Итали дахь "нар үздэггүй" тосгоны иргэд сонирхолтой аргаар асуудлаа шийджээ

Италийн хойд хэсэгт Турин хотоос холгүйхэн 200 хүн амьдардаг Виганелла хэмээх бяцхан тосгон бий. Тэнд 11-р сарын дунд үеэс 2-р сарын эхэн хүртэл нар харагддаггүй тус газрыг хүмүүс "бяцхан Сибирь" гэж хошигнодог. Виганелла тосгон нь өндөр уулсаар хүрээлэгдсэн тул ийн нар үзэж чаддаггүй байна. Тэгвэл энэхүү тосгоны иргэд асуудлаа шийдэх нэгэн гарц олжээ. 

Итали дахь "нар үздэггүй" тосгоны иргэд сонирхолтой аргаар асуудлаа шийджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нутгийн оршин суугчдын нэг нь уулын орой дээр 870 метрийн өндөрт нарны туяаг Виганелла руу чиглүүлж өгөх асар том толь суурилуулахыг санал болгов.

Тэд шаардлагатай тооцоог хийж цацруулагчийн талбай хамгийн багадаа 40 метр квадрат байх ёстойг мэдэж авчээ. Төслийн өртөг нь ойролцоогоор нэг зуун мянган евро болсон байна. 

Энэхүү төсөл Тосгоны оршин суугчдын хувьд нэлээд үнэтэй туссан юм. Азаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ төслийн талаар мэдээлсний дараа "хиймэл нар" бүтээхэд хөрөнгө гаргахад бэлэн ивээн тэтгэгчид гарч ирсэн гэнэ. Мөн Герман, Швейцарь, АНУ-ын компаниуд толийг үйлдвэрлэх санал тавьжээ. Гэсэн хэдий ч эх оронч италичууд Ром дахь нэгэн компанид хандахаар болсон аж. .

Цацруулагч ган хуудсыг 2006 онд суурилуулсан бөгөөд компьютерын удирдлаганы тусламжтай толийг удирдан нарны байгаа газар руу чиглүүлж өгдөг байна. "Хиймэл нар" нь 300 метр квадратаас илүүгүй газрыг гэрэлтүүлж чаддаг тул компьютер тосгоны бүх хэсгийг тэнцүү хэмжээнд гэрэлтүүлдэг гэнэ. 

Виганеллагийн хүмүүсийн амьдралын хэв маяг аль хэдийн өөрчлөгдсөн байна. Өвлийн улиралд тэд сүмд очсоны дараа гэртээ харих гэж яарахаа больсоны дээр төв талбайдаа байнга цугларах болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()