Дэлхийн хамгийн нөлөө бүхий 7 нууц бүлгэм

Нэг нэгэнтэйгээ уулзахдаа хурууныхаа үеүдийг нийлүүлэх, бугуйнаасаа барилцах зэргээр хачин байдлаар мэндчилдэг хүмүүс байдаг. Нууц бүлгэмийн хүмүүс ийнхүү бие биетэйгээ өвөрмөцөөр мэндлэх нь тэдний бусдаас ялгарах олон онцлогуудын наад захын нэгэн жишээ. 

Дэлхийн хамгийн нөлөө бүхий 7 нууц бүлгэм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Иймэрхүү нууц бүлгэмүүд орчин үед байдаг ч, харамсалтай нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ тэдгээрийн нууцлагдмал байдлыг ил болгох хандлагатай болж байна. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан Масоны бүлгийнхэн хүндэтгэлийн жагсаал хийдэг, Карстфаномен (Karstphanomen) бүлгийнхэн хуульч, өмгөөлөгч нартай хамтран ажилладаг гэдгийг ч тодорхой мэддэг болсон. Ийнхүү цахим сүлжээгээр тэдний талаарх мэдээлэл цацагдаж байгаа нь тэдгээр бүлгүүдийн өөрсдийгөө ил болгох гэсэн санаа ч байж болох. Нууц бүлэглэлүүд тухайн цаг үедээ өөрсдийн гэсэн нөлөөтэй байсан байж болох ч өнөөгийн нийгэмд бол бидэнд өөрсдийгөө байдаг гэдгээ л мэдэгдэх төдий л байна. 

 

1 Чөлөөт Масончууд (Freemasons)

Уг бүлгэмийхэн хамгийн удаан оршин тогтнож байгаа эртний бүлгэмд тооцогддог. Тэд бусдаас ѳвѳрмѳц гар барилт, гаж гэмээр зан үйл, шатлан захирах байдлаар гишүүдийн дунд шатлал үүсгэж, бие биедээ хүндэтгэл үзүүлдэг байна. Масоны бүлгэм 1717 онд анх Лондонд үүссэн гэгддэг боловч түүнээс өмнө ч үүссэн гэсэн яриа  бий. Орчин үеийн нууц бүлгэмүүдийн өөр гэсэн учир битүүлэг гар барилт, мэндлэх хэв маяг, далд утга бүхий үгсээр ярилцдаг нь энэхүү бүлгэмээс үүсэлтэй гэдэг. 

Өөр өөр цаг үед амьдарч байсан олон алдартай Чөлөөт Масончууд байдаг. Тэдний дундаас хамгийн алдартай нь гэвэл Бенжамин Франклин тэргүүтэй АНУ-ын үе үеийн 15 ерөнхийлөгч,  зохиолч Оскар Уайльд, сагсан бөмбөгч Шакил О'нил, Скотти Пиппин, боксчин "Sugar Ray" Робинсон нар байдаг. Зарим хүмүүс бүр Холливудыг Чөлөөт Масончууд бий болгосон гэж маргадаг байна. 

Чөлөөт Масончуудын байрладаг газар нь хаа сайгүй байдаг бөгөөд та хүсвэл Гүүглээс хайгаад олсон ч болно. Гэвч Масончуудын цугладаг гол зүрх болсон газар нь нууцлаг, хаалттай байдаг. Тэдний цугладаг газар дандаа барилгууд байдаггүй бөгөөд зарим тохиолдолд сүм хийд байх нь ч бий. 

Чөлөөт Масончууд (Freemasons)

2 Иллюминати (Illuminati)

​Иллюминати бүлэг нь Чөлөөт Масончуудаас салбарласан гэдэг бөгөөд эдийн засгийн хямрал, террорист ажиллагаа зэргийг зохион байгуулахад оролцдог гэсэн хуйвалдааны онолын гол бай болдог. Хамгийн сонирхолтой нь энэхүү бүлэглэл яг энэ байна гэж хэлэхээр баримт нотолгоо байдаггүй аж. 

Иллюминати (Illuminati)

3 "The Skull and Bones"

Энэхүү бүлгэмийг 1832 онд Йелийн их сургуульд Уиллиам Рассель гэх эрхэм (William H Russell) үндэслэсэн байна. Тус бүлгэмд улс төрийн томоохон албан тушаалтнууд (3 ерөнхийлөгч), үйлдвэрийн дарга нар байдаг гэж гишүүд нь сайрхдаг байжээ . Бүлгэмийн гишүүд 7 хоногт 2 удаа уулзаж Масончуудтай төстэй зан үйл хийдэн гэгдэх боловч,олон хүмүүс үнийг зүгээр л коллежийн найзуудын уулзалт хэмээн тайлбарладаг гэнэ. 

"The Skull and Bones"

4 "Rosicrucians"

Кристиан Розенкройц гэх хүн 15-р зуунд дэлхий даяар шинэчлэл хийх зорилгоор уг бүлгэмийг үүсгэсэн гэдэг. Үүнээс хойш 20-иод жилийн дараа Розенкрейцер бүлгийн тухай хэд хэдэн хэвлэлүүд бичиж эхэлснээр тэд ил болж байжээ. Тэднийг Чөлөөт Масончууд, Иллюминати зэрэг бүлгэмийн адил хуйвалдааны онолд буруутгадаг байна.

"Rosicrucians"

5 Билдерберг (Bilderberg)

1954 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд нэгэн томоохон зочид буудалд чуулан, ирэх жилийнхээ төлөвлөгөөг ярилцаж байжээ. Энэхүү уулзалтаас хойш тэд жил бүр уулзалддаг болсон ч ярианы сэдвүүд нь нууц байдаг болсон. Тэдний уулзалтыг бүлэглэл гэж хэлж болохооргүй ч тэдний байгаа байдал, жил бүрийн уулзалт зэрэг нь хүмүүсийн эргэлзээг төрүүлдэг. 

Билдерберг (Bilderberg)

6 Зионы ахмадууд (The Elders of Zion)

1920 онд Хэнри Фордын эзэмшдэг нэгэн сэтгүүлийн газар Зионы ахмадуудын тухай Орос хэл дээрх баримтуудыг орчуулан цувралаар хэвлүүлж байжээ. Цувралыг хэвлэгдсэний дараахнаас худал зүйл, зохиол гэгдэж байсан боловч удалгүй "Еврейчүүд олон улсад: Дэлхийн хамгийн анхны асуудал" гэсэн нэрээр ном болон хэвлэгджээ. Адолф Гитлер энэхүү номыг уншиж, зарим санаануудтай нь ч санал нийлж байсан бѳгѳѳд жүүдүүд дэлхийг эзлэхийг санаархаж байна гэдэг түүний хардалтад энэхүү ном их нөлөөлсөн гэж үздэг.

Зионы ахмадууд (The Elders of Zion)

7 The Knights Templar (Баатруудын сүм)

12-р зууны эхэн үед 9 рыцарь нэгдэн "Ариун газар" буюу Израилийг зорьж буй мөргөлчдийг хамгаалахаар тангараг тавьж байжээ. Аажмаар тэдний бүлэгт илүү олон баатрууд, чинээлэг хүмүүс нэгдэн, нэлээд хүчирхэн бүлгэм болжээ. "Баатруудын сүм" бүлгийг Христийн номлолыг сахин биелүүлдэг хатуу дэглэмтэй бүлэг, мөн өөр олон бүлгэмүүдийн үндэс суурийг тавьсан гэж үздэг. Бүлгэмийн гишүүд олон жилийн турш нэгдмэл санаа бодол, зорилготой байсан ч зарим нь асуудалд хутгалдан, хоригдож, эрүү шүүлтэд орж эхэлснээр бүлгэм тарсан аж. Харин тэднийг Ариун хундага эсвэл Есүс Христийн цус гэх мэт Христийн шашны бэлгэ тэмдэг болдог зүйлсийг эзэмшдэг байсан гэсэн яриа байдаг.

The Knights Templar (Баатруудын сүм)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()