Хүн болгонд байдаг 7 супер хүч

Хэрвээ та сэтгэлийнхээ гүнд өөрийгөө маш их авьяастай гэж боддог бол түүндээ итгэх хэрэгтэй шүү. Эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаанаас харахад бид өөрсдийнхөө чадварыг дутуу үнэлж, ямар их хүч чадалтай гэдгээ мэддэггүй гэнэ. Ингээд бидэнд ямар төрлийн гоц чадварууд байдаг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.Та өөрийнхөө авьяас, чадварыг битгий дутуу үнэлээрэй.

Хүн болгонд байдаг 7 супер хүч
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийнхөө дуу хоолойгоор та сэтгэл санаанд нөлөөлж чадна

Францын "CNRS"-ын эрдэмтэд хүнд өөрийнх нь дуу хоолой хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохоор шийджээ. Тэд судалгаанд оролцогчдоор Харуки Мураками зохиолыг уншуулж бичлэг хийсэн бөгөөд дараа нь тусгай программын тусламжтайгаар бичигдсэн дуу хоолойнд нь аз жаргалтай, гунигтай, айдастай гэх мэт эффектүүдийг нэмж оруулан сонсгоход цөөхөн хүн л дуу хоолой нь өөрчлөгдсөн болохыг анзаарчээ. Тэднээс ямар мэдрэмж төрж байсан талаар асуухад тухайн дуу хоолойны өөрчлөгдсөн хэсгийн мэдрэмжийг мэдэрч, сэтгэл хөдлөлд автаж байсан гэжээ.

Үүнээс харахад бид бусдын дуу хоолойг мэдэрдгийн адилаар өөрийнхөө дуу хоолойг мэдэрч, сэтгэл хөтлөлд автдаг болох нь тогтоогджээ. Магадгүй ирээдүйд энэхүү нээлтийг сэтгэцийн өвчнийг эмчлэхэд ашиглаж ч болох юм. Ямартай ч бид өөрсдийн дуу хоолойгоороо сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг байх нь.

Өөрийнхөө дуу хоолойгоор та сэтгэл санаанд нөлөөлж чадна

2 Бодох төдийд л илүү хүчтэй болно

Огайо мужийн их сургуулийн профессор Брайан Кларк (Brian Clark) мэдрэлийн систем болон булчингийн хүч хоорондоо холбоотой болохыг тогтоожээ. Судалгаанд оролцогчдын бугуйнд 4 долоо хоногийн турш хяналтын бугуйвч зүүлгэсэн бөгөөд нэг хэсэгт нь долоо хоногийн 5 өдөр, өдөрт 11 минутаар булчингийн дасгал хийж байгаа мэтээр төсөөлөн бодох даалгавар өгчээ. Харин үлдсэн хэсэг нь хэвийн амьдралаараа амьдарч байсан юм. Туршилтын дараа хяналтын бугуйвчийг авч шалгаж үзэхэд булчингийн дасгал хийж байна гэж бодож байсан хүмүүсийн булчин энгийн хүмүүсээс 2 дахин их хүчтэй байжээ.

Бодох төдийд л илүү хүчтэй болно

3 Төсөөлөөгүй байгаа зүйлээ хардаг

Хүний нүд өнгө болон гэрлийг ялгахаас гадна гэрлийн долгионы өөрчлөлтийг ч ялгаж харж чаддаг. Гэвч энэ талаараа огтхон ч мэддэггүй. Энэхүү чадвар нь тэнгэр рүү харах, компьютерын дэлгэц рүү ширтэх, ус эсвэл шилэн зүйл рүү харахад ашиглагддаг гэнэ. Гэрлэн долгион нэг тал руу чиглэж эхлэхдээ нүдэнд харагдахуйц болдог бөгөөд үүнийг "Хайдингерын сойз" гэж нэрлэнэ.

Та компьютер эсвэл гар утасныхаа цагаан хэсгийг хараад, толгойгоо баруун, зүүн тийш хэд хэдэн удаа гилжийлгээрэй. Таны нүдэнд үл ялиг хоорондоо 90°-ын өнцөг үүсгэсэн цэнхэр, шар өнгийн эрвээхий зангиа харагдаж байна уу? Ийнхүү хэсэг хугацаанд бэлтгэл хийсний дараа та цэнхэр тэнгэрт "Хайдингерийн сойз"-ыг харах боломжтой.

Төсөөлөөгүй байгаа зүйлээ хардаг

Дээд зураг: Дэлхийг байгаагаар нь харж байна, Доод зураг: "Polaroid" шилтэй дэлхийн харагдах байдал

4 Зөвхөн инээмсэглээд урт насалцгаая

2010 онд Венийн их сургуульд инээмсэглэл хүний наслалтад хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг хийжээ. Эрдэмтэд уг судалгаандаа 1950 оноос өмнөх бейсболын тамирчдын зурагтай картыг ашигласан юм. Ингээд инээмсэглээгүй байсан тамирчид дунджаар 72,9, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан тамирчид 75, харин шүдээ гаргаж, чин сэтгэлээсээ инээмсэглэсэн тамирчид 79,9 насалсныг олж тогтоожээ.

Хэдийгээр бид инээх шаардлагагүй зүйл дээр инээхгүй, инээх сонирхол алга гэх мэтээр ярьдаг ч үнэн хэрэгтээ инээмсэглэж байх нь сэтгэл санаа өөдрөг болдог ажээ. Харин хүн шүдээ гаргаж, чин сэтгэлээсээ нүүр дүүрэн инээмсэглэх үед 2000 ширхэг шоколад идсэнтэй тэнцэх хэмжээний сэтгэл хөдлөл, аз жаргалыг мэдэрдэг гэнэ.

Үүнээс гадна бид инээмсэглэлээрээ эргэн тойрондоо нөлөөлж чаддаг. Хэрвээ та бусдын өөдөөс хараад инээмсэглэж байвал тэд тань руу хэзээ ч муухай харж чадахгүй. Инээмсэглэл гэдэг халдвартай зүйл учир бид инээж буй хүнийг хараад өөрийн эрхгүй дагаж инээдэг юм. Мөн инээж чаддаг хүн нүдэнд дулаахан, сэтгэл татам харагддаг.

Зөвхөн инээмсэглээд урт насалцгаая

5 Биеийн температурыг өөрчилнө

Төвдийн лам нарын туршлагаас харахад туммо хэмээх иог нь биеийн дулааныг нэмэгдүүлдэг болох нь батлагджээ. 1981 онд Харвардын Их Сургуулийн профессор Херберт Бенсон (Herbert Benson) Дхарамсалагийн 3 лам бясалгалын тусламжтайгаар хөл болон гарынхаа дулааныг 8,3°С нэмэгдүүлсэн болохыг тогтоосон юм.

Туммо йогийг туршлагатай хүний дэргэд хийж үзэх хэрэгтэй. Эс тэгвээс даарснаасаа болж амиа алдах магадлалтай.

Биеийн температурыг өөрчилнө

6 Бид бодсоноосоо илүү их амт мэдэрч чадна

Амтлах, үнэрлэх эрхтний мэдээлэл нь мэдрэлийн эсийн тусламжтайгаар тархинд хүрдэг учир бид богино хугацаанд идэж байгаа зүйлийнхээ амтыг мэдэрч чаддаг.

Чихэрлэг, исгэлэн, давстай, гашуун гэсэн үндсэн 4 амтыг хүн бүр мэднэ. Харин 1980 онд Токиогийн Император их сургуулийн профессор, химич  Кикунаэ Икеда 5 дахь суурь амтыг илрүүлсэн бөгөөд тэр нь Япон үгнээс гаралтай “Умами" гэх амт юм. Умами гэдэг нь “амттай, таатай” гэх утгыг илэрхийлдэг. Энэ төрлийн амт нь уургаар баялаг хүнс болох мах, загас, болон шөлөнд хамааралтай.

Одоогийн ч эрдэмтэд шинэ амтлах мэдрэмжийг илрүүлж байгаа бөгөөд үүний ачаар бид кальци, нүүрс хүчлийн хий, цэвэр ус, тос, металл зэргийн амтыг мэдэрч чадах юм. Энэхүү чадвар нь илүүдэл жинтэй тэмцэхэд туслах гэнэ.

Бид амтыг дараах байдлаар мэдэрдэг.

Чихэрлэг болон давстай зүйлд дасах нь бусад амтанд дасахаас илүү амархан байдаг. Тиймээс хэрвээ та их хэмжээний давс, элсэн чихэр хэрэглэдэг бол тэдгээрийн амтанд нь дасаж, багаар хэрэглэж байх үедээ амтыг нь мэдрэхээ больдог юм.

Харин гашуун зүйлд дуртай байх нь исгэлэн, давстай зүйлийн амтыг илүү их мэдрэхэд тустай байдаг.

Бид бодсоноосоо илүү их амт мэдэрч чадна

7 Хөгжмийн чадварыг хэдэн ч насанд хөгжүүлж болно

Хөгжмийн чадварыг хүүхэд байхаас нь хөгжүүлэх хэрэгтэй мэт санагддаг ч Чикагогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн туршилтаас харахад хүн хэдэн ч насандаа хөгжим тоглож сурч болох юм.

Уг туршилтад хөгжмийн анхан шатны мэдлэгтэй хүмүүсийг оролцуулсан бөгөөд эхний шатанд тэд сонссон дуугаа аялж, хэмнэлийг нь хэлэх ёстой байжээ.  Харин хоёрдугаар шатанд тэд сонссон дууныхаа хэмнэлийг нь тогтоож байсан юм. Ингээд хэдэн сарын турш туршилт явуулсны үр дүнд оролцогсдын хөгжмийн чадвар дээшилж байсан учир хүн хэдэн ч насандаа хөгжмийн авьяасаа хөгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.
Хэрвээ та хөгжим тоглож сурахыг хүсэж байвал цахим сүлжээг ашиглаарай. Энэ төрлийн хичээл явуулдаг үнэгүй сайтууд зөндөө байдаг шүү.

Хөгжмийн чадварыг хэдэн ч насанд хөгжүүлж болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()