Хүн бүрийг бодлогошруулдаг сонирхолтой 10 асуултын хариулт

Бидний оюун бодолд хадгалаастай хэрнээ хариулт нь олддоггүй асуултууд байдаг. Та өөрөөсөө үүнийг яагаад заавал ингэж хийдэг, яаж миний бие үүнийг хийдэг юм бол гэх мэтээр асуултууд асуух үе цөөнгүй байдаг байх. Тэгвэл энэхүү нийтлэлээс хүмүүсийн өөрөөсөө асуудаг ч хариултыг нь мэддэггүй 10 сонирхолтой асуултын энгийн тайлбарыг олж мэдээрэй. 

Хүн бүрийг бодлогошруулдаг сонирхолтой 10 асуултын хариулт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлгүүрт ороход тань руу яах гэж агаараар үлээлгэдэг вэ?

Ихэвчлэн дэлгүүр эсвэл худалдааны төвийн үүдэнд худалдан авагчид руу эйр кондейшн үлээлгэдэг. Энэ нь янз бүрийн барилга, тухайлбал ресторан, дэлгүүр болон үйлдвэрт элбэг тохиолддог. Үүнд хэд хэдэн шалтгаан байдаг боловч хамгийн гол нь барилга доторх ижил температурыг хадгалах зорилготой юм. Агаарын урсгалыг өвлийн улиралд дэлгүүрт дулаан агаар, зундаа сэрүүн байлгахад ашигладаг. Мөн энэ нь шавж болон янз бүрийн хог хаягдал дотогш орохоос сэргийлдэг аж. 

Дэлгүүрт ороход тань руу яах гэж агаараар үлээлгэдэг вэ?

2 Яагаад хүмүүс тод гэрэл харахаараа найтаадаг вэ?

Нийт хүн амын гуравны нэг орчим нь тод гэрэлтэй газарт гарахдаа гэнэт найтаалгадаг байна. Жишээлбэл харанхуй байрнаас гадаа гарах үедээ гэх мэт. Энэхүү үзэгдэл нь олон жилийн туршид эрдэмтдийн сонирхлыг татсаар ирсэн. 

Найтаалгах нь хариу үйлдэл бөгөөд олон төрлийн шалтгаануудаас болж үүсдэг. Судлаачид уг асуудлын дагуу олон санаа дэвшүүлсэн байдаг. 

Одоо ихэнх эрдэмтэд найтаах рефлекс нь тархин дахь зарим мэдрэлүүд огтлолцдогтой холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Гэрэл хүлээн авдаг оптик мэдрэл нь найтаалт хянадаг гурвалсан мэдрэлийн хажууд байрладаг. Оптик мэдрэл нь тархинд цахилгаан импульс илгээх үед гурвал ан мэдрэлд нөлөөлдөг бөгөөд энэ нь тархинд хамар загатнаж найтаалгах хэрэгтэй байна гэсэн дохиог өгдөг аж. 

Яагаад хүмүүс тод гэрэл харахаараа найтаадаг вэ?

3 Яагаад ном дотор хоосон хуудас үлдээдэг вэ?

Ихэнх номууд ганц хоёр хуудас хоосон цаастай байдаг. Европ, Америкт хэвлэгдсэн номнууд дотор "Энэ хуудсыг албаар хоосон үлдээв" («This page has been intentionally left blank») гэсэн бичгийг олон харж болно. 

Эдгээр хуудаснууд нь хий дэмий цаас үрэх гэсэн оролдлого бус хэвлэх үед гардаг энгийн үзэгдэл аж. Номын хуудаснууд нь тусдаа нэг нэг хуудсан дээр биш харин маш том цаасан дээр хэвлэгдэж, дараа нь жирийн хэмжээтэй болгон хуваадаг. Машинууд цаасыг нугалж, зүсэх явцдаа ихэвчлэн яг 8-д хуваадаг ч номын нүүрний тоо сондгой байх нь элбэг тул хэвлэсний дараа ийнхүү илүү хуудаснууд үлдсэн байдаг байна. 

Заримдаа эдгээр хуудаснууд дээр тэмдэглэгээ хийх зориулалттай байдаг ажээ.

Яагаад ном дотор хоосон хуудас үлдээдэг вэ?

4 Яагаад үс бууралтдаг вэ?

Нас явах тусам энэ асуудал хүн болгонд илэрдэг. Ойролцоогоор 30 наснаас эхлэн хүмүүс өөрийнх нь үс буурал болж байгааг анзаарч эхэлдэг байна. Хэдийгээр энэхүү асуудал хүн бүхэнд тохиолддог өргөн хүрээнийх ч үүнийг тайлбарласан оновчтой хариулт одоог хүртэл байдаггүй юм.

Үс өөрийн төрөлх өнгөө меланоцит гэх эсээс авдаг бөгөөд хүн хөгшрөх үед уг эс багасаж үс саарал өнгөтэй болж эхэлдэг байна. Эцэст нь эсүүд бүрэн ажиллахаа больж, үс бүрэн цагаан болж хувирдаг юм. 

Яагаад үс бууралтдаг вэ?

5 Яагаад онгоцонд тамхи татаж болдоггүй вэ?

Онгоцонд тамхи татахыг бараг бүх нислэгийн компаниуд хориглодог. Тамхины утаа зорчигчдын бухимдлыг хүргэхээс гадна энэ нь гал гарах шалтгаан болдгийг Varig Flight 820 нислэг баталсан юм.  

Хэдийгээр онгоцонд тамхи татах хориотой ч онгоцны ариун цэврийн өрөөнд үнсний сав байх нь олонтаа. Хуучин загварын онгоцнуудад бус шинэ загваруудад ч ийм зүйлтэй тааралдах нь элбэг. 

Хариулт нь их энгийн бөгөөд онгоцонд үнсний сав байх нь Холбооны Нисэхийн Удирдлагын (FAA) компаниудын албан ёсны шаардлага аж. Хэдийгээр тамхи татахыг хориглож, онгоцонд галын дохиолол байдаг ч зарим хүмүүс тамхи татсаар байх болно гэдгийг FAA мэддэг. Хүмүүсийг тамхины үнсээ хаях боломжтой газраар хангах нь аюулгүй байдлын үүднээс маш чухал гэж үздэг байна.

Яагаад онгоцонд тамхи татаж болдоггүй вэ?

6 "Гэдэс дотор эрвээхий нисэх" мэт мэдрэмж үүсэх шалтгаан

Уг нийтлэлийг уншиж буй хүн болгон амьдралдаа нэг удаа ч гэсэн "гэдэс дотор эрвээхий байгаа" мэт мэдрэмжийг мэдэрч байсан байх. Энэхүү мэдрэмж нь олон шалтгааны улмаас үүсэх боломжтой ч ихэнхдээ айж сандрах, догдлох, баярлах үед элбэг тохиолддог байна. Тархи нь стресс, айдас гэх мэт мэдрэмжүүд мэдрэгдэх үед давхар адреналин үүсгэн, цусан хангамжийг сайжруулж хариу үйлдэл үзүүлдэг. Хүний биед агуулагдах цусны хэмжээ хязгаарлагдмал тул бусад эрхтнүүдэд цус дутагдсанаас дотор муухайрах мэдрэмж төрдөг байна.

"Гэдэс дотор эрвээхий нисэх" мэт мэдрэмж үүсэх шалтгаан

7 Яагаад эмнэлгийн спирт хорсгодог вэ?

Хүмүүс спиртийг шарх сорив цэвэрлэх зорилгоор он удаан жилийн туршид хэрэглэсээр ирсэн. Хэрвээ та урьд өмнө шарх нь дээрээ спирт түрхэж байсан бол ямар их хорсдог гэдгийг нь мэдэж байгаа байх. Тэгвэл энэ нь спирт нян бактерийг устгаж байгаа бус таны биеийн үзүүлж буй хариу үйлдэлтэй холбоотой юм. 

Спиртийг шарх нь дээрээ асгах үед арьсны VR1 рецепторт шууд нөлөөлдөг. Эдгээр рецепторууд нь халуун мэдрэх үүрэгтэй байдаг ба спиртээр шархыг цэвэрлэх үед бие шатаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг бөгөөд арьс гэмтээгүй байсан ч тархи руу өвдөлтийн дохио өгдөг ажээ.

Яагаад эмнэлгийн спирт хорсгодог вэ?

8 Яагаад шүдээ угаасны дараа жүржийн шүүс уухад муухай амтагддаг вэ?

Шүдээ угаасны дараа шууд хоол хүнс идэж уух нь тийм ч таатай мэдрэмж төрүүлдэггүй. Шүдний оо нь ямар ч амтыг улам дордуулдаг. Гэсэн хэдий ч шүдээ угаасны дараа шууд жүржийн шүүс уувал таны амьдралдаа амталж байсан хамгийн жигшүүртэй амт байх болно.

Ихэнх шүдний оо-ны орцод хөөсрөгч бодис ордог бөгөөд энэ нь тааламжгүй амт гарах гол шалтгаан болдог. Натрийн лаурил сульфат нь чихрийн амтыг багасгадаг бөгөөд шүдээ угаасны дараа хэрэглэх ямар ч хоол хүнс чихэрлэг амтаа алдана гэсэн үг. 

Үүнээс гадна натрийн лаурил сульфат нь фосфолипидийг устгадаг бөгөөд энэ нь ихэвчлэн гашуун амтыг нэмэгдүүлдэг. Тиймээс шүдний оо нь жүржийн шүүсний чихэрлэг амтыг багасгаж гашуун амтыг нь нэмэгдүүлдэг аж. 

Яагаад шүдээ угаасны дараа жүржийн шүүс уухад муухай амтагддаг вэ?

9 Яагаад тэнгэр цэнхэр байдаг вэ?

Үүлэрхэг өдрүүд, нар мандах болон жаргахаас бусад үед тэнгэр ихэвчлэн цэнхэр өнгөтэй байдаг. Энэ нь зарим зүйлс гэрлийг өөрчилдөгтэй холбоотой юм.

Нарнаас гарах цагаан гэрэл нь дэлхийн агаар мандлын ихэнх хэсгийг бүрдүүлдэг хүчилтөрөгч ба азотын молекулуудад хүрч, өнгө үүсгэдэг. Гэсэн хэдий ч цэнхэр долгион нь бусдаас богино тул илүү их ялгарч харагддаг байна.

Яагаад тэнгэр цэнхэр байдаг вэ?

10 Яагаад зүүдээ санах хэцүү байдаг вэ?

Хүн болгон амьдралдаа дор хаяж нэг удаа гайхамшигтай зүүд зүүдэлснийхээ дараа сэрээд уг зүүдээ санах гэж оролдсон байдаг. 

Эрдэмтэд яагаад зүүдээ санахад хэцүү байдаг шалтгааныг хэд хэдэн таамгаар тайлбарласан байдаг. Зүүд ихэнхдээ нойрны шилжилтийн үе (REM) шатанд зүүдлэгддэг бөгөөд энэ нь удаан хугацааны санах ойд орох боломжийг үгүй хийдэг аж. Норэпинефрин дааврын дутагдал мөн үүрэг гүйцэтгэдэг. Энэ даавар нь санах ойд чухал үүрэгтэй бөгөөд унтах үед үйл ажиллагаа нь зогсдог юм.

Зүүдээ санах чадварыг муудахад нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл бол REM-ийн үед гипокампал мэдрэл нь муу ажилладагтай холбоотой юм. Энэ нь эргээд санах ойд нөлөөлдөг эсүүдийн үйл ажиллагааг муутгадаг тул зүүд хурдан мартагддаг байна.

Яагаад зүүдээ санах хэцүү байдаг вэ?

Эх сурвалж: bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()