Дэлхийн III дайн гарвал хамгийн аюулгүй байх 10 улс

Маш олон нөхцөл байдлын улмаас дэлхийн зарим улс орнууд дайны ирмэг дээр байгаа билээ. Орос-Украин, Умард-Өмнөд Солонгос, Энэтхэг-Хятад гэх мэт улсуудын харилцаа хурцадмал байдалд байгааг хүн бүр л мэдэж байгаа. Гэхдээ хэн ч дайн тулааныг хүсдэггүй тул бүгд эх дэлхий минь энх тайван, амгалан байгаасай гэж хүсдэг. Учир нь төвийг сахисан, энхийг эрхэмлэсэн олон улс орон байдаг шүү дээ. Ингээд бид танд дэлхийн 3-р дайн гарвал хамгийн аюулгүй байх 10 улсыг танилцуулж байна. 

Дэлхийн III дайн гарвал хамгийн аюулгүй байх 10 улс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Тувалу улс (Tuvalu)

Энэ улс нь Номхон далайн өмнөд хэсэгт орших нэгэн арал дээр байдаг бөгөөд бусад орноос нэлээд тусгаарлагдан оршдог төвийг сахисан орон юм. Дэлхийд дайн гарлаа гэхэд маш цөөхөн хүн амтай, байгалийн баялаг бараг байхгүй энэ улсад бараг л хор нөлөө учрахгүй гэж хэлж болно. Энэ улсын ард иргэд тун биеэ даасан байдалтай байдаг. Учир нь ард иргэд нь хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж чаддаг гэнэ

Тувалу улс (Tuvalu)

9 Шинэ Зеланд Улс (New Zealand)

Бусад улсаас нэлээд алслагдмал байх энэ улсад урьд нь ямар ч дайн байлдаан, мөргөлдөөн гарч байгаагүй. Энэ орны найрсаг гадаад бодлого нь дэлхийн энх тайвны индексээр дөрөвт жагсахад нөлөөлжээ. Тувалу улсын адилаар тэд дотоодын хэрэгцээний бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг. Мөн үржил шимтэй хөрс, цэвэр устай зэрэг нь хүнсний аюулгүй байдал сайтайг харуулдаг. Дайн гарлаа гэхэд уулархаг тогтоцтой газар нутаг нь хамгаалалт болж өгөх аж.

Шинэ Зеланд Улс (New Zealand)

8 Швейцар Улс (Switzerland)

Энэ улс нь хэдийгээр дэлхийн дараачийн дайны үеэр нэлээд идэвхтэй байж мэдэх Герман, Франц, Итали зэрэг орнуудтай хиллэдэг ч маш өндөр уулс, төвийг сахисан байр суурь, банк санхүүгийн системийн өндөр хөгжил нь цөмийн дэлбэрэлтээс хамгаалагдаж чадах биет болон биет бус хаалтууд юм. Швейцар нь Европт гарч байсан томоохон дайнуудын үеэр хамгийн аюулгүй газар байж чадсан юм. Хэрэв тэнд цөмийн бөмбөг уналаа гэхэд ард иргэд нь нийт нутаг дэвсгэр дээрээ олон тооны бункер байгуулсан байдаг тул аюул багатай юм.

Швейцар Улс (Switzerland)

7 Бутаны Хаант Улс (Bhutan)

Бутаны Хаант Улс энэ жагсаалтад байгаа нь гайхмаар байж магадгүй. Учир нь Энэтхэг болон Хятад гэсэн дайсагнагч улсуудтай хиллэдэг юм. Гэхдээ энэ улсыг Гималайн уулс хүрээлдэг учир газар зүйн онцлогоороо сайн хамгаалалттай гэж хэлж болно. 1971 онд НҮБ-д элссэнээсээ хойш Бутан нь Швейцартай адилхан гадаад бодлого баримталдаг болсон бөгөөд АНУ-тай ч дипломат харилцаа тогтоогоогүй юм. Зөвхөн Энэтхэг болон Бангладешийн элчин сайдын яамд л байдаг.

Бутаны Хаант Улс (Bhutan)

6 Бүгд Найрамдах Чили Улс (Chile)

БНЧУ бол Өмнөд Америк дахь хамгийн хөгжингүй улсын нэг бөгөөд хүн амын хөгжил нь Латин Америкийнхаа бусад орнуудаас хамаагүй илүү юм. Баруун талд нь Андын нуруу оршдог тул энэ улс уруу нэвтэрч ороход хүндрэлтэй байдаг. Хүн ам цөөнтэй, үйлдвэржилт бага явагдсан, маш бага бохирдолтой, агаарын урсгал нь Антарктидаас ирдэг зэрэг давуу талууд нь хойд хагаст оршдог орнуудаас харьцангуй цэвэр байх боломжийг олгодог.

Бүгд Найрамдах Чили Улс (Chile)

5 Данийн Хаант Улс (Denmark)

Дани нь Европын холбоо, НАТО гэх холбоодод идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Европт дайн гарвал энэ улс түүний нөлөөнд маш их автах мэт боловч харьяанд нь байдаг Гринландын арлуудад нөлөөлөхгүй юм.

Данийн Хаант Улс (Denmark)

4 Бүгд Найрамдах Мальта Улс (Malta)

Мальта бол газар дундын тэнгис дэх арлын жижигхэн улс юм. Энэ нь ч бусад улсын түрэмгийллийг зогсоосон байдаг. Мальтагийн газар зүйн байрлал нь явганаар болон усан замаар довтлоход хүндрэлтэй байдлыг бий болгодог. Маш цөөн хүн амтай тул бусад улсууд цөмийн бөмбөгөө гарздахгүй байх сайн талтай шүү.

Бүгд Найрамдах Мальта Улс (Malta)

3 Ирланд Улс (Ireland)

Дэлхийд дайн болбол хамгийн гол оролцогчдын нэг байж болох Англитай хил залгаа оршдог энэ улс маш чөлөөт гадаад бодлоготой ба НАТО-гийн гишүүн бус орон билээ. Ирландын бодлого ёсоор хэрвээ тэд ямар нэгэн цэрэг дайны мөргөлдөөнд оролцохдоо засгийн газар, хууль тогтоох байгууллага болон НҮБ-аас зөвшөөрөл авах ёстой байдаг. Тус зальжин бодлого нь энэ улсыг төвийг сахисан орон болгож чаддаг.

Ирланд Улс (Ireland)

2 Бүгд Найрамдах Фижи Улс (Fiji)

Фижи бол Номхон далайн төвд байх арлын улс юм. Хүн ам цөөн бөгөөд энх тайвныг эрхэмлэсэн гадаад бодлоготой, байгалийн баялаг багатай зэрэг нь дайны үед давуу тал нь болж чадна.

Бүгд Найрамдах Фижи Улс (Fiji)

1 Бүгд Найрамдах Исланд Улс (Iceland)

Исланд нь маш тайван, төвийг сахисан улс бөгөөд дэлхийн энх тайвны индексээр 2019 онд 1-р байранд оржээ. Ямар ч улстай хиллэдэггүй, дэлхийн бусад улсуудаас нэлээд зайтай оршдог энэ улсын уулархаг газар нутгийн онцлог нь ард иргэдээ хамгаалах боломжийг олгодог.

Бүгд Найрамдах Исланд Улс (Iceland)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()