Аргентины сурвалжлагч бүсгүйн итгэмээргүй үйлдэл

Өөрийнхөө бүх зүйлд сэтгэл хангалуун байдаг эмэгтэй энэ хорвоод үгүй бололтой. Бараан өнгийн үстэй хүнд эсрэгээрээ шар өнгийн үс таалагддаг байхад буржгар үстэй эмэгтэйчүүдэд шулуун үс таалагдах жишээтэй. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь хөхөө томруулах гэсэн хүсэл ихэнх эмэгтэйд байдаг бол эсрэгээрээ зарим нь том хөх төвөгтэй санагддагаас жижгэрүүлэхээр мэс заслын эмчийг зорьдог гэнэ. Тийм эмэгтэйчүүдийн нэг бол Аргентины сэтгүүлч Нати Жота (Nati Jota) юм.

Аргентины сурвалжлагч бүсгүйн итгэмээргүй үйлдэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрбээр спортын сурвалжлагч хийдэг бөгөөд өдгөө 21 настай. Нати Жота хүүхэд байхаасаа сурвалжлагч болохыг мөрөөддөг байжээ. Тэрбээр санасандаа хүрч чадсандаа сэтгэл хангалуун байсан ч нэгэн асуудалтай тулгарчээ. 

Учир нь үзэгчид түүний сурвалжилж байгаа зүйлийг бус хөхөнд нь илүү анхаарал хандуулах болсон байна. 

Жота "Хүмүүстэй ярьж байхад хүртэл миний нүд рүү биш цээж рүү харах болсон учраас хөхөө жижгэрүүлэхээр шийдсэн" гэж нэгэн ярилцлагынхаа үеэр хэлжээ. 

Үнэхээр ч тэрбээр хүмүүсийг гадаад үзэмжээрээ бус ур чадвараараа татахыг илүүд үздэг нэгэн ажээ. 

Дээрээс нь хэтэрхий том хэмжээтэй хөх нь нуруунд нь хэт ачаалал өгөх болсон учраас эмч нар ч түүнд хөхнийхөө хэмжээг багасгахыг зөвлөсөн байна. 

Ингээд тэрээр саяхан хөх жижгэрүүлэх хагалгаанд орсон бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байгаа аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()