Жуулчдыг ямар орноос ирснийг нь мэдэх сонирхолтой аргууд

Хэрвээ та жуулчдыг сайн гэгч нь ажиглах юм бол Испанийг Италиас, Хятадуудыг Япончуудаас хялбархан таних боломжтой. Өөр улс орноор аялж яваа ихэнх хүмүүс өмссөн хувцас эсвэл ямар нэгэн биеийн хөдөлгөөнөөрөө үндэс угсаагаа илэрхийлсээр байдаг.  Ингээд танд жуулчдыг биеэ авч явж буй байдлаас нь хэрхэн таниж мэдэх боломжтой талаарх мэдээллийг хүргэе.

Жуулчдыг ямар орноос ирснийг нь мэдэх сонирхолтой аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Америк

Юуны түрүүнд Америкуудын бусдаас ялгарах гол онцлог нь Америк аялга юм. Харин ярианаас өмнө тэднийг пүүз, асгардаггүй аяга, цүнхэндээ зүүсэн нэг литрийн усны сав зэргээр таниж болно. Эрчүүд нь саравчтай малгайтай, бага зэрэг үсэрсэн маягаар алхахаас гадна гараа хоёр тийш хаялж байвал Америк хүн байна гэхэд бараг л алдахгүй. Мөн тэднийг инээд алдсан төрх болон алхаж байхдаа гамбургер, сэндвич идэж байгаагаар нь мэдэж болох юм. 

Америк

2 Хятад

Бусад ази хүмүүсээс ялгаатай нь тэд бөөнөөрөө аялж зугаалах дуртай. Хятад хэлний дуудлагын онцлогоос шалтгаалан тэд маш их чимээ шуугиантай байдаг. Сонирхолтой нь тэд Европ хүмүүсийн зургийг ямарч зөвшөөрөлгүй дарах дуртай гэнэ. 

Хятад

3 Итали

Италичууд тухайн үйл ажиллагаандаа яг тохируулан хувцасладаг дэгжин, загварлаг хүмүүс. Жишээлбэл: Ресторанд орохоор бол классик хувцаслаж, харин явган аялал хийхдээ тусгай аяллын хувцас өмсдөг байна. Ихэнхдээ классик гутал болон брэндийн жижиг цүнх үүрдэг. Ямар ч жимс болон хүнсний ногоог хальсалж хэрэглэнэ. Италичууд музей үзэх их дуртай. Бүрхэг өдөр ч тэд нарны шил зүүж, дотор орсон ч үүнийгээ тайлдаггүй. Үүнээс гадна тэд оочер дараалалд аятайхан зогсож чаддаггүй бөгөөд хэрвээ ямар нэгэн дараалалд хэсэг хүмүүс бөөгнөрөөд зогсож байвал тэд италичууд байх болно.

Итали

4 Испани

Испаничууд гэр бүлээрээ аялахыг илүүд үздэг. Тэд ихэнхдээ тод хувцас өмсөх ба сайн танихгүй хүнтэй таарсан ч үнсдэг байна. Үүнээс гадна Испаничууд үргэлж хоцорч бусдыгаа хүлээлгэдэг. Тэд хаа явсан газраа хүүхдээ дагуулж явдаг бөгөөд шөнийн клубт ч хөхүүл хүүхэдтэй орох нь бий. Испаничууд хүүхдэд их хайртай учир хажуугаар өнгөрсөн хүүхэд бүрийг эрхлүүлдэг. 

Испани

5 Герман

Аялалд явахдаа германчууд гадаа халуун байсан ч дулаан куртка авч явдаг. Гэр бүлийн хосууд ижилхэн хувцаслах дуртай. Хуруугаараа аливаа юмыг заахдаа яг л буудахыг дүрслэн үзүүлж байгаа юм шиг заадаг.

Германы иргэд хошигнолыг төдийлөн хүлээж авч чаддаггүй. Тиймээс хэрвээ таны өөдөөс чухал царайтай, улаан хүрэмтэй, гартаа хийжүүлсэн ундаа болон зайдастай талх эсвэл бургер барисан хүн ирж байвал герман хүн байх магадлал маш өндөр юм.

Герман

6 Бразил

Бразил бүсгүйчүүд бариу өмд өмсөх дуртай байдаг бол эрчүүд нь хамгийн хайртай, дэмждэг хөл бөмбөгийн багийнхаа өмсгөлийг өмсдөг.  Шүдний аппарат зүүсэн, гартаа кола бариад инээмсэглэж буй нэгэн бол бразил хүн байх магадлал өндөр юм.

Бразил

7 Орос

Оросууд цайгаа хутгачихаад халбагаа аяганаасаа гаргахаа мартдаг. Орос бүсгүйчүүд наран шарлагын газар руу явахдаа хүртэл нүүрээ будаж, гоёл чимэглэл зүүдэг.  Өдрийн хоолны үеэр тэд гар утсаа ширээн дээрээ гаргаж тавихаас гадна буфет хоолны үеэр хамгийн их хоолыг тавгандаа авч буй хүн бол орос хүн юм. Орос хүн бүрийн зүүн гарын булчин дээр вакцины сорви бий.

Орос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()