Ямар эрхтэн аз жаргалын гормон ялгаруулдаг вэ?

Хүний биеийн хамгийн чухал эрхтэн юу вэ гэж танаас асуувал та мэдээж тархи эсвэл зүрх гэж хэлэх болов уу? Харин зугаа цэнгэлд дуртай хүмүүс элэг эсвэл ходоод гэж хэлэх биз. Гэхдээ хэн ч бүдүүн гэдэс гэж хариулахгүй гэдэгт бат итгэлтэй байж болно. Гэтэл үнэндээ бүдүүн гэдэс нь биднийг өвчнөөс хамгаалж, биеийн дулааныг зохицуулж, амин дэм болон энергиэр хангаж, аз жаргалтай байхад хүртэл нөлөөлдөг гэнэ шүү. 

Ямар эрхтэн аз жаргалын гормон ялгаруулдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүдүүн гэдсэнд маш олон микроэлемент байдаг

Бүдүүн гэдсэнд 39 триллион микроэлемэнт оршдог гэнэ. Энэ нь хүний  биеийн эсэнд байх микроэлементээс 1.3 дахин их юм. Бүдүүн гэдэсний ихэнх элементийг 300-500 орчим төрлийн бактери эзэлдэг аж. Үүнд: бифидобактери, пропион хүчил бактери, лактобактери зэрэг нь мэт багтана. Ходоодонд маш бага хэмжээтэй байдаг ч бүдүүн гэдсэнд их бий.

Бүдүүн гэдсэнд маш олон микроэлемент байдаг

2 Бүдүүн гэдэс биднийг өвчнөөс хамгаалдаг

Хүний биеийн дархлааг хариуцдаг элементүүдийн 80 хувь нь бүдүүн гэдэсний салстлаг орчинд амьдардаг. Тэд бактерийг таны цусанд орохоос хамгаалдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд иммуноглобулин А (IgA) ялгаруулдаг аж. Иммуноглобулин А (IgA) нь дархлаанд сайнаар нөлөөлдөг.

Дархлаагаа дэмжихийн тулд хүнсний эслэг ихтэй бүтээгдэхүүн, богино холбооны тосон хүчил буюу ацетат, пропионат, бутират гэх мэт бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Эдгээр нь бүдүүн гэдэсний салстлаг бүрхүүлийг хамгаалж, идэвхтэй байлгадаг гэнэ.

Бүдүүн гэдэс биднийг өвчнөөс хамгаалдаг

3 Хорт хавдар үүсгэх магадлалтай бодисыг дарангуйлах

Махыг боловсруулах үед азот агуулсан бодис ялгардаг бөгөөд хиамыг сайхан өнгөтэй болгохын тулд натрийн эсвэл калийн нитрит нэмдэг.  Эдгээрийг боловсруулах үед хавдар үүсгэгч бодис ялгардаг байна. Харин бүдүүн гэдэсний салстлаг нь энэхүү хорт бодисыг дарангуйлж таны биед нэвтрэхээс хамгаална.

Хорт хавдар үүсгэх магадлалтай бодисыг дарангуйлах

4 Антибиотик мэт бодисыг ялгаруулна

Бүдүүн гэдэсний бактери нь өвчнийг тархаахгүй байх зориулалттай  антибиотик мэт бодисыг ялгаруулдаг. Тухайлбал, бифидобактери, лактобактери болон бусад бактери нь ус төрөгчийн исэл, сүүний, уксусын хүчил ялгаруулдаг байна. Энэ нь суулгалт гэх мэт өвчнийг үүсэхээс хамгаалдаг. Тиймээс бүдүүн гэдэс хямрах үед дархлаа мууддаг аж.

Антибиотик мэт бодисыг ялгаруулна

5 Нарийн гэдэс - Теннисний талбай

Нарийн гэдэсний урт нь долоон метр, өргөн нь 2.5 см диаметртэй байдаг гэнэ.  Энэхүү талбай тэр чигтээ маш олон нугалаатай бөгөөд энэ нугалаа нь эрүүл мэндэд шаардлагатай элементүүдийг өөртөө шингээж авахыг хичээдэг байна. Харин нугалаануудыг нь тэнийлгэх юм бол 250 кв.м талбайтай болдог аж.

Нарийн гэдэс - Теннисний талбай

6 Бүдүүн гэдэс бидний биеийн дулааныг зохицуулдаг

Микрофлор нь нарийн гэдсэнд боловсруулах боломжгүй хоолны үлдэгдлээр хооллодог. Үүний үр дүнд их хэмжээний дулааны энерги ялгардаг бөгөөд энэ нь цустай хамт бидний биеэр тархдаг байна.  Хүн өлссөн үедээ даардаг нь ийм учиртай.

Бүдүүн гэдэс бидний биеийн дулааныг зохицуулдаг

7 Фолийн хүчил болон амин дэмүүдийг ялгаруулна

Зарим амин дэмүүд бүдүүн гэдсэнд боловсорч ялгардаг. Үүнд:

  • К2- цус өтгөрөлтөөс хамаарна.
  • В12- мэдрэлийн системийн үйл ажиллагаа болон бодисын солилцоонд нөлөөлнө.
  • В3-Зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, даралтыг хэвийн болгож, хорт бодисыг гадагшлуулна.
  • В9, фолийн хүчил – Биеийн дархлааг сайжруулдаг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд маш их хэрэгтэй. Учир нь ургийн мэдрэлийн системийг хөгжүүлэхэд тусална.

Фолийн хүчил болон амин дэмүүдийг ялгаруулна

8 Бүдүүн гэдэсний орчин “Аз жаргалын даавар” ялгаруулдаг

Бүдүүн гэдэсний орчин нь бидний сэтгэл хөдлөл, оюун ухаанд нөлөөлдөг учир түүнийг хоёр дахь тархи хэмээн нэрлэжээ. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад бүдүүн гэдэсний эрүүл орчин нь “Ой тогтоолт муудах, альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, аутизмын шинж тэмдгийг бууруулдаг” гэнэ. Хэрвээ таны бүдүүн гэдэсний орчин эрүүл байвал “аз жаргалын даавар” ялгардаг аж.

 Харин бүдүүн гэдэсний үйл ажиллагаа муудвал бидний эрүүл мэнд тэр чигтээ муудна. Амин дэм биед муу шингэж, арьс өнгөө алдаж, ханиад хүрч, сэтгэл санааны байдал таагүй болдог. Бүдүүн гэдэсний орчин муудах шалтгаан нь эслэгийн дутагдал, хөдөлгөөний дутагдал, стресс, хэт их ядарснаас болдог. 

Бүдүүн гэдэсний орчин “Аз жаргалын даавар” ялгаруулдаг

Гэхдээ сүүлийн үед буруу хооллох, стресс зэрэг нь энгийн асуудал болсон учир сэтгэл санаа хямрах нэг шалтгаан нь бүдүүн гэдэс хямарснаас үүдэлтэй юм. Дэлхийн хүн амын таван хүн тутмын нэг нь энэ төрлийн өвчнөөр шаналдаг.

Энэхүү чухал эрхтэнээ хайрлах эсэх нь таны хэрэг. Хэрвээ хайрлаж чадвал та аз жаргалын дааврыг хангалттай хэмжээгээр мэдрэх болно гэдгийг битгий мартаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()