Ганц бие хүмүүсийн аялахад хамгийн тохиромжтой 6 хот

2019-06-24, 17:41
8,574

Та хэзээ нэгэн цагт зөвхөн өөрийнхөө хүссэн газарт очиж, бие даан аялж үзэхийг хүсч байсан л биз дээ? Ганцаараа аялах нь өөрийн хүслээр амарч, бодлоо цэгцлэн, шинэ хүмүүстэй танилцах гайхалтай боломжийг өгдөг. Энэ үүднээс та бүхэнд ганц бие хүмүүсийн аялахад хамгийн тохиромжтой 6 хотыг санал болгож байна.

Ганц бие хүмүүсийн аялахад хамгийн тохиромжтой 6 хот
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Берлин, Герман

Берлин бол ганцаараа яваа хүмүүст яг тохирсон газар юм. Энд хэзээ ч уйтгартай цаг мөч гэж байдаггүй бөгөөд шөнөөр та хотыг бараг л танихгүй. Сайхан охид, үзэсгэлэнт гудамжууд, мөн цагдаа нар бараг жуулчдад цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд нь саад болдоггүй. Архитектурын гайхамшгууд, баялаг түүхийг шингээсэн дурсгалууд гээд Берлинд үзэх юм дуусахгүй.

Берлин, Герман

2 Ром, Итали

Энд ирвэл та хэдэн зууны өмнөх ертөнцөд очих болно. Ромын архитектур, түүхийн өв нь таныг үнэхээр гайхшруулж чадна. Музей, сайхан бүсгүйчүүдээр дүүрэн энэ хот таныг уйдаахгүй. Хэрвээ та дэлгүүр хэсэх дуртай бол Ромоос та өөр хаана ч байхгүй содон бараа олж чадна. Мөн алдарт Колизей Ром хотод байдаг гэдгийг яаж мартах билээ.

Ром, Итали

3 Тель-Авив, Израйл

Энэ хотод та бараг хүссэн бүхнээ мэдрэх боломжтой. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй наран шарлагын газрууд энд байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс залуучууд, бүсгүйчүүд ирж тэнд цагийг өнгөрүүлдэг. Мөн шөнийн цэнгээний газрууд нь хамгийн найрсаг бөгөөд нээлттэй залуус, бүсгүйчүүдээр дүүрэн байдгаас гаднэ хэзээ ч уух зүйлсээр тасардаггүй юм.

Тель-Авив, Израйл

4 Бангкок, Тайланд

Бангкок нь хямд үнээрээ дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татаж чадсан юм. Эртний уламжлалыг орчин үеийн архитектуртай хослуулж чадсан энэхүү хот нь Лас Вегасын дараа орох дэлхийн зугаа цэнгэлийн төв гэхэд хилсдэхгүй. Шөний Бангкокт юу хийж болохыг та хэлүүлэлтгүй мэднэ биз.

Бангкок, Тайланд

5 Францын хотууд

Францаас аль нэг хотыг онцгойлон нэрлэх хэцүү учир та улсаар бүхэлд нь яваад үзэхэд гэмгүй. Франц бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн хөдөө нутаг, гайхамшигтай сайхан архитектур, арвин түүхэтй дурсгалт газруудаар дүүрэн төдийгүй мэдээжийн хэрэг дэлхийн хамгийн романтик хүмүүстэй гэдгээрээ алдартай. 

Харин шөнийн цагаар Парис хот хэнийг ч уйдаахгүй зугаа цэнгэлийн төв болдог юм. Харин зугаа цэнгэлээс та хол бол Парис дахь тоолшгүй олон паркуудаар зугаалж, Сена мөрний эргээр шөнө алхаж болно.

Францын хотууд

6 Буэнос-Айрес, Аргентин

Амтат хоол, үзэсгэлэнт охид, шөнийн цэнгээний газруудаараа Буэнос-Айрес алдартай. Шөнийн клубт хүмүүс танд үнэгүй танго бүжгийн хичээл заахаас гадна цуг наргихаас ч буцахгүй. Мөн энд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эрэг байдаг юм шүү. Ерөнхийд нь хэлбэл шинэ хүмүүстэй танилцахад хамгийн таатай газар бол Буэнос-Айрес юм.

Буэнос-Айрес, Аргентин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()