"Өндөр өсгийтгүйгээр төсөөлөх аргагүй амьдрал" (40 фото)

2021-06-22, 16:12
31,699

Охид бүсгүйчүүдийг улам үзэсгэлэнтэй болгож, өөртөө итгэх итгэлийг нь нэмдэг нэгэн зүйл бол өндөр өсгийт билээ. Гэхдээ бүсгүйчүүд маань сонголт хийхдээ зөвхөн загвар, зохицол бус чанар, хөлд эвтэйхэн байдлыг нь анхаарах хэрэгтэй болдог. Тэгвэл эдгээр шалгуурт нийцсэн, дэлхийд байр сууриа олсон брэнд бол Монголын нүүр царай болсон бүсгүйчүүдийн нэг Оогий буюу О.Оюунцэцэгийн үүсгэн байгуулсан "OOGII" юм. 

"Өндөр өсгийтгүйгээр төсөөлөх аргагүй амьдрал" (40 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн загварын нийслэлүүдийн нэг Сиднейд төвтэй "OOGII" брэнд нь 2017 оноос хойш эрхэмсэг бөгөөд мэдрэмжтэй бүсгүйчүүдийн шилдэг сонголт болсоор байна. "OOGII"-ийн өндөр чанарын арьсан гутал, цүнхнүүд Австрали, Япон, Монгол улсуудад зарагдахын зэрэгцээ брэндийн өөрийн гэсэн загварын шоу ч зохион байгуулагджээ. 

Гадаад төрхөөрөө ч, ажил амжилтаараа ч гялалзаж байдаг Оогийгийн хувьд бага наснаасаа эхлэн бизнесийн салбарт хөл тавьсан бөгөөд өдгөө өөрийгөө "өндөр өсгийтөөс салгаж ойлгож болохооргүй" болсон гэжээ.

Тийм ч учраас тэрээр зөвхөн "OOGII"-ийн гутал, цүнхээр гангарахаас гадна өөрөө ч брэндээ "гоёж" чаддаг. Түүний цахим хаягтаа нийтэлсэн зургууд нь брэндийн сурталчилгааны зураг гэмээр хараа булаам дэгжин, өнгөлөг харагдана.

Ингээд эдээр ч, эрдмээр ч биеэ чимэх боломжтойг харуулсан сайхан бүсгүй Оогийгийн "нэрийн хуудас"-аараа гоёсон зургуудаас хүргэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.