Тамд очсон мэт мэдрэмжийг өгдөг газар

Там, диваажингийн тухай ойлголт хүмүүний ертөнцийн мөнхийн, нууцлаг, хийсвэр сэдэв билээ. Тамын талаарх төсөөлөл мэдээж сайхан биш, үүнээс зүрхшээсэндээ хүмүүс амьд ахуйдаа үйлдлээ цэгнэдэг бол сайн л хэрэг. Шри Ланкагийн нэгэн буддын сүм нь тамын ертөнцийн хийсвэр төсөөллийг хүмүүст бодитоор харуулж, мэдрүүлэхийг зорьсон бололтой. Ингээд тэдний бүтээсэн тамын ертөнцтэй танилцъя. 

Тамд очсон мэт мэдрэмжийг өгдөг газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Буддын шашинд тамын ертөнцийн талаар: "Шатааж эсвэл хөлдөөж тарчлаадаг 16 төрлийн там байдаг бөгөөд манай ертөнцтэй зэрэгцэн оршдог гэжээ " гэсэн тайлбар байдаг. 

Хэрвээ та Шри-Ланкад очвол энэ газрыг сонирхож үзээрэй. 

Аварга Буддагийн хөшөөний хажуу дах нэгэн жижиг байранд тамын ертөнцийн хувилбарыг бүтээжээ. Үүнийг хийсэн архитекторуудад мэдээж таатай байгаагүй байх. 

Энэ аймшигт газар руу  орохын тулд 100-аад рупи буюу ердөө 1 доллар л төлнө. 

Там руу орохын тулд эхлээд урт хонгилоор явах бөгөөд ханан дээгүүр нь нүгэлтнүүдийн хойд насны амьдралыг зургаар дүрсэлсэн байдаг. Харин өнгө өнгийн гипсэн барималууд нь үнэхээр сүрдмээр шүү. 

Энэхүү газар буддын шашинд тамыг илэрхийлдэг бүх л зүйлсийг дүрслэн харуулсан байдаг. Ялангуяа эцсийн шүүлт явуулах мөч нь аймшигтай ч, тэнд байх эрлэгийн элч болон чөтгөрүүдийг нэлээд хошин байдлаар дүрсэлжээ. 

Энэ шийтгэл яг л бодит мэт харагдаж байгаа биз. 

Урт хонгилын ханан дээрх өнгөт зургууд тамын ертөнцийг илэрхийлэх гол бүтээлүүд юм. Түүгээр явж байх үед үхэл амьдрал, буян нүгэлийн талаар өөрийн эрхгүй бодогдохоор. 

Зарим зургууд нь комиктой адил санагдаж болох юм. Гэхдээ энэ бол тэр үеийн хүмүүсийн төсөөлөл, уран сэтгэмж билээ. Тэдний зарим дүрслэлийг жишээ болгон үзүүлбэл: 

Гэм хийсэн ламыг ч өршөөдөггүй бололтой. Хутга барьсан, сахалтай тарган эр аль хэдийн түүнийг чирээд явчихлаа. 

Хэрвээ та найзыгаа унтаж байхад нь хороохоор шийдсэн бол үхсэнийхээ дараа яг л адилхан шийтгэл хүртэнэ. Таныг 2 нохой иднэ. 

Найз охин чинь өөр хүнтэй болсон уу? Тэд хоёулаа тамын галд шатах болно. 

Эхнэрээ худалдсан шуналтай эрийн хоолойд төмөр жад зоон тарчлааж байгааг харуулжээ. 

Жижиг амьтдад хэзээ ч бүү хор хүргэ. Тамд очоод хэдэн хэсэг хэрчүүлэх болно. 

Хамгийн сонирхолтой нь төгсгөл хэсэг. Энэ бүх шийтгэл, тарчлалын дараа там дахь амьдрал төгсгөл болно.  Буддын шашинд өгүүлдгээр там нь мөнхийн бус, тодорхой хугацааны дараа /хэдэн мянган жил/ энэ бүхэн дуусгавар болно.

Та хүртэх ёстойгоо хүртээд энэ газраас ангижрна гэсэн санааг тамын өргөөний төгсгөлд ариун сүмрүү явах замруу гүйж буй бяцхан охины зургаар дүрсэлсэн байна. 

Шри Ланкачуудын тамын талаарх дүрслэл иймэрхүү байдаг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()