Та бидний өдөр тутмын амьдралд үйлчилж байдаг "цаасан дээр буугаагүй" хуулиуд

Хүн бүрийн амьдралдаа үзэж туулдаг зүйлс өөр ч тэдгээрийг давах хүчтэй байхын тулд тодорхой нэг зүйлээс урам зориг авч болно. Яг л үүний учраас гүн ухаан, шашин зэрэг нь өнөөг хүртэл ийм өргөн цар хүрээтэй болсон байх. Хамгийн гол нь өөрийн гэсэн итгэл үнэмшил, зарчимтай хүн юунаас ч эмээлгүйгээр амьдралын хүнд хэцүүг даван туулж чаддаг. Энэ үүднээс та бүхэнд урам зориг, хүч өгөх амьдралын хуулиудаас хүргэж байна. 

Та бидний өдөр тутмын амьдралд үйлчилж байдаг "цаасан дээр буугаагүй" хуулиуд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Хлейдийн хууль

Хамгийн хэцүү даалгаврыг хамгийн залхуу ажилтанд өгөх ёстой. Тэрээр үүнийг шийдэх хялбар бөгөөд үр дүнтэй аргыг заавал олох болно. Эцсийн эцэст, залхуу хүн амьдралаа төвөгтэй болгохыг боддоггүй учраас ямар ч үед хамгийн үр дүнтэй амар замыг эрэлхийлдэг.

2. Мерфигийн хууль

Хэрэв ямар нэгэн зүйл буруу болж магадгүй гэж бодогдож л байвал тэр зүйл буруугаар эргэх бүрэн боломжтой. Болзошгүй бүх нөхцөл байдлаас хамгийн муу зүйл тохиолдож ч болно.

3. Ричардын харилцан хамаарлын хууль

Та удаан хадгалсан нэг зүйлээ хаясны дараа тэр чинь эргээд хэрэгтэй болно. 

4. Лерманы хууль

Хэрэв танд мөнгө, цаг зав байвал ямар ч асуудлыг шийдэж болно. Гэхдээ гол асуудал бол та үргэлж цаг хугацаа эсвэл мөнгөгүй байх болно.

5. Этторын ажиглалт

Дэлгүүрт дугаарлаж байх үед хажуугийн дараалал илүү хурдан урагшилдаг. Хэрэв та тэр шугамд орвол таны хаясан дараалал илүү хурдан хөдөлж эхэлнэ. 

6. Мехимены хууль

Ажил үүргээ гүйцэтгэхэд үргэлж хангалттай цаг байдаггүй боловч дахин хийхэд цаг үргэлж хангалттай байдаг.

7. Хайлтын хууль

Та хэрэгтэй зүйлээ хайх үед хамгийн ил эсвэл хамгийн санаанд оромгүй газар байдаг. Тиймээс цагаа үрэлгүй хамгийн санаанд оромгүй газраас хайж эхэл.

8. Питерийн зарчим

Илүү ихийг сурч мэдэх тусам цаашид өсөж дэвжих улам хэцүү болно. Та ямар ч карьер хөөж ур чадвараа нэмэгдүүлсэн бай, хэзээ нэгэн цагт таны хэзээ ч хийж чадахгүй зүйл гарч ирнэ.

9. Кан ба Орбены үнэн

Оролдож үзсэний дараа бүтэлгүйтвэл бүгдийг эхнээс нь зааврын дагуу системтэйгээр эхэлдэг нь хүн төрөлхтний зан юм. 

10. Ханлоны үнэн

Бусдад хор хүргэх зүйл үргэлж хэн нэгний хормын тэнэглэлээс үүдэлтэй байдаг. Тиймээс та бусдыг цаг үргэлж хорон муу санаатай гэж бодож болохгүй.

11. Погийн хууль

Эмзэг сэдвээр хошигнох гэж байгаа бол үргэлж хошигнож байна гэдгээ бусдад мэдэгдэх хэрэгтэй. Эс тэгвээс бусад хүмүүс таныг үнэхээр тэгэж хэлж байна гэж ойлгох болно. 

12. Финэйглийн дөрөв дэх хууль

Хэрэв ямар нэг зүйл буруу болсон бол нөхцөл байдлыг дээрдүүлэх гэсэн оролдлого бүх зүйлийг улам бүр дордуулна. Тиймээс заримдаа юмсыг байгаагаар нь үлдээх нь дээр.

13. Зимергийн сайн дурын хөдөлмөрийн хууль

Хүмүүс хийх шаардлагагүй ажлыг хийхэд үргэлж бэлэн байдаг.

14. Гамперсоны хууль

Таны хүсэж буй зүйл, хүссэн үр дүнд тань хүрэх магадлалтай урвуу хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, хэрэв та яарч байгаа бол эргэн тойронд байгаа бүх зүйл зөвхөн танд саад болох болно.

15. Сонгомол таталцлын тухай хууль

Хэрэв ямар нэгэн зүйл газарт унавал тухайн зүйл өөрөө хамгийн их хохирол амсах магадлалтай. Эцсийн эцэст талх үргэлж юм түрхсэн талаараа унадаг. 

16. Паретогийн хууль

Хүчин чармайлтын 20 хувь нь үр дүнгийн 80 хувийг өгдөг. Мөн эсрэгээрээ зүйл ч болж болно. 

17. Чишолмын гуравдахь хууль

Та бодсон зүйлээ төсөөлж байгаагаасаа өөрөөр тайлбарлах шаардлагатай болно. Хүмүүс өөрөөр сэтгэдэг учраас тэдний өнцгөөс тайлбарлаж гэмээ нь өөрийн санаагаа ойлгуулж чадна. 

18. Каны хууль

Хуралдаж буй хүмүүс илүү удаан хугацаа зарцуулах тусам илүү бага үр дүнд хүрдэг. 

19. Паркинсоны хууль

Тухайн ажил яг заагдсан хугацаанд боловсорч дуусдаг. Таны нэг хоногийн дотор хийх ажлыг 7 хоногийн хугацаатай өгсөн бол та яг долоон хоногт л хийж дуусгана.

20. Юнгийн хууль

Бүх агуу нээлтүүдийг алдаагаар хийдэг.

21. Финэйглийн найм дахь дүрэм

Багаар ажиллах нь маш чухал юм. Энэ нь багийн гишүүдэд өөр хэн нэгнийг буруутгаж, алдаагаа өөрөөсөө зайлуулах боломжийг олгодог.

22. Мерфигийн шинжлэх ухааны судалгааны хууль

Өөрийн онолыг хамгаалахын тулд тасралтгүй судалгаа хийж, батлах шаардлагатай.

23. Сегалийн хууль

Нэг цагтай хүн хэдэн цаг болж байгааг яг таг хэлж мэддэг. Харин олон цагтай хүн юунд ч итгэдэггүй.

24. Зайдасны зарчим

Зайдсанд дуртай, хуульд итгэдэг хүн аль алиныг нь хэрхэн бүтээдгийг мэдэх шаардлагагүй.

25. Харриссоны дүрэм

Үйлдэл бүрийн хариуд эсрэг тэсрэг шүүмжлэл гарч ирдэг. 

26. Дрюгийн мэргэжлийн ажлын хууль

Хамгийн бага мөнгө төлсөн үйлчлүүлэгч хамгийн их гомдоллодог.

27. Ван Ройгийн хууль

Тоглоом өөрөө эвдэрдэггүй юм бол түүгээр бусад зүйлийг эвдэх боломжтой. 

28. Гадил жимсний зарчим

Хэрэв та түүхий гадил худалдаж авсан бол идэх үед боловсорсон байна. Хэрэв боловсорч гүйцсэн гадил худалдаж авсан бол идэх үед хэдийнээ муудсан байх болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()