100-аад жилийн өмнөх Монголчуудын төрх Америкийн зурагчин бүсгүйн дуранд...

2021-06-03, 12:47
60,560

Иветт Боруп Эндрьюс (Yvette Borup Andrews) нь АНУ-ын Байгалийн түүхийн музейн суурийг тавьсан хүмүүсийн нэг, Төв Азийн археологийн гайхамшгийг дэлхийд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгээрээ алдартай. Францад төрсөн, Америк гаралтай тэрбээр өөрийн нөхөр, 20-р зууны агуу аялагч, судлаач Рой Чэпмэн Эндрьюстэй хамт 1918 онд Монголд ирж, түүний алдарт экспедицэд гэрэл зурагчнаар ажиллажээ. 

100-аад жилийн өмнөх Монголчуудын төрх Америкийн зурагчин бүсгүйн дуранд...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр нөхөртэйгээ хамт Монголд хийсэн аяллынхаа зургуудыг 1921 онд "Across Mongolian Plains" номондоо хэвлүүлжээ. Рой, Иветт нар 1914 онд гэрлэсэн тул тэдний Ази руу хийсэн экспедиц нь нэг ёсондоо бал сарын аялал нь болжээ.  

"Бид хамтдаа 56000 км зам туулсны 3000 км нь морины нуруун дээр өнгөрсөн. Чоно, зэрлэг нохой биднийг дагаж, заримдаа бар ч тааралддаг байлаа. Шөнөөр бидний буудалласан газар ирэх магадлалтай тул бид тэдгээр араатныг мөшгиж, үүрэнд нь очиж намнадаг байв. Бас дээрэмчид, тонуулчид бидэн рүү буудсан ч азаар хэн маань ч шархдаагүй. Эцэст нь бид Ази тивээс 3000 гаруй шинэ амьтны зүйлийг авчирсан" хэмээн дурссан байна.

Рой Чэпмэн, Иветт нар гэр бүл болоод хоёр хүүтэй болсон ч харамсалтай нь 1931 онд салцгаасан байна.

Иветт Боруп Эндрьюсийн дарсан үнэ цэнтэй зургууд өдгөө Америкийн Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байна.

Эх сурвалж: Америкийн Байгалийн түүхийн музейн цахим архив

Иветт Эндрьюс хоёр монгол бүсгүйн хамт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()