Жокерийн царай хэрхэн эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болсон бэ?

Чили, Ливан, Хонконг болон бусад хотод болсон жагсаал дээр эсэргүүцэгчид Хоакин Финиксийн бүтээсэн Жокерын царайг дуурайлган нүүрээ буджээ. Жокер кино нээлтээ хийгээд удалгүй дэлхий даяар 850 сая долларын ашиг орлого олж, өндөр амжилт тогтоосон. Тэгтэл дэлхийн өнцөг булан бүрт засгийн газрыг эсэргүүцэгчид жокерийн дүрд хувирах болсон нь кино багийнхныг багагүй асуудалд оруулсан байна. 

Жокерийн царай хэрхэн эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болсон бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"France24"-ын мэдээлснээр Чили, Ливан, Хонконг, Ирак дахь засгийн газрын авилга, элит үзлийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал дээр алиалагчийн дүрийг дуурайж нүүр будалт хийсэн эсэргүүцэгчид гарч иржээ. 

Түүхч Уильям Бланкер "Тодд Филиппийн Жокер бол хүмүүст бодитоор нөлөөхүйц хүчтэй" гэж бичжээ.

Олон нийт засгийн газрыг тэднийг сонсохгүй, иргэддээ уян хатан хандахгүй байна гэж үзэн улс төрийн тогтолцоог эсэргүүцэж жагсаал хийж байгаа. Сүүлд  "V for Vendetta" кино гарахад хүмүүс киноны гол дүртэй ижил баг зүүж нэгдмэл байгаагаа илэрхийлж байсан билээ.

Ашекм нэртэй Ливаны граффити зураачдын бүлгийнхэн Финиксийн молотов коктейл барьж буй зургийг маш томоор ханан дээр зурсан байна. 

Зарим кино шүүмжлэгчид эхэндээ "Жокер"  киног хүчирхийллийг өдөөж болзошгүй гэж байсан ч Финиксийн алиалагчийн дүр олон улсын засгийн газрын эсэргүүцлийн үеэрх хэрэгсэл болно гэж таамаглаж байсангүй.

Тэр ч байтугай эсэргүүцэгчид киноны ишлэлүүдийг өөрсдийн уриа болгон эхэлсэн байна. Тус кинон дээр хэлдэг "бид бүгдээрээ алиалагч" хэмээх үг саяхан Чили улсын нийслэлд байдаг Лос Анхелесын хөшөөний доор бичигджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()