедагог буюу уламжлалт багш нарыг орлосон цахим техникийн дэвшлээр гарч ирсэн видео тоглоомын баатар шиг хийсвэр дүрийн мэргэжлээр солигдох магадлал тун өндөр аж. Сайн багш нар мэдээж эрэлт хэрэгцээтэй байх боловч  игропедагог багш нарын заах шинэ арга барил нь бусад багш нарыг ажилгүй болгож мэднэ.

Боловсрол

2 Урлаг соёл

Ирээдүйд ресторан, зочид буудал, кино театр, фитнесс клуб зэрэг нь технологийн дэвшил, автоматжуулалтаас шалтгаалан хариуцаж ажиллах хүнгүй болж мэднэ. Орчин үед л гэхэд гар утасны аппликэйшн ашиглан зочид буудалд өрөө захиалах, клубын эрх нээлгэх зэрэг хүний оролцоо шаардахгүй, цаг зав хэмнэсэн ухаалаг шийдлүүд бий болсон нь амьдралыг улам л хялбар болгосоор байна. Групп аялал зохион байгуулдаг компаниудын ашиг орлого ч буурах магадлал тун өндөртэй. Учир нь хүмүүс бусад хэн нэгнээр зуучлуулж илүү мөнгө төлөхгүйгээр технологийн дэвшлийн ачаар өртөг багатай аялж, зугаалах боломж үүссэн. Мэдээж үүнийгээ дагаад аяллын компаниудын дунд ширүүхэн өрсөлдөөн бий болж, зарим нь эхнээсээ хаалгаа бариад буй.

Урлаг соёл

3 Туслах ажилтнууд

"Автомат нисгэгч"-ийн үйл ажиллагаа өдөр ирэх тусам төгс болсоор. Шинжлэх ухаанчид автомат нисгэгчтэй онгоцны осол нь хүмүүсийн гаргасан ослоос хамаагүй бага байгааг дурдаад, ирээдүйд ер нь нисгэгч, жолооч зэрэг мэргэжлүүд үгүй болно гэв. Үүний жишгээр зураг хуулбарлах үүрэгтэй ажилчдыг аль хэдийн электрон хувилах машинаар сольсон бол өдөр ирэх тусам захиа, илгээмж явуулах хүмүүсийн тоо цөөрч байгаагийн улмаас шуудангийн ажилчид ч ажилгүй болох дарамтанд байна. 3D принтерийн хөгжлөөс хамааран хөнгөн аж үйлдвэрийн ажилчид ч багагүй эрсдэлд орох боломжтой. Бүр цаашлаад уурхайн чиглэлийн мэргэжлүүд автоматжуулалтаас гадна нөхөн сэргээгдэх эрчим хүч рүү чиглэсэн үйл ажиллагаанаас шалтгаалан үнэ цэнээ алдаж магадгүй болоод байна. 

Туслах ажилтнууд

4 Худалдаа арилжаа болон зар сурталчилгаа

Дэлгүүрийн худалдагч, касс, шууд худалдааны менежер, худалдааны төлөөлөгч  зэрэг мэргэжлийг онлайн худалдаа, харилцагчдаа хүрч ажиллах зар сурталчилгаа, автомат худалдагч, касс зэрэг нь эрэлтгүй болгох магадлалтай.

Худалдаа арилжаа болон зар сурталчилгаа

5 Банк санхүү

Ухаалаг систем бүхий аппликейшныг банкууд зах зээлд нэвтрүүлснээр зарим ажилчид, мэдээлэл боловсруулах мэргэжилтнүүд улам бүр цөөрсөөр байна. Зарим томоохон санхүүгийн байгууллагууд зардлаа багасгахын тулд эхнээс нь тухайн чиглэлийн салбар нэгжүүдээ татан буулгаад эхэлжээ. Ирээдүйд харин эдийн засгийн салбарт патент хөгжүүлэгч, хувийн санхүүгийн төлөвлөгөө боловсруулагч зэрэг мэргэжлүүд шинээр үүсэж магадгүй.

Банк санхүү

6 Оюун ухааны бүтээл

Харилцаа холбооны хөгжилд дэвшил гарснаар сэтгүүлч, зохиолч, редакторуудын ажлын үнэ цэнэ буурах төлөвтэй. Мэдээллийн сүлжээ хөгжсөнөөр Associated Press агентлаг л гэхэд робот ашиглан мэдээ бэлтгэдэг болсон нь гайхалтай байгаа биз. Их Британид 2015 торгуулийн асуудлыг шийдэхийн тулд өндөр өртөгтэй хуулийн үйлчилгээ авахаас татгалзаж интернет төхөөрөмжийг оронд нь ашигласаар иржээ. 

Оюун ухааны бүтээл

Гэхдээ та битгий гутраарай. Ямар ч мэргэжил хэзээд хэрэг болох тул өөрийгөө үргэлж хөгжүүлж байх нь зөв юм. Автоматжуулалт нь хүмүүс бидний ажлыг хялбарчлах ч хүнийг тэр чигт нь орлож чадахгүй нь мэдээж. Харин илүү гарсан цаг хугацаагаа та өөр чухал зүйлд болон бусад ажил үүргээ бүрэн гүйцэд биелүүлэхэд зарцуулаарай. Хэрвээ хүүхэд чинь мэргэжлээ сонгох цаг хэдийнэ болсон бол үргэлж эрэлт хэрэгцээтэй байх салбаруудыг судлаад үзэхэд гэмгүй. Үүнд: Эмч, сэтгэл судлаач, мөрдөн байцаагч, орчуулагч, боловсрол олгогч зэргээс гадна бүтээн байгуулалттай холбоотой мэргэжлүүд багтана. Мөн хөгжиж буй салбаруудыг бүү мартаарай. Үүнд: IT технологи, зохион бүтээгч, инженер, биотехнологи, шинэ материал болон энергийн үүсвэрийн хөгжил, одон орон, сансар судлалын салбар зэрэг багтах юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()