Дэггүй Маша-гийн ард хэн байсан бэ?

Хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэйн киноны нэг бол яах аргагүй “Маша ба баавгай” билээ. Тэгвэл энэхүү киноны бяцхан Машагийн дүрд хэн дуу оруулсныг та мэдэх үү? Ингээд хүн бүрийн хайрыг татсан, дэггүй Машагийн ард хэн байсныг хамтдаа сонирхоцгооё.

Дэггүй Маша-гийн ард хэн байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Маша ба баавгай” хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн ховор билээ. Энэхүү хүүхэлдэйн кинонд сайхан сэтгэлт баавгай болон сахилгагүй Маша охины талаар өгүүлдэг. Уг хүүхэлдэйн киног дэлхийн 25 хэл дээр орчуулсан байдаг бөгөөд анхны дуу оруулгыг нь Алина Кукушкина гэх охин хийж байжээ.

Энэхүү бяцхан охин 2008 онд дэлхий даяар алдартай болсон хүүхэлдэйн кинонд дуу оруулж байсан юм. Бяцхан Маша охины дуу оруулалтын сонгон шалгаруулалтад мэргэжлийн жүжигчид хүртэл оролцож байсан гэнэ.

Харин 5 настай Алина охины хувьд энэ нь түүний анхны сонгон шалгаруулалт байжээ. Тэрбээр ээжийнхээ хамтаар шалгаруулалтад оролцсон ба түүний ээж нь эмэгтэй баавгайн дуу оруулалтыг хийсэн аж.

Алина охин хэдийгээр ямар ч туршлагагүй байсан ч студийн бүх ажилчдад таалагдсан төдийгүй түүний тод хоолой Машагийн дүрд яг тохирч байсан гэнэ.

Улмаар 2009 онд “Маша ба баавгай” хүүхэлдэйн киноны анхны ангиуд гарч эхэлсэн ба охин ажил хийж олсон орлогоороо мөрөөдлөө биелүүлж спаниел худалдаж авсан байна.

Алинагийн хэлж буйгаар, дуулж буй хэсэгт дуу оруулах нь хамгийн хэцүү байжээ. Тэрбээр дуулж чаддаггүй байсан учир тэдгээр хэсэг дээр биеэ маш их барьдаг байсан аж.

2017 онд Алина дахин Маша охины дуу оруулгыг хийхгүй гэдгээ зарласан юм. Учир нь түүний хоолой өөрчлөгдөж Машагийн дүрд тохирохооргүй болжээ. Гэхдээ авъяаслаг бүсгүйг дууны найруулагчаар студид үлдээсэн байна. Тэрбээр шинэ жүжигчин Варварад зөв хоолойны өнгөө сонгоход тусалж байгаа аж.

Насанд хүрсэн Алина

Алина охины хоолойг та бусад төслүүдээс ч сонсох боломжтой бөгөөд тэрбээр 2010 онд Америкийн “Despicable Me” киноны Агнес охины дүрд дуу оруулж байжээ.

Мөн тэрбээр “The Change-Up” киноны Кара Локвудын дүр, 2016 онд “Norm of the North” хүүхэлдэйн киноны Олимпиягийн дүрд дуу оруулж байсан ба “Dream House”, “Жираф” кинонуудад тоглож байв.

Алина хэд хэдэн удаа кинонд тоглосон бөгөөд 2014 онд “9 дней и утро” кинонд дүр бүтээж байжээ. Үүнээс гадна 2015 онд "23:55. Хорошее начало" киноны гол дүрийн эмэгтэйн охины дүрд тоглож байсан аж.

Охин зураг авалтын талбай дээр Оросын алдарт жүжигчид болох Татьяна Мухина, Мирослав Карпович, Денис Матрос болон бусад алдартнуудтай хамтран ажиллаж байжээ. Хожим нь “LIFE”-ын сурвалжлагын үеэр тэр дэлгэцийн бус харин тайзны жүжигчин болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Одоогоор Алина Кукушкина сурч байгаа бөгөөд тэрбээр гурван дээд боловсролтой болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Тэдгээрийн нэг нь мэдээж урлагийн салбар юм. Заримдаа Алина өөрийн дуу оруулсан бяцхан охин Машагаа санаж, хүүхэлдэйн киноныхоо анхны ангиудыг дахин үздэг гэнэ шүү. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()