Улс орнуудын хачирхалтай бөгөөд гүн утга санаа бүхий сүлд тэмдгүүд

Улс орны ёс уламжлал, түүх, зан заншлыг илэрхийлэх сүлд тэмдэг томоохон улсуудад төдийгүй жижиг хотуудад ч бий. Уг сүлд тэмдгүүд олон мянган жилийн өмнө үүссэн ч одоог хүртэл огт өөрчлөгдөөгүй байгаа нь тэдний сонирхолтой түүхтэй холбоотой биз ээ. Хэдийгээр хачирхалтай харагдах хэдий ч асар их зүйлийг өгүүлдэг орон орны сүлд тэмдгүүдтэй танилцацгаая.  

Улс орнуудын хачирхалтай бөгөөд гүн утга санаа бүхий сүлд тэмдгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Унгар, Ваш

Унгарын Ваш хотын сүлд дээр дээр тах зуусан тэмээн хяруул бий. Энэхүү шувуу олон орны туг, далбаа дээр байдаг. Дундад зууны үед тэмээн хяруул шувууг төмөр, хадаас, сумны үзүүр гэх мэт бүх зүйлийг боловсруулж чаддаг үздэг байжээ. Тиймээс ч тэмээн хяруул шувууг бараг л төмөр боловсруулагч хэмээн ойлгодог байжээ. Ихэнхдээ төмрийн олборлолт хийдэг хотуудын бэлгэ тэмдэг нь тэмээн хяруул шувуу байсан юм.

Унгар, Ваш

2 Ирланд, Лондондерри

Лондондерри хотын сүлдийг  XVII зуунд баталжээ. Сүлдийн голд байрлах бодолд автсан араг яс нь бодит хүнийг илэрхийлдэг. Энэ бол Англи-Ирландын магнат Лиат де Бург юм. Түүний түүх маш эмгэнэлтэй бөгөөд төрсөн ах нь Лиатыг шоронд хорьж, тэрбээр өлбөрч үхсэн юм. Латинаар бичсэнийг орчуулбал  "Амьдрал, үнэн, ялалт" гэсэн утгатай.

Ирланд, Лондондерри

3 Итали, Сицил

Сицилийн албан ёсны сүлд нь "Трискелион" юм. Үүнийг МЭӨ VIII зууны үед эртний Грекүүд тус арал 3 өндөр оргилтой болохыг анзаарч зохиосон юм. Тэр оройг гурван хөлөөр илтгэдэг. Өмнө нь Медузагийн үсний оронд могойг оруулж байсан гэдэг. Харин одоо могойн оронд шаргал үр тариа мэт үсийг оруулсан бөгөөд энэ нь уг арлын үржил шимтэй хөрсийг илэрхийлж байгаа юм.

Итали, Сицил

4 Орос, Их Устюг

Их Устюг болон Орос өвлийн өвгөний өлгий нутаг бөгөөд сүлд нь ч үүнийг илэрхийлнэ. Энэхүү бэлгэ тэмдгийг Екатерина II хатан хаан баталсан байна.

Уг бэлгэ тэмдэг нь ашигтай байршлыг илэрхийлэх бөгөөд хоёр ваар нь Юг болон Сухона голыг илэрхийлнэ. Харин эрэг дээр Агуу Устюг сууж байгаа юм. Харин эрэгтэй нь Нептун бурхан аж. Эртний Грекийн домогт Нептун нь гол  усны бурхан байжээ. 

Орос, Их Устюг

5 Польш, Проховице

Проховице бол Польшийн 4000 орчим хүн амтай жижигхэн хот юм. Энэ хотод жуулчид төдийлөн их очдоггүй ч энэхүү сүлдний тайлбарыг мэддэг загасчлах дуртай хүмүүс энэ хотоор заавал зочилдог. Загасны сүүлтэй өвөрмөц туулай нь Проховице  хотыг загас ан агнуураар алдартай илэрхийлж байгаа аж. 

Польш, Проховице

6 Орос, Чернышевын дүүрэг

Энэхүү бэлгэ тэмдгийг уншихад маш амархан. Учир нь энэ газраас үлэг гүрвэлийн яс ихээр олддог. 2010 онд эрдэмтэд хэний ч мэдэхгүй хачирхалтай төрлийн үлэг гүрвэлийн ясыг олжээ. Сүлдэн дээр хайрс биш харин үс байгаа бололтой. Харин үлэг гүрвэлийн дээр байгаа холбоостой гурван цагаан зураас нь голыг илэрхийлдэг гэнэ. 

Орос, Чернышевын дүүрэг

7 Испани, Муреро

Энэхүү сүлдэн дээрх дүрс нь  палеозойн эрин үед амьдарч байсан үет хөлтөн амьтан юм. Мурерод хамгийн анх трилобит үет  хөлтийг олж байсан бөгөөд тэрхүү амьтны олдворууд ихээр олдож байжээ. Тиймээс Муреро хотын бэлгэ тэмдэг нь трилобит болсон байна.

Испани, Муреро

8 Франц, Ним

Францын Ним хотын сүлд нь эртний Ром улсаас гаралтай. Дал модонд уясан матар нь эртний Египетийг эзэлж байсныг илэрхийлнэ. Энэ зургийг зоосон дээр хэвлэдэг байсан ч дундад зууны үед мартагджээ. Ним-ийн хаан матартай зоосыг олж төрийн бэлгэ тэмдэг болгохоос өмнө хэсэг хугацаанд өөр олон бэлгэ тэмдэгтэй байсан гэдэг.

Франц, Ним

9 Финлянд, Лапланд

Лапландийн сүлдийг хэд хэдэн хувилбараар тайлбарладаг. Магадгүй энэ нь Лапландын уугуул иргэн байж болох юм. Дундад зууны үеийн хойд европын бэлгэ тэмдэгт ихэвчлэн зэрлэг омгийнхныг дүрсэлдэг байжээ. Энэ төрлийн хүмүүсийг "Ойн хүмүүс" гэх нь ч бий.

Финлянд, Лапланд

10 Австри, Абфальтерсбах

Австрийн энэхүү сүлд нь хүн болон арсланг дүрсэлдэг. Хар арьстай хүнийг эртний Ромын удирдагч ариун Маврики гэж үздэг. Тэрбээр Эртний Египетийн нийслэлд амьдардаг байсан учир зураачид түүнийг хараар илэрхийлдэг байсан гэнэ. 

Австри, Абфальтерсбах

11 Норвеги, Лиллехаммер

Лиллехаммерын бэлгэ тэмдэг болсон цаначин нь энэ хотыг их цастай болохыг илтгэнэ. Үүнээс гадна дундад зууны үеийн дайчдыг илэрхийлэх бөгөөд Норвегичууд тэднийг "Хусан хөлт" хэмээн нэрлэдэг байсан. Зэргэлдээх хотын Тронхеймын хааны 2 настай хүүг дайчид аварсны дараа иргэд нь тэднийг хотынхоо бэлгэ болгожээ. "Хусан хөлт" хэмээн нэрлэх болсон шалтгаан нь тэд гутлаа хусаар үддэг байсан гэнэ. 

Норвеги, Лиллехаммер

12 Орос, Шуя

Хамгийн энгийн бас хачирхалтай бэлгэ тэмдэг болов уу. Харахад тоосго мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь тоосго бус харин саван юм. XVII зуунд Шуя-д анхны савангийн үйлдвэр байгуулагдсан бөгөөд 100 жилийн дараа хотынхоо бэлгэ тэмдэг болжээ. 

Орос, Шуя

13 Финлянд, Эно

Мод унагаагч ширүүн дүр төрхтэй минж нь энэ бяцхан хотын талаар бүхий л зүйлийг илтгэнэ. Нэгдүгээрт,  Эно нь гол усаар баялаг газар нутагтай. Хоёрдугаарт, минжний үүрч яваа сүх нь хотын иргэдийн аж ахуй эрхлэлтийг илэрхийлж байгаа бөгөөд ихэнхдээ ард иргэд нь мод бэлтгэдэг ажээ. Ажилчин амьтдыг үйлдвэрлэл эрхэлдэг хотынхоо бэлгэ тэмдэг болгож ашиглах нь элбэг байсан юм.

Финлянд, Эно

14 Польш, Новогродзец

Новогроздец хотын бэлгэ тэмдэг нь Дундад зууны үед хамааралтай. XV  зууны үед энэхүү хот Лордын гэр бүл Рохенбергт хамаарагдаж байсан. Хар хонийг Лордын цэргүүдийн  бамбай дээр дүрсэлдэг байжээ. Харин байшин нь хотыг илэрхийлж, ямаа болон бамбай нь хамгаалагдсан байдлыг илэрхийлдэг аж. 

Польш, Новогродзец

15 Франц, Сен-Жермен-ан-Ле

Парисаас холгүй орших бяцхан хот нь хаад ноёдын очиж алжаалаа тайлах дуртай газрын нэг байжээ. Тэд энэхүү газар цамхаг барьж байсан бөгөөд Сен-Жермен-ан-Ле хотод Людовик XIV төрсөн байна. Тиймээс бэлгэ тэмдэг нь хүүхдийн бүүвэйлэгч болжээ. Харин доор байгаа тоо нь Францын хааны төрсөн өдөр юм. 

Франц, Сен-Жермен-ан-Ле

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()