Хамгийн нууцлаг тив болох Антарктид таны төсөөлж байснаас тэс өөр

2018-02-02, 19:46
11,854

Антарктид тив бол дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах, мөсөн далайгаар хүрээлэгдсэн тив билээ. Нийт талбай нь 14.4 сая км.кв бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ Ази, Африк, Хойд Америк болон Өмнөд Америк тивүүдийн дараа ордог байна. Цаг агаарын хувьд маш хатуу ширүүн, хүйтэн нөхцөлтэй учраас байнгын оршин суугч амьдардаггүй ажээ. Зуны улиралд дунджаар -20 хэмтэй байдаг ба яг энэ үеэр л эрдэмтэн судлаачид ирж туршилт шинжилгээ хийдэг байна. Ингээд одоог хэр нь бүрэн судлагдаагүй байгаа тус нууцлаг тивийн талаарх таны мэдэхгүй 15 баримтыг хүргэе.

Хамгийн нууцлаг тив болох Антарктид таны төсөөлж байснаас тэс өөр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэрний тухайд

Тус тивийн нэр нь "хойд зүгийн эсрэг" буюу "Арктикийн эсрэг" гэсэн утгатай грек үгнээс гаралтай хэмээн  Аристотель "Цаг уурын станц" номондоо тэмдэглэн үлдээсэн байдаг. Хамгийн анх 1820 онд ОХУ-ын тэнгисийн цэргийн анхны экспедицийн гишүүд болох Таддус Беллингхаузен, Михаил Лазарев нар Антарктид тивийг нээсэн түүхтэй.

Нэрний тухайд

2 "Антарктидын гэрээ"

Антарктидын олон улсын гэрээ гэдэг нь 14 зүйлтэй баримт бичиг бий.  Анх 1959 онд гэрээг байгуулахад 12 орон нэгдэж байжээ. Энэ нь тус тивийг зөвхөн энхийн, цөмийн зэвсгээс ангид, судалгааны зорилгоор ашиглахыг тунхагласан  анхны олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Тус гэрээгээр Антарктидыг зөвхөн энхийн зорилгоор ашиглах бөгөөд цэргийн шинжтэй аливаа арга хэмжээ явуулах, Мөн Антарктидад цөмийн аливаа туршилт хийх болон цацраг идэвхт материалын хаягдал хаяхыг хориглосон байдаг. Түүнчлэн шинжлэх ухааны салбарын олон улсын хамтын ажиллагааг дэмжих хүрээнд Антарктидад хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнг солилцох, харилцан чөлөөтэй ашиглах боломжийг уг гэрээгээр зохицуулж өгчээ. Гэрээнд нэгдсэнээр өөрийн орны ажиглагчийг Антарктид руу илгээж, Антарктид судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Одоогоор Антарктид тивд 29 орны 64 бааз байдгаас 16 бааз нь зөвхөн зуны улиралд, 38 бааз нь жилийн турш ажиллаж байна. Эдгээр баазуудад зуны оргил vед 4000 гаруй, өвлийн улиралд 1000 орчим хvн ажиллаж амьдардаг гээд бод доо. Гайхалтай байгаа биз.

"Антарктидын гэрээ"

3 Хүн бүхэнд нээлттэй

Антарктидад байнгын оршин суугч гэж байдаггүй. Тэнд зөвхөн эрдэмтэд, судлаачид эрдэм шинжилгээний станцуудад амьдардаг ба энд ирж үзэхийг хүссэн жуулчдад үргэлж нээлттэй байдаг ажээ.

Хүн бүхэнд нээлттэй

4 Өөрийн гэсэн бүхий л хаягтай

Антарктидад бусад орны адил өөрийн гэсэн ".aq ".as" гэсэн домэйн нэр бий. Жишээ нь: Монгол - .mn, Орос - .ru

Өөрийн гэсэн бүхий л хаягтай

5 Хэзээ үүссэн бэ?

Антарктид бол дэлхийн хамгийн хуурай тив билээ. Жилд дунджаар 6 см хур тунадас ордог ба тус газар нутаг нь 2 сая жилийн тэртээ үүсэн бий болсон гэдэг.

Хэзээ үүссэн бэ?

6 Хамгийн өндөр цэг нь 4.892 метрээр тогтоогдсон

Тус тив нь дунджаар далайн түвшнээс дээш 2000 метрийн зайд оршдог ба хамгийн өндөр цэг нь 4.892 метрт орших Моунт Винсон (Mount Vinson) юм.

Хамгийн өндөр цэг нь 4.892 метрээр тогтоогдсон

7 Энд ч бас дулаардаг.

Антарктид тивд дэлхийн бөмбөрцгийн хамгийн хамгийнаараа тасархай олон үзүүлэлт бий. Үүнийг товчхоноор илэрхийлбэл хамгийн хүйтэн үе нь 2013 онд эрдэмтдийн тогтоосноор -93.2℃ хүртэл хүйтэрсэн аж. Мөн хамгийн дулаан үедээ -20 ℃ хүрдэг байна.

Энд ч бас дулаардаг.

8 Цэнгэг усны нөөц

Тивийн мөсөн бүрхэвч нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 80 орчим хувийг эзэлдэг байна. Хэрвээ дэлхийн дулаарал болж бүх мөсөн бүрхүүл хайлвал далайн түвшин 60 орчим метрээр дээшлэх ажээ. Антарктид бол байгалийн баялагийн асар их нөөцтэй тив. Хоёр жилийн өмнө алмазны агууламж маш өндөртэй чулуу эндээс олдсон. Энэ нь зузаан цас, мөсөөр хучигдсан тус тивээс илэрсэн хамгийн анхны үнэт эрдэс гэж эрдэмтэд мэдээлж байв.

Цэнгэг усны нөөц

9 Цагаан баавгай энд амьдардаггүй

Үнэн хэрэгтээ бидний итгэдгээр цагаан баавгай энд амьдардаггүй ба тэдний хувьд температур хэтэрхий бага бөгөөд идэш тэжээлээ олж чаддаггүйд хүрдэг ажээ. Цагаан баавгай нь Арктик болон Канадад амьдардаг байна. Антарктидын амьтны төлөөлөгчид дундаас бид далайн хавын талаар сайн мэднэ. Энэ амьтны эр нь эмээсээ биеэрээ бараг хоёр дахин том ба 2 м гаруй урт, 200 кг хүртэл жин татдаг гэнэ.  

Цагаан баавгай энд амьдардаггүй

10 Тоглолт зохион байгуулагдаж байсан

2013 онд Металлика (Metallica) хамтлаг Антарктидад "Freeze `Em All" тоглолтоо хийснээр дэлхийн цорын ганц хамтлагаар өнөөг хүртэл нэрлэгдээд байна. 

Тоглолт зохион байгуулагдаж байсан

11 Идэвхтэй галт уул одоог хэр нь бий

Антарктидад 3.794 метрийн өндөрт орших Эрэбус (Erebus) галт уул нь өнөөр хэр нь унтраагүйгээр барахгүй утаа савсуулсаар байдаг.

Идэвхтэй галт уул одоог хэр нь бий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()