Илүү их мөнгөтэй болохыг хүсэж байвал дараах зүйлсийг хийхээс татгалзах хэрэгтэй!

Бернард Шоу хэлэхдээ: "Дэлхий дээр ажил хийхгүй мөнгө олохыг хүсэгчдээс гадна, их ажиллаж байгаа хэрнээ баяжих сонирхолгүй өөрийн хөдөлмөрийг үнэлдэггүй хүн бий" гэжээ. Та хөлсөө урсган ажиллаж байгаа хэдий ч цалин тань нэмэгдэхгүй л байна уу? Тэгвэл үүний учрыг олоход бид танд тусалъя.

Илүү их мөнгөтэй болохыг хүсэж байвал дараах зүйлсийг хийхээс татгалзах хэрэгтэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийнхөө мэргэжлийн чадварыг үнэлдэггүй

Барбара Стэнни (Barbara Stanny)-ийн зохиол болох "Secrets of Six-Figure Women" номонд бага орлоготой эмэгтэйчүүдийг хооронд нь нэг зүйл холбодог гэжээ. Тэд өөрсдийн мэргэжлийн ур чадварт итгэдэггүй учир бага цалинтай ажлыг хийхээр зөвшөөрдөг. Ихэнхи хүмүүс үүрэг хариуцлагаас маш их айдаг.

  • Заримдаа эрчүүдээс туршлага судлах хэрэгтэй. Учир нь тэд өөрсдийнхөө мэргэжлийн чадварыг байгаагаасаа илүү ихээр үнэлдэг. Тиймээс эрчүүд амжилтанд хүрэх нь элбэг байдаг бололтой.

Өөрийнхөө мэргэжлийн чадварыг үнэлдэггүй

2 Үнэ төлбөргүй ажиллах

Зохиолч Эми Морин (Amy Morin)-ы бүтээл болох "13 Things Mentally Strong People Don’t Do" хэмээх номонд "баярлалаа" гэсэн үгний төлөө ажиллах нь таны ур чадварт огтхон ч сайнаар нөлөөлөхгүй гэжээ. Учир нь та үнэгүй хөдөлмөрөөрөө тухайн байгууллагад орлого оруулж байгаа. Ямар ч ажил хийсэн төлбөр авах хэрэгтэй бөгөөд онцгой нөхцөлд үнэгүй ажиллаж болох юм.

  • Үнэгүй хийж буй ажил тань танд ямар нэгэн ашиг, орлого, мэргэжлийн хувьд туршлага авчирч байна уу гэдгийг өөрөөсөө асууж үзээрэй. Хэрвээ тийм бол хэсэг хугацаанд ажиллаж болох ч хэт урт хугацааг зарцуулах хэрэггүй.

Үнэ төлбөргүй ажиллах

3 Цалингаа нэмэх хүсэлт тавихаасаа айх

Эмэгтэй ажилчид удирдлагадаа цалин нэмэгдүүлэх хүсэлт тавихаасаа айдаг гэнэ. Учир нь тэд бусдын шүүмжлэлээс санаа нь их зовдог байна.  Хэрвээ таны ажил үүргийн тодорхойлолт нэмэгдсэн хэдий  ч таны цалин хэвээрээ байгаа бол та цалин нэмэх талаар яриа эхлүүлэхэд санаа зовох зүйлгүй юм.

  • Судалгаанаас харахад энэ төрлийн яриаг баасан гаригийн үдээс өмнө ярьсан нь илүү тохиромжтой гэнэ. Харин даваа гаригт, цайны цагаар, даргыгаа өглөөний кофегоо уухаас өмнө энэ талаар ярих хэрэггүй. Гэхдээ хүн бүрийн төлөвшил өөр гэдгийг мартаж болохгүй бөгөөд удирдлагаа бага зэрэг судлах хэрэгтэй.

Цалингаа нэмэх хүсэлт тавихаасаа айх

4 Цаг хугацаа бол мөнгө гэдгийг мартах

Мэдээлэл технологийн судлаач Питер Кохрейн (Peter Cochrane) хэлэхдээ: Хэдэн төгрөг хэмнэхийн тулд маш их цаг хугацааг зарцуулдаг хүн байхад, цаг хэмнэхийн тулд илүү их мөнгө зарцуулдаг хүн гэж бас бий гэжээ. Гэхдээ хоёрдугаар бүлгийн хүмүүс нь илүү бүтээлч байдаг гэнэ.

  • Хотын захаас та ямар нэгэн зүйл очиж авах хэрэгтэй байлаа гэж бодъё. Тухайн газар руу 1000 төгрөгний унаагаар 2 цаг явна. Харин дуудлагаар бол 5000 төгрөгөөр авчирж өгнө. Ингээд харахад эхний хувилбар илүү ашигтай байгаа мэт боловч хэрвээ та цагийн 10.000 төгрөгний ажил хийдэг бол мэдээж хоёрдугаар хувилбарыг сонгосон нь илүү үр дүнтэй болов уу.

Цаг хугацаа бол мөнгө гэдгийг мартах

5 Ажил дээрээ илүү цаг суух

Ажил дээрээ илүү цаг суух нь маш олон шалтгаантай байдаг. Үүнд: өөрийнхөө цагийг зөв төлөвлөж чаддаггүй, өөрийгөө маш шаргуу ажилладаг гэдгийг батлах эсвэл таниас өөр хэн ч үүнийг хийж чадахгүй мэт сэтгэгдлийг бусдад төрүүлэх зорилготой. Харамсалтай нь энэ арга танд илүү их орлого олоход туслахгүй.

  • "Facebook"-ын ажилтан Шерил Сэндберг хэлэхдээ: "Хэрвээ би ажил дээрээ орой болтол суувал би өөрийгөө муу ээж, муу гэргий хэмээн зэмлэж төд удалгүй ажлаасаа гарах болов уу.  Харин ажил дээрээ бага зэрэг эрт ирээд тардаг цагтаа тарж, гэрээсээ интернэтээр холбогдож ажлаа хийх нь илүү дээр. Би одоог хүртэл энэ байдлаар ажилладаг" гэжээ.

Ажил дээрээ илүү цаг суух

6 Эргэн тойрноо ажиглахын оронд үргэлж урагш харах

Оффист ажилладаг ихэнхи хүмүүс тушаал ахихын тулд зөвхөн урагш хардаг. Нэг талаас энэ нь сайн хэдий ч нөгөө талаас таны хөгжилд муугаар  нөлөөлж, их хэмжээний орлого олоход саад болдог хэмээн "Audience Bloom" -ын үүсгэн байгуулагч Жейсон Демерс хэлжээ.

  • Таны үндсэн ажилтай огт хамааралгүй зүйлд анхаарал хандуулах нь илүү сонирхолтой. Нэгдүгээрт, энэ нь бидэнд нэмэлт орлого авчирч, хоёрдугаарт олон төрлийн авъяастай хүн тушаал ахихад илүү хялбар байх болно.

Эргэн тойрноо ажиглахын оронд үргэлж урагш харах

7 Чухал асуултыг өөрөөсөө асуухаа мартах

Та ажилдаа дуртай юу? Хэрвээ энэ ажил дээр таныг цалингүй ажил гэвэл та энэ ажлаа хийх үү? Хэрвээ үгүй бол өөрт сонирхолтой шинэ ажил хайгаад үзсэн нь дээр.

  • Энэ яагаад чухал гэж? Хэрвээ та ажилдаа дуртай бол таны бүтээлч чанар илүү нэмэгдэх болно. Харин захирал тань таныг ажилдаа сонирхолтой байгааг анзаарах бөгөөд албан тушаал ахихад илүү хялбар байх болно. Таны дургүй ажил танд орлого авчрахгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Чухал асуултыг өөрөөсөө асуухаа мартах

8 Мөнгийг өөрийн зорилго болгож ажиллах

Өөрийгөө хөгжүүлэхийн тулд мөнгийг гол зорилгоо болгох хэрэггүй.  Хэрвээ захирал тань зөвхөн цалин авахыг хүсэж буй ажилтан болон компанийхаа сайн сайхны төлөө ажиллаж буй хоёр хүнээс сонголт хийвэл хоёрдахийг нь сонгох болов уу. Мөнгө гэдэг бол зорилго биш харин ажиллах төхөөрөмж. Тиймээс мөнгөний төлөө мөнгө олох гэдэг бол утгагүй зүйл юм.

  • Таны хийж буй ажил танд үнэхээр сонирхолтой байх хэрэгтэй. Та ажлаа сонирхож, чин сэтгэлээсээ хийх юм бол дарга тань үүнийг үнэлэх бөгөөд тушаал дэвшихэд илүү дөхөм болно. Ингээд тушаал дэвшээд авсан цалингаа өөртөө зориулах хэрэгтэй бөгөөд таны амьдрал илүү сонирхолтой, бүтээлч байна.

Мөнгийг өөрийн зорилго болгож ажиллах

9 Тусын хариуг хүлээдэггүй

Зарим хүмүүсээс амьдрахад хангалттай хэмжээний орлого олж байна гэсэн үг сонсож л байсан байх. Энэ нь одоогийн байгаа амьдрал нь тэдэнд хангалттай санагдаж илүү сонирхолтой, ашигтай зүйл хийхийг эрмэлздэггүйд оршдог гэжээ.

  • Дэлхий үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд бүх зүйл нэг байран дээрээ зогсдоггүй. Хэдийгээр одоо хангалттай байгаа ч гэсэн тун удахгүй та Эйфелийн цамхаг дээр кофе уухыг хүсэх ч юм билүү. Энэ нь таныг урагш алхахад туслах болно.

Тусын хариуг хүлээдэггүй

10 Хувийн амьдралынхаа асуудлыг шийдэхээс зайлсхийж ажилдаа улайрах

Заримдаа бид хувийн амьдралдаа асуудалтай байгаа хэрнээ энэ асуудлаа шийдэхгүйгээр ажилдаа улайрдаг. Магадгүй энэ нь асуудлыг бага зэрэг мартагнахад таньд туслаж болох л юм. Хэдийгээр энэ нь богино хугацаанд таны асуудлыг шийдвэрлэж чадах ч урт хугацааны туршид бол гэр бүлийн асуудлыг  илүү хүндрүүлж, ажлын байранд ч тийм таатай нөөлөөлдөггүй байна. Толгойд ямар нэгэн асуудал эргэлдэж байх үед ажил хийнэ гэдэг тийм ч хялбар биш.  Судалгаанаас харахад аз жаргалтай хүмүүс илүү их орлого олдог болохыг батлажээ.

  • Ажлынхаа ард нуугдаж асуудлаас зугатах нь тийм  ч зөв шийдвэр биш. Юуны түрүүнд хувийн асуудлуудаа шийдэж, харин дараа нь амар амгалан ажлаа хийх нь зүйтэй.

Хувийн амьдралынхаа асуудлыг шийдэхээс зайлсхийж ажилдаа улайрах

11 Өөрийгөө анхаарахгүй байх

Харвардын эрүүл мэндийн сургууль болон Эксетерийн мэргэжилтэнүүдийн судалгаанаас харахад өндөр галбирлаг хүмүүс, намхан илүүдэл жинтэй хүмүүсээсээ илүү их орлого олдог болохыг батлажээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар өндөр туранхай хүмүүс өөртөө илүү итгэлтэй байдаг бөгөөд илүү нийгэмшсэн байдаг гэнэ.

  • Судалгааны үр дүнтэй танилцсан бол та яг одоо фитнесст бүртгүүлж, өөрийн хооллолтонд анхаарах хэрэгтэй болох нь ээ. Хэрвээ та тийм ч өндөр биш бол өсгийтэй гутал таны аврагч байх болно.

Өөрийгөө анхаарахгүй байх

12 Зөвхөн таниас хүлээж буй зүйлийг л хийх

Ричард Брэнсон (Richard Branson) хэлэхдээ: Аливаа нэг зүйлийг зүгээр л сайн хийх биш харин хүлээлтээс давуулан биелүүлэх хэрэгтэй гэжээ. Энэ нь амьдралын болон ажил мэргэжлийн бүхий л салбарт хэрэгтэй зүйл юм.

  • Өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахын тулд та хүлээлтээс илүү зүйлийг хийх хэрэгтэй. Санаачлагыг гартаа авч, сонирхолтой шинэ бүтээлч санаануудыг танилцуулж болно. Энэ нь санаандгүй хэрнээ таатай зүйл мэт санагдах бөгөөд тушаал ахиж, орлогоо нэмэгдүүлэхэд нэн тустай.

Зөвхөн таниас хүлээж буй зүйлийг л хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()