Хуучин утсаа юунд ашиглаж болох вэ?

2018-12-09, 13:11
5,706

Шинэ утас худалдан авах болгонд хуучин утсаа яах билээ гэсэн асуулт урган гарч ирдэг. Энэ үед ихэнх хүн зарах, сэлбэг болгохоор буцааж өгөх, эсвэл хэрэгтэй байгаа хэн нэгэнд өгөхөөр шийддэг шүү дээ. Гэхдээ эдгээрийн оронд хуучин утсаа өөртөө үлдээгээд өөр зорилгоор ашиглан хэмнэлт хийх боломж олон байдаг ажээ. Ингээд та бүхэнд халаагаа өгч буй утсыг хэрэгтэй хэвээр нь байлгах сонирхолтой аргуудыг танилцуулж байна. 

Хуучин утсаа юунд ашиглаж болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хяналтын камер

Муур эсвэл нохой чинь таныг гэртээ эзгүй байх үед юу хийдгийг мэдмээр байвал хуучин утсаа ашиглаарай. Жирийн тогтоогч суурь, интернет холболттой байхад та хяналтын камерт их мөнгө зарцуулах шаардлагагүй. 

Утсаараа хянахад та "Presence" гэх мэт зориулалтын аппликэйшн суулгах, эсвэл "Skype"-ийг автоматаар видео дуудлага хийх горимд нь тохируулан ашиглаж болно.

Хяналтын камер

2 Хүүхэд хянагч

Хуучин утас, интернет холболт, "Dormi" гэх мэт зориулалтын аппликэйшний тусламжтайгаар та хүүхдээ гэрт ганцаар нь үлдээхдээ санаа зовохгүй байх боломжтой ажээ. 

"Play Store", "App store"-оос татаж авах боломжтой "Dormi" нь  хяналтын камерын үүргийг гүйцэтгээд зогсохгүй хүүхэд чимээ гаргасан үед дохио өгдөг ажээ.

Хүүхэд хянагч

3 Хүүхдэд зориулсан цахим ном уншигч

Цахим ном уншдаг олон аппуудаас нэгийг нь хуучин утсан дээрээ суулгаад хүүхдийн насанд нь тохирсон номуудыг оруулж өгөөрэй. Хүүхэд эцэг эхийнхээ үйлдлийг дуурайдаг учраас номыг ингэж унших сонирхолтой санагдах нь дамжиггүй.

Хүүхдэд зориулсан цахим ном уншигч

4 Хөгжим тоглуулагч

Хөгжмийн хорхойтон таны сонсдог дууны арвин цуглуулгууд шинэхэн утсанд тань багтахгүй, багтаамж хүрэлцэхгүй байх тохиолдол гарч болно. Энэ үед та хуучин утсаа зөвхөн дуугаар дүүргэж, нэг ёсондоо MP3 тоглуулагч болгон ашиглаж болно.

Хөгжим тоглуулагч

5 Дасгалын хэрэгсэл

Үнэтэй авсан шинэ утсаа гүйхдээ эсвэл фитнесст дасгал хийхдээ авч явах нь тийм ч сайхан санаа биш. Оронд нь хуучин утсан дээрээ дуу суулгаж, фитнессийн аппликэйшнүүдийг татаж аваад ашиглаарай.

Дасгалын хэрэгсэл

6 Машин дахь байршил тогтоогч хэрэгсэл

Утсан дээрээ "Play Store", "App Store"-д байх газрын зургийн, GPS-ийн олон аппликэйшнүүдээс нэгийг нь суулгаад машин дотроо суурилуулан ашиглаж болно. Үүний тусламжтай машиныхаа байршлыг тогтоох боломжтой болсноор танд хулгайн эрсдэлээс сэргийлэх гэх мэт олон ашиг тус гарна.

Машин дахь байршил тогтоогч хэрэгсэл

7 WiFi сүлжээ өсгөгч

Гэрийн тань зарим хэсэгт WiFi сигнал хангалттай ирэхгүй байгаа юм шиг санагдвал та хуучин утсаараа асуудлыг шийдэж болно. Үүний тулд та утсан дээрээ "fqrouter" гэх мэт "wifi router"-ийн үүрэг гүйцэтгэдэг аппликэйшнүүдээс суулгаж ашиглаарай.

WiFi сүлжээ өсгөгч

8 Нэмэлт дэлгэц

Ажлынхаа компьютерын дэлгэцийг илүү цэгцтэй, зайг нь илүү бүтээмжтэй ашиглая гэвэл хуучин утас тань хэрэг болно. Зориулалтын програмын тусламжтайгаар утсыг нэмэлт дэлгэц болгон холбоод мэдэгдэл, зурвас гэх мэтийг гаргах зорилгоор ашиглаж болно.

Нэмэлт дэлгэц

9 Зөөврийн цэнэглэгч

Хуучин утсаа ашиглаж шинэ утсаа цэнэглэе гэвэл танд юуны түрүүнд "USB OTG Checker" гэдэг аппликэйшн хэрэг болно. Мөн та хоёр утсыг холбох боломжтой "USB OTG" буюу доорх зурган дээрх шиг залгуурыг ашиглаарай.

Зөөврийн цэнэглэгч

10 Яаралтай үед ашиглах утас

Ямар ч үед хуучин ч гэсэн асуудалгүй ажилладаг нэг утас өөртөө ойрхон байлгаж байх нь зүйтэй. Одоо барьж байгаа утас тань эвдэрлээ гэхэд асуудлыг шийдвэрлэх хүртэл хадгалсан утас тань хэрэг болох болно шүү дээ.

Яаралтай үед ашиглах утас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()