Дэлхийн хамгийн тогтвортой 10 валют

Хадгаламж үүсгэх шаардлага гарвал хамгийн ашигтай валютыг сонгох тал дээр анхаарал хандуулж, судалгаа хийж эхлэх нь зүйтэй юм. Үндэсний мөнгөн дэвсгэртээрээ хадгаламж үүсгэх нь дэлхийн олон оронд ашиггүй байдаг. Ингээд та бүхэнд ирээдүйдээ хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой, ханш нь хамгийн тогтвортой дэлхийн 10 валютыг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн тогтвортой 10 валют
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Австрали доллар (AUD)

Австралийн доллар нь тивдээ болон эргэн тойрны хэд хэдэн арлуудын үндэсний мөнгөн тэмдэгт болдог. Газрын тос, түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн голчлон импортлодог Австрали улс нь алсмагдмал байдлаасаа шалтгаалж дэлхийн эдийн засгийн хямралд бага өртдөг бөгөөд валютын ханш нь ч тогтвортой байдаг. Одоогийн байдлаар 1 австрали доллар 1,838.55 төгрөгтэй тэнцэж байна.

Австрали доллар (AUD)

9 Швед крон (SEK)

Шведүүд бол алсын хараа сайтай, аригч хямгач хүмүүс бөгөөд төрийн халамж үйлчилгээг хангалттай хүртдэг. Шведийн эдийн засгийн гол бодлого нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны тогтвортой байдлыг хангах юм.  Үүний ачаар тус улсад инфляци, үнэгүйдэл бараг байхгүй болсны зэрэгцээ крон нь дэлхийн хамгийн тогтвортой ханштай валютын тоонд багтжээ.

Хэдийгээр Швед нь Европын орон ч гэсэн үндэсний мөнгөн тэмдэгтээ евро болгож өөрчлөх бодолгүй байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 1 кронтой 280 төгрөг тэнцэж байна.

Швед крон (SEK)

8 Америк доллар (USD)

АНУ-ын доллар нь дэлхийн хамгийн алдартай, хамгийн хэрэглээ ихтэй валют билээ. Дэлхий дээрх санхүү, хөрөнгийн биржийн төлбөр тооцооны 90%-ийг америк доллараар хийдэг. Доллар нь олон орны хувьд нөөц валют төдийгүй зарим орны үндэсний мөнгөн тэмдэгт юм.

Хэдийгээр АНУ эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг ч долларын ханш төдийлөн тогтвортой буй байдаг. Гэхдээ хэрвээ та доллараар хадгаламж нээхийг хүсэж байгаа бол санаа зовох зүйлгүй. Ойрын 50 жилд долларын ханшинд томоохон хэлбэлзэл үүсэх төлөвгүй байна. Өнөөгийн байдлаар монгол төгрөг ам.долларын эсрэг 2,652 ханштай байна.

Америк доллар (USD)

7 Евро (EUR)

Шинэхэн хэрнээ үнэ цэнэ сайтай валютын нэг бол евро аж. Олон орны нөөц валютыг голчлон бүрдүүлэх бөгөөд долларын нэгэн адил ханшны уналтанд орно гэж хэзээ ч үгүй.

Еврогоор хадгаламж үүсгэх гэж байгаа хүмүүсийн хувьд тийм ч таатай бус мэдээг хүргэхэд Европын эдийн засгийн байдал ойрын хугацаанд сайн биш байгаатай холбоотойгоор еврогийн ханш бага зэрэг унах магадлалтай ч энэ нь түр хугацааны асуудал байх аж. Одоогоор нэг евро 2,986.43 төгрөгтэй тэнцэж байна.

Евро (EUR)

6 Фунт стерлинг (GBP)

Хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой мөнгөн дэвсгэрт бол фунт стерлинг юм.

Фунт стерлинг нь Их Британи болон Хойд Ирландын үндэсний мөнгөн дэвсгэр бөгөөд ханш нь ам.доллараас бараг 2 дахин их байдаг. Олон орны хувьд фунтыг валютын нөөцийн гол мөнгөн тэмдэгтээ болгодог. Одоогоор төгрөгийн 1 фунттай тэнцэх ханш 3,369 байна.

Фунт стерлинг (GBP)

5 Япон иен (JPY)

Ойрын жилүүдэд ханш нь тогтмол өсч байгаа мөнгөн дэвсгэртүүдийн нэг бол япон иен юм.

Иен нь дэлхийн хамгийн тогтвортой 10 валютын тоонд багтаж байгаа бөгөөд орчин үеийн хөрөнгийн зах зээлд худалдан авалтын 1\5 нь иенээр хийгддэг байна. Тогтвортой байдлыг хангахын тулд японы төрөөс инфляцийн түвшинг жилд 1.2%-иас дээш гаргахгүй барихыг зорьдог. Үүнээс гадна Япон нь нөөцөлсөн алтны хэмжээгээр дэлхийд 8-д ордог байна. Одоогоор төгрөгийн 1 иентэй тэнцэх ханш 24.45 байна.

Япон иен (JPY)

4 Оман риал (OMR)

Хэмжээгүй эрхт хаант засаглалтай Оман улсад ажилгүйдэл, гэр оронгүй хүмүүс гэж байдаггүй. Иргэдийнхээ амьдралыг тогтвортой байлгахын тулд валютынхаа ханшийг хангалттай хэмжээгээр өндөр барьж чаддаг байна. Газрын тосны экспортоос олох орлого нь Оманыг дэлхийн хамгийн өндөр үнэтэй, хамгийн тогтвортой валюттай орнуудын нэг болоход нөлөөлдөг аж. 6,832.68 төгрөг 1 риалтай тэнцэж байна.

Оман риал (OMR)

3 Бахрейн динар (BHD)

Бахрейний динар нь ханшны хэмжээгээр дэлхийд 2-т бичигддэг юм. Арабын орнуудын нэгэн адил валютын тогтвортой байдал, ДНБ-ний өндөр байдал нь газрын тос олборлолттой холбоотой байдаг. 

Бахрейны гол давуу тал нь чөлөөт эдийн засаг бөгөөд тус улсад гадаадын иргэд чөлөөтэй ажил эрхлэх боломжтой байдаг аж. Одоогоор төгрөгийн 1 динартай тэнцэх ханш 6,987 байна.

Бахрейн динар (BHD)

2 Кувейт динар (KWD)

Дэлхийн хамгийн үнэтэй валют бол Кувейтийн динар бөгөөд сүүлийн 20 жилийн туршид энэ байр сууриа хадгалсаар иржээ.

Ханшны төвшин ийм өндөр байгаа нь тус улсын макро эдийн засгийн үзүүлэлтийн тэнцвэртэй байдал болон газрын тосны арвин их баялагтай холбоотой. Динарыг хүссэн газраасаа худалдаж авах боломжгүй бөгөөд харин дуудлага худалдаагаар худалдаж авч болно. Кувейтийн динар өнөөдрийн байдлаар 8,625 төгрөгний үнэтэй байна.

Кувейт динар (KWD)

1 Швейцар франк (CHF)

Швейцар нь дэлхийн хамгийн хөгжингүй орнуудын нэг учир валютын ханш нь маш өндөр. Улс орны эдийн засгийн хөгжил нь банкны үйл ажиллагаан дээр тулгуурладаг бөгөөд Швейцарийн банк нь дэлхийн хамгийн найдвартай, аюулгүй банкны тоонд багтдаг билээ. 

Франкийн ханш хэлбэлзэл багатай тул улс орны эдийн засаг ч  тогтвортой. Дэлхийн эдийн засаг уналтанд орсон ч Швейцарийн үндэсний валютын ханшны өсөлтийг тогтвортой байлгах бодлогыг засгийн газраас нь гаргасан байдаг. Сүүлийн 10 жилийн турш тус орны инфляцийн түвшин 0.5-0.6 хувиас хэтрээгүй байна. Швейцар франк одоогийн байдлаар 2,669.48 төгрөгтэй тэнцэж байна.

Швейцар франк (CHF)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()