Дэлхий дээрх хамгийн сайн хадгалагдаж үлдсэн "мумми"-нууд

Бид занданшуулсан шарил гэхээр Египетийн мумминаас өөр зүйл төсөөлөгддөггүй. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт санаатай болон санамсаргүй байдлаар зандашсан олон шарил байдаг юм. Өнөөдөр тэдгээрээс хамгийн сайн хадгалагдаж үлдсэнийг нь сонирхуулъя. 

Дэлхий дээрх хамгийн сайн хадгалагдаж үлдсэн "мумми"-нууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ногоон гуталт

Эверест уулын баруун хойд хэсэг дэх 8500 м-ийн өндөрт байрлах нэгэн агуйд ногоон гуталтай хүний цогцос бий. Түүнийг "ногоон гуталт" хэмээн нэрлэсэн бөгөөд 1996 онд цасны нуралтаар нас барснаас нь хойш хэн ч хүрэлгүй өнөөг хүрсэн аж. Жинхэнэ нэрийг нь Цеванг Палжор (Tsewang Paljor) гэдэг бөгөөд 2001 онд авирч байсан франц уулчин анх олж байсан гэнэ.

Ногоон гуталт

2 Элмер МакКурди (Elmer Mccurdy)

30 настай МакКурди 1911 онд галт тэрэгний дээрэм үйлдэж байхдаа буудуулж амиа алджээ. Ойролцоох оршуулгын газрын эзэн дээрэмчдийн цогцсыг занданшуулан австай нь цонхны тавцан дээр зар сурталчилгаа болгон байрлуулсан байна. Таван жилийн дараа явуулын цирк түүнийг худалдаж авсан бөгөөд үүнийг киноны чимэглэл, лааны тосон музейн үзмэр, паркийн чимэглэл болгон ашиглаж байжээ. МакКурди эцэст нь 1977 онд оршуулагдсан юм. 

Элмер МакКурди (Elmer Mccurdy)

3 Владимир Ильич Ленин

ЗХУ-ын үүсгэн байгуулагч, удирдагч асан Владимир Ильич Лениний цогцосыг занданшуулаад зуун жил болох гэж байгаа ч өнөөг хүртэл үзүүлэн хэлбэртэйгээр байсаар байгаад дургуй хүмүүс олон байдаг гэнэ. 

Владимир Ильич Ленин

4 Розалия Ломбардо (Rosalia Lombardo)

Италийн Палермод байрлах Катакомба Кампуцинод 1920 онд уушгины хатгаа өвчнөөр нас барсан 2 настай охины зандашсан шарил байдаг. Түүний эцэг нь охиноо алдсантайгаа эвлэрч чадахгүй байсан учир охины цогцсыг хэвээр нь хадгалахын тулд ийнхүү занданшуулсан аж. Охины цогцос 2000 онд муудаж эхэлсэн тул илүү хуурай газар байрлуулан авсыг нь азотын хийгээр дүүргэжээ

Розалия Ломбардо (Rosalia Lombardo)

5 Дани улсын Орхус музей дэх Гроболл эр

Тус зандашсан цогцосыг 1952 онд Данийн хүлэрт намгаас илрүүлжээ. Задлан шинжилгээгээр түүний хоолойг хэрчээд намаг руу хаясан болохыг тогтоосон бөгөөд МЭӨ 290 онд нас барсан байх хэмээн таамагладаг байна. 

Дани улсын Орхус музей дэх Гроболл эр

6 Үүнтэй адил олон тооны цогцос намагт унаад занданшсан байдаг

Үүнтэй адил олон тооны цогцос намагт унаад занданшсан байдаг

7 Жереми Бентам (Jeremy Bentham)

Зохиолч, гүн ухаантан Жереми Бентхам чинээлэг нэгэн байсан бөгөөд тэрбээр өөрийнхөө цогцсыг мумми болгож, олон нийтийн үзмэр болгоно гэсэн нөхцөлтэйгөөр Лондоны их сургуульд эд хөрөнгийнхөө тодорхой хэсгийг өгсөн байдаг. Тус сургуулийн гол байранд өнөөг хүртэл тэрбээр үзмэр хэвээр хадгалагдаж байгаа.

Жереми Бентам (Jeremy Bentham)

8 Андын нуруунаас олдсон "Хуанита"

Перу улсын нутагт, Андын нуруун дахь хөлдөж үхсэн охины цогцос эрдэмтэд төдийгүй энгийн хүмүүсийн дунд ч алдартай. Тэрбээр өнөөг хүртэл дэлхийгээр аялж олон тооны музейн үзмэр болжээ. 

Андын нуруунаас олдсон "Хуанита"

9 Сокушинбуцу

Японы "Сокушинбуцу" хэмээх ёслол нь буддын лам нар амьд мумми болох 3000-аас 3500 хоног хүртэл үргэлжилдэг үйл явц юм. 

Энэ нь "мокужи кигио" (мод идэх) хэмээх хамгийн хатуу хоолны дэглэм суурилсан байдаг аж. Ингэхдээ лам нар боргоцой, холтос, давирхай болон модлог гаралтай бусад бүтээгдэхүүнийг иддэг юм. Үүний улмаас бие дэх бүх өөх тос алга болж биед "урушиол" хуримтлагдаж эхэлнэ. Урушиол гэдэг нь япон, хятадад байдаг давирхай мэт бодис юм.

Хамгийн гол нь урушиол хүний биеийг занданшуулах чанартай аж. Лам нарын бие эцэст нь ямарч усгүй болсноор бүх эд эрхтэн хатна. Олон лам энэ үйл явцыг дуусгалгүй нас барсан бөгөөд түүхэнд ердөө 24 хүн л "Сокушинбуцу"-г дуусгасан байдаг. Тэднийг бясалгалын байрлалтай суулгаж, тусгай нүхэнд хийн таглаж үлдээгээд 3 жилийн дараа бүрэн занданшсаны дараа гаргаж ирдэг байна. 

Сокушинбуцу

Та бидний сайн мэдэх Буриадын Итгэлт хамба ийм аргаар зандашсан байна.

10 Инк охин

14-15 насны Инк охиныг эрдэмтэд олсон бөгөөд түүнийг омгийнхон нь өргөл болгон золиослосон байжээ. Түүний дэргэд хоолны аяга, алт, мөнгөн баримлууд, үл мэдэгдэх шувууны цагаан өд бүхий ер бусын толгойн эдлэл олдсон байна.

Судалгааны явцад эрдэмтэд хүүхдүүдийг удаан хугацааны туршид шашны зан үйлд бэлтгэж, сайн чанарын бүтээгдэхүүн (хонины мах, эрдэнэ шиш), кокаин, спиртээр хооллож байсан болохыг тогтоожээ. Түүхчдийн ярьснаар Инка нар ёслолын үеэр хамгийн үзэсгэлэнтэй хүүхдүүдийг сонгон золиослодог байсан гэнэ. 

Инк охин

11 Гренланд хүү

Гренландын Килакитсок хэмээх тосгоноос 1972 онд байгалийн нөхцөлөөр занданшсан 9 хүний цогцос олдсон байна. Энэ нь судлаачдын анхаарлыг ихээр татсан бөгөөд ялангуяа Дауны синдромтой нэг настай хүүхдийн цогцос хүмүүсийн анхаарлыг маш ихээр татсан юм. Түүний төрх хүүхэлдэйтэй төстэй байсан бөгөөд өдгөө Нуук дахь Гренландын үндэсний музейд байрладаг аж.

Гренланд хүү

12 Фараоны амьтад

Египетийн фараон нас барах үед тэжээвэр амьтдыг нь хамт нэр хүндтэйгээр оршуулдаг байжээ. Нохой, сармагчин, зээр гээд тэдний биеийг үнэхээр сайн занданшуулсан байна.

Фараоны амьтад

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()