Бид яагаад өөр хоорондоо ялгаатай жин нэмдэг вэ?

Жин хасах олон арга байдаг ч бүгдээрээ илүүдэл жингээсээ салах гэсэн хүн бүрт таарна гэж байхгүй. Учир нь судлаачид хүний таргалалт 6 төрөл байдгийг тогтоосон бөгөөд тус бүрт өөр өөр арга хэрэглэн жингээ хасах ёстой байдаг ажээ. Бид тус 6 төрлийг турах зөвлөгөөний хамт хүргэж байна. 

Бид яагаад өөр хоорондоо ялгаатай жин нэмдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биеийн дээд хэсгийн таргалалт

Шалтгаан: Хүлээн авч буй илчлэгээ бүрэн шатааж чадаагүй тохиолдолд биеийн дээд хэсгээр таргална.

Турах арга: Өдөрт дор хаяж 30 минут аэробекийн дасгал хийж илчлэг ихтэй хоол идэхгүй байх хэрэгтэй.

Биеийн дээд хэсгийн таргалалт

2 Бэлхүүсээр таргалах

Шалтгаан: Стресс болон ядаргаанд орох үед хүн бэлхүүсээрээ таргалж эхэлдэг. 

Турах арга: Аль болох тайван байх хэрэгтэй. Ногоон цай нь хүнийг тайвшруулаад зогсохгүй илүүдэл өөхийг шатаадаг учраас түлхүү уугаарай. 

Бэлхүүсээр таргалах

3 Биеийн доод хэсгээр таргалах

Шалтгаан: Цардуул өндөртэй хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэснээр хүний биеийн доод хэсэг таргалдаг. 

Турах арга: 

  • Цардуул багатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх.
  • Мөн өдөрт дор хаяж 30 минут гүйнэ

Биеийн доод хэсгээр таргалах

4 Гэдсээр таргалах

Шалтгаан: Та спиртийн төрлийн зүйл их уудаг юм байна. Учир нь спиртийн төрлийн бүтээгдэхүүн, ялангуяа пиво илчлэг өндөртэй бөгөөд удаан шингэдэг юм. 

Турах арга: 

  • Архины хэрэглээгээ багасгах
  • Ойр ойрхон бага хэмжээгээр юм идсэнээр таны хоол боловсруулах эрхтний ажиллагаа сэргэж гэдэс тань агшина

Гэдсээр таргалах

5 Хөлөөр таргалах

Шалтгаан: Хөдөлгөөн дутагдах үед хүн хөлөөрөө таргалж эхэлдэг.

Турах арга: 

  • Давстай зүйл хэрэглэхээс татгалз
  • Өдөрт дор хаяж 30 минут гүйх хэрэгтэй

Хөлөөр таргалах

6 Бие жигдхэн таргалах

Шалтгаан: Өөх жигд тархсан энэ хэлбэрийн биетэй хүмүүсийн хоол боловсруулах тогтолцоо тань тааруу юм байна. Хэрвээ та эрүүл хэв маягаар амьдарч эхлэхгүй бол тун удахгүй бусад хүмүүсийн адил ямар нэг өвчин эмгэг тусах болно. 

Турах арга: 

  • Аль болох илчлэг багатай, эрүүл хоол идэх
  • Сайн унтаж амрах

Бие жигдхэн таргалах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()