"Монгол наадам 70 жилийн өмнө..." - Ардын хувьсгалын 30 жилийн ойн үеэр дарсан сонирхолтой зургууд

2021-07-11, 15:29
7,550

Дэлхийн дайныг ялалтаар дуусгаж, тусгаар улсын байр сууриа гадаадад бэхжүүлж, улс төрийн тогтвортой байдал, аж үйлдвэр, соёл боловсролын хөгжлийг дотооддоо хангаж чадсан он жилүүдийн дараа 1951 оны наадам буюу Улс хувьсгалын түүхт 30 жилийн ойн баяр тун өргөн дэлгэр болсон юм. Тухайн үеийн Монголын хамгийн нэр хүндтэй хүн байсан маршал Х.Чойбалсангийн хувьд энэ наадам нь төрийн тэргүүний хувиар оролцсон сүүлийн ойн баяр нь байлаа.

"Монгол наадам 70 жилийн өмнө..." - Ардын хувьсгалын 30 жилийн ойн үеэр дарсан сонирхолтой зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Маршал Х.Чойбалсан, Ерөнхий сайдын орлогч Ю.Цэдэнбал, бага хурлын дарга Г.Бумцэнд нараас гадна ЗХУ, БНХАУ-аас ирсэн зочид төлөөлөгчид гол анхаарлын төвд байжээ.

30 жилийн ойн наадмын хүчит бөхийн барилдаанд анх удаа 1024 бөх барилдуулснаар онцлог бөгөөд 2001 он хүртэл дахиж ийм тооны бөх барилдаагүй аж. Барилдаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Улсын аварга Ж.Цэвээнравдан түрүүлж, Булган аймгийн Хангал сумын харьяат Далай даян дархан аварга Б.Түвдэндорж үзүүрлэсэн юм.

Тус баяр наадмын үйл явцыг анх удаа кино хэлбэрээр хадгалж үлдсэний зэрэгцээ хожим гайхалтай түүхэн баримт болох гэрэл зургууд буулгасныг та бүхэнд хүргэж байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()