АНУ-ын Конгрессийн ордон 200 жилийн дараа анх удаа тэмцэгчдэд эзлэгдсэн нь... (30 фото)

Вашингтонд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчид санал хураалтын дүнг баталгаажуулах хурал болж байсан Конгрессын байр руу дайрч орсон хэрэг гарлаа. Нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан хотын дарга Муриэл Боузер (Muriel Bowser) хөл хорио тогтоох шийдвэр гаргасан бөгөөд хууль сахиулагчид жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, хөнгөн зэвсэг хэрэглэсэн байна. 

АНУ-ын Конгрессийн ордон 200 жилийн дараа анх удаа тэмцэгчдэд эзлэгдсэн нь... (30 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ерөнхийлөгч Дональд Трампын олон мянган дэмжигчид Вашингтоны гудамжинд цугларч, санал хураалтын дүнг эргэн харахыг шаардсан талаарх мэдээллүүд гарч байсан билээ. 

Сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг 1-р сарын 20-нд хийхээр төлөвлөөд байгаа юм. Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн дэмжигчдээ үймээн самуун үүсгэлгүй, тайван байхыг уриалжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжигчдэдээ хандаж, сонгуульд хэзээ ч ялагдал хүлээхгүй гэх мэдэгдэл хийсний дараа түүхэн барилга Капитол Хилл жагсагчдад эзлэгдсэн юм. Үүний улмаас Трампын албан ёсны твиттер хаягийг 12 цагийн турш хаасан аж. 

Мөн нэн өндөр хамгаалалттай байх ёстой түүхэн барилга халдлагад өртсөнөөс болж Ерөнхийлөгч Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайн тэргүүтэй хэд хэдэн өндөр албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай яригдаж эхлээд байна. Одоогийн байдлаар тэргүүн хатагтай Меланиа Трампын албаны ахлах Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч асан Стефане Гришамыг бослоготой холбогдуулан ажлаас нь халаад байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()